С.Зориг агсны 56 насны ойн өмнө ба хойно

4-р сарын 23, 2018 8:48 am Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 30
1(757)

Ч.ЗОТОЛ

 Ардчиллын удирдагч, төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны ойр дотныхон, журмын нөхөд нь энэ сарын 20-нд түүний 56 насны ойг уламжлал ёсоор тэмдэглэж хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Энэ удаа өмнөхөөс онцлог нь захиалгат аллагын гүй­цэтгэгч хэмээн Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гурван хүнийг  баривчлан мөрдөн байцаах, шүүн таслах бүхий л үйл ажиллагааг эцэслэн 21-24 жилийн ял өгч хориод байгаа. Дээр нь С.Зориг агсны төрсөн өдрөөс хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 18-нд  эхнэр Б.Булганыг нь ТЕГ, ЦЕГын хамтарсан мөрдөн шалгах Ажлын хэсгээсХамтран амьдрагчаллагын хэргийг зохион байгуулагчгэж  яллагдагчаар татсан. Өмнө нь түүнийг сэжигтнээр татаж жил гаруй хорьж байгаад сулласан юм.

 Лу.Болд: Б.БУЛГАН БОЛ ТҮҮНИЙ ХАЛАМЖИТ  ХАНЬ

Хэргийн эргэн  тойронд эргэлзээ, үгүйсгэл, элдэв сэжиг таамаг, хардлага  өрнөж ирсэн. Одоо ч үргэлжилж байна. Тухайлбал, С.Зориг агсны 56 насны ойд хөшөөнд нь хүндэтгэл үзүүлэхээр ирсэн ангийн найз Д.Наранцэцэг хэмээх эмэгтэйБ.Булганыг яллагдагчаар татсан нь зөв. Эхнээс нь тэгэх ёстой байсан юмгэдгийг онцлов. Харин УИХын гишүүн Лу.БолдБ.Булган бол С.Зоригийн халамжит хань, хоол цайг нь бэлдчихээд хаана явааг нь байнга асууж, хойноос нь ярьж анхаарал халамж тавьж байдаг байсан. Шоронд хорьж, яллагдагчаар татаж байгааг ойлгохгүй байна. Шоронд хоригдож байхад нь уулзсан. Тэгэхэд өөрт нь маш хэцүү байх шиг байсан ч тэсч байх шиг харагдсангэвТэгвэл УИХын гишүүн О.БаасанхүүГүйцэтгэгч гэсэн үндэслэлээр ял эдэлж байгаа гурван хүн  манай тойргийнИх залуубагийн иргэд. Энэ хэргийг би маш нарийн шалгах ёстой гэж үздэгхэмээн байр сууриа илэрхийллээ. Мөн энэ хэргийн талаар Хууль зүйн сайд Ц.Нямдорж саяхан УИХын чуулганы хуралдаандТагнуулын байгууллагад ажиллаж байсан хүн хэрэгт өмгөөлөгч хийсэн. Энэ хэрэг гэгч нь зохион байгуулалттай зүйлгэсэн. Олон нийт ч захиалагчдыг илрүүлээгүй атлаа гүйцэтгэгч гэж гурван хүнийг ялласанд, тодруулбал тухайн үед 16 настай байсан хүү, хөхүүл эмэгтэй, малчин залуу захиалгаар хүний аминд хүрсэн гэхэд эргэлздэг. Ар гэрийнхэн нь ч цагдаа, тагнуул, хууль, хүчний байгууллагынхан зохион байгуулалттайжүжигдэглэж гэмгүй хүмүүсийг шоронд хорьсон гэж олон нийтэд мэдээлсэн. Энэ талаар  өнгөрсөн баасан гаригт Б.Содномдаржаагийн өмгөөлөгч Л.Мөнхтөрөөс тодруулах гэтэлШүүх хуралд оролцоод завгүйгэв. Иймд утсаар холбогдсон юм. “Таны үйлчлүүлэгч шоронгоос бичсэн захидалдаа өөрийг чинь хуулийн байгууллагынхантай хуйвалдаж байсан гэсэн байсан. Хууль зүйн сайд Ц.Нямдорж ч өмнө тагнуулын байгууллагад ажиллаж байсан хүн өмгөөлөгч хийсэн гэж ярьсан. Үүнд тайлбар өгөөчгэхэд  тэрээрТийм зүйл байхгүй. Би өмнө нь тийм газар  ажиллаж байгаагүй. Сэтгүүлчдийн асуугаад байгаа зүйлүүдэд хариулахгүй. Биднээр саяхан нууц хадгалах  гэрээнд гарын үсэг зуруулсангэлээ.

 ЭХНЭР НЬ ЗОХИОН БАЙГУУЛСАН БОЛ ЗАХИАЛАГЧ, ЗУУЧЛАГЧ ХЭН БЭ?

Аллагыг эхнэр нь, Нийслэлийн прокурорын мэдэгдэлд дурдсанаархамтран амьдрагч ньзохион байгуулсан  бол захиалагч, зуучлагч  нь хэн бэ. Зарим ньТойрон хүрээлэгч, ойрын хүмүүс дотроос нь захиалагч тодрох бизгэсэн таамгыг хэлдэг бол улс төрийн тогоонд  байгаа гэх нь цөөнгүй. Мөн  хэрэг илрэхгүй байх нь хэнд ашигтай вэ. Одоо хэн юу ярьж байгааг харахад эзэн, холбогдогч тодорхой  гэх хүн ч таарах. Тэр бүү хэл, “Хэрэг илрэлгүй 18 жил болоход аймшигт аллагын хохирогч болох  талийгаачийн дүү С.Оюун, ах С.Баяр нар  нь  байнга л ажил, алба хашиж ирсэн. С.Оюун  нь намын дарга, УИХын гишүүн, Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллаж байсан. Хэрэг зах, зухаасаа илэрч эхлэнгүүт намын даргын албаа хүртэл өгчихлөөгэх шүүмжлэл ч  дуулдавӨмнөх жишгээс харахадС.Зориг агсны хэргийг илрүүлнэ гэж улс төрийн хүчнүүд мөрийн хөтөлбөртөө хүртэл тусган шоу хийж ирсэн  удаатай. Хэрэг дээр ажиллаж байсан ЦЕГын дарга асан Д.МөрөнХэргийг илрүүлнэхэмээн сонгуульд нэр дэвшиж, УИХын гишүүнээр сонгогдож байв. Өдгөө хэрэг илрэлгүй 17-18 жил болсны эцэст нөхцөл байдал гэнэт өөрчлөгдсөн нь иймэрхүү хэл яриатай үргэлжилж байна. Олон улсын парламентын холбооС.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг улс төрийн наймааны хэрэгсэл болгосоор байнахэмээн манай улсыг шүүмжилдэг.

 ЦАГДАА, ТАГНУУЛЫНХАН ШУДАРГА АЖИЛЛАЖ БАЙНА УУ?

Ийм хардлага нийгэмд байна. Албан тушаалтнууд, хөрөнгө мөнгөтэй эрхмүүдтэй холбоотой хэргүүдийг өнгө, мөнгөөр шийдлээ. Шүүгч нар банкинд  хэчнээн тэрбумын хадгаламжтай нь илэрлээ гэх мэдээлэл сүүлийн үед байнга гарах болсон.Ц.Нямдорж сайд, Лу.Болд гишүүн нараас гадна УИХ дахь хуульч гишүүдийн нэг Ж.Батзандан   “С.Зоригийг хөнөөсөн  хэргийг илрүүлсэн гэдэг нь зохиомол, гэмгүй хүмүүсийг ялласангэж цөөнгүй удаа мэдэгдсэн юм. Бид хардах эрхтэй ч нөгөөтэйгүүр, мэр­гэж­лийн  байгууллагууддаа итгэхгүй  өөр яах билээ. 18 жил илрээгүй энэ хэрэгт, тагнуул, мөрдөн байцаах алба, шүүх, прокурорын байгууллага ихээхэн хүч, хөдөлмөр зар­цуулсан байх. Эдгээр байгууллагаас нэг нь алджээ гэхэд бу­сад нь тэг­мээргүй. Хэрэг ил­рүүл­чихлээ гэчихээд эцэст ньЗохиомол байжээгэвэл мэргэжлийн байгууллагуудын  зүтгэл талаар болж, гурван хүнийг гүйцэтгэгч гэж ялласан, Б.Булганыг аллагын зохион бай­гуулагч хэмээн  шалгаж буй хэрэг хаагдаж таарнаЕр нь бол хэргийг илрүүлэхгүй байх, улс төрийн наймааны золиос болгох  сонирхолтой улс төрийн бүлэглэл Монголд бий юү гэвэл бий. “Хэн нь хэн бэгэдэг нь үйл явдлын өрнөл, төгсгөлөөс тодрох  биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 4

Secure Cheap Amoxicilina Discount Canada Amex Cod Accepted Propecia O Aminexil cialis Cheapest Doxycycline 40 Mg Cialis Originale Cialis Dosificacion

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *