“Сайдын цаг” уулзалтад Н.Батцэрэг оролцлоо

10-р сарын 30, 2015 10:19 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 75
12059316_934911593267421_900711339_o

Пүрэв гариг бүрт болдогСайдын цагуулзалтад БОНХАЖын сайд Н.Батцэрэг оролцож, салбарын тулгамдсан асуудал, шийдэх арга замын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 17,4 хувь нь буюу 27,2 сая га талбайг хамгаалалтын 33 захиргаа хариуцан ажилладаг. Улсын тусгай хамгаалалттай газрыг 30 хувьд хүргэх зорилтын хүрээнд шинээр найман газрыг тусгай хамгаалалтад оруулахаар ажиллаж байна. Төв аймгийн Борнуур, Сэлэнгийн Мандал сумыг дамнан хамарсан 11 мянган га газар буюу Ноён уул орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар УИХын  тогтоолын төс­лийг өргөн барьсан гэж Н.Батцэрэг сайд хэллээ.

Тус салбарт 2015-2016 онд шинээр хэрэгжих төслүүд, ногоон хөгжлийн бодлого, эрх зүйн хүрээнд хэрэгжүүлсэн ажлууд, ус, газар, ойн нөөц, аялал жуулчлалын бодлого бо­лон агаарын бохирдол, хог хаягдлыг бууруулах чиглэлээр мэдээлэл хийлээ.

Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулиар 2014 онд ус, рашаан, ан амьтан, байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрт улсын хэмжээгээр 35,310,0 төгрөг улсын төсөвт төвлөрсөн. 2014 онд байгаль орчныг хам­гаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд 20,122,7 сая төгрөгийг зарцуулах байсан ч бодит гүйцэтгэлээр 10,006,2 сая төгрөг зарцуулсан. Эндээс дүгнэхэд тус хуулийн хэрэгжилт 49,7 хувьтай, байгалийн нөөц ашигласны төлбөрийн ор­логын хэсгийн 51,3 хувь нь зориулалтын да­гуу зарцуулагдахгүй бай­на гэж Н.Батцэрэг ярилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *