С.Зоригийг хөнөөсөн алуурчдыг илрүүлсэн хүмүүсийг яагаад шагнасангүй вэ?

10-р сарын 2, 2017 9:19 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 15
10-2-2х

Ч.ЗОТОЛ 

Ардчилсан хувьсгалын удирдагч, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг бусдын гарт амиа алдсан 1998 оны аравдугаар сарын 2-ны хар баасан гаригаас  хойш өнөөдөр 19 жил болж   байна. Эмгэнэлтэй, харамсалтай ийм хэрэг дахин бүү гараасай. Үүний төлөө эрхэм уншигчдынхаа хамтаар С.Зориг агсны дурсгалыг хүндэтгэн мэхийн ёсолъё.

Жил болгоны  энэ өдөр эрх баригчдаас эхлэн хамтран зүтгэгч нөхөд, ах дүүс, жирийн иргэд гээд түүний хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх хүмүүсийн урт цуваа хөвөрдөг. Бүгд хэргийг илрүүлнэ хэмээн амладаг, ярьдаг. Улс төрийн нам, хүчнүүд сонгууль угтсан нэг сэдвээ болгон улстөрждөг. Тэр байтугай өнгөрсөн хугацаандХэргийг илрүүлнэгэдэг үгээр сонгуулийн амлалт хийж УИХын гишүүн болсон хүн ч бий. Олон ч хүнийг барьж хорьсон. Цагдаж шалгасан. Хаа байсан ХБНГУаас  хүртэл иргэн  Д.Энхбатыг баривчлан авчирч байцааж байв даа. Хамгийн сүүлд АТГ, ЦЕГ, ТЕГаас томилсон хамтарсан Ажлын хэсгийнхэн С.Зориг агсны эхнэрэнэ хэргийн цорын ганц амьд гэрч  Б.Булганыг баривчлан жил гаруй хориод сулласан.

Мөн хэрэгт холбоотой гэх  2-3  хүнийг Орхон аймгаас авчран хорьж шалгасан. Өөрөөр хэлбэл, ардчиллын удирдагчийнхаа амийг хөнөөсөн аймшигт хэргээс 17-18 дахь жил дээр энэ хэргийг шалгаж, тогтоох ажилд ахиц дэвшил гарсан нь тэр. Хоёр жил шахмын хугацаанд  мөрдөн шалгасны эцэст С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт  Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын гурван хүнд 20 жилийн ял оноос­ноор энэ хэргийг хаав.

Хэдийгээр шүүх хуралд С.Зориг агсны эхнэр, гэрч Б.Булганыг огт оролцуулаагүй. Шат шатны шүүх хурлыг нээлттэй хийлгэхийг хүссэн дүү С.Зориг агсны дүү С.Оюун, ах С.Баяр нарынх нь хүсэлтийг  ч хүлээж аваагүй. Энэ хэрэгт өнгөрсөн 17-18 жилийн турш анхаарал хандуулж ирсэн Олон улсын Парламентын холбооноос яллагдсан иргэдийн ар гэрийнхэнтэй уулзах хүсэлтийг манай улс биелүүлээгүй ч гэсэн аймшигт хэргийг илрүүлсэн, бид чадсан гэдэг үзүүлэлттэй сууж байна. Ингэснээр энэ жилийн хувьд  монголчууд ардчиллын удирдагчийн амиа алдсан  хар өдрийг өмнөхөөс арай өөр байдалтай угтаж байна.

Харин ийм олон жилийн дараа  мэргэжлийн онцлог, ур чадвараа дайчлан онц ноцтой хүнд гэмт хэргийг  илрүүлсэн хууль хяналтын байгууллагынхан, мөрдөн байцаагч, шүүгч нарыг Монголын төр шагнаж урамшуулсангүй. Уг нь бусад улсад бол аль хэдийнэ улс даяар зарлаж, баатруудыг тодруулан энгэрийг нь мялаасан байх учиртай. ТиймээсЯагаадгэдэг  асуулт аравдугаар сарын 2-ны энэхүү өдрийн бас нэг тодотгол, өөрөөр хэлбэл  зүүлт болж байна.

Үнэхээр тэр хэргийг илрүүлсэн нь үнэн л юм бол гардаж ажилласан хүмүүсийн гавьяаг нь Монголын төр үнэлэх л учиртай. Гэтэл сонгуулиар нэр дэвшигчийг дэмжсэнхар бор ажлыг нь хийсэн хэн нэгэн энгэрээ цоолж байгаа жишиг зөндөө  л байна. Тиймээс ийм хүлээлт нийгэмд байна. Үүнийг Монголын төр, УИХ, Олон улсын парламентын холбоо анхааралдаа аваасай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *