С.Цэдэнбалжир: Аймгийн хэмжээнд таван сая орчим мал өвөлжинө

8-р сарын 28, 2015 9:22 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 44
DSC00989

С.УЯНГА

 

Өвөрхангай аймгийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын дарга С.Цэдэнбалжиртай холбогдож өвөлжилтийн бэлтгэлийн талаар тодрууллаа.

 

Өвөрхангай аймагт өвөлжилтийн бэлтгэл хэр хийгдэж байна вэ?

Аймгийн Засаг даргын албан даалгаварын дагуу өвөлжилтийн бэлтгэл ажлын комиссыг наймдугаар сард томил­сон. Комисс ажлаа эхлүүл­чих­сэн хадлан хадах ажилдаа орсон байна. Одоо­гоор хадлангийн хоёр салаа гарсан байгаа. Бу­сад газрууд ч гэсэн хадлан өвс, тэжээлээ бэлтгэж бай­на. Энэ сарын 8, 9, 10-ны өдрүүдэд ажлын хэс­гийнхэн бүх сумаар явж ажлын явцтай газар дээр нь танилцаад, өвөл­жил­тийн бэлтгэлийг эрчим­жүүлэх ажил хийлээ. Мөн ба­гуудын иргэдийн ний­тийн хурлаар өвөлжил­тийн бэлт­гэл ажлыг хэлэл­цүүлэх гээд олон ажил хийгдэж байна.

Аймаг, сумдын хэмжээнд хэдэн тонн өвс, тэжээл бэлдэж нөөцлөх вэ?

Саяхан ургацынхаа балансыг тогтоолоо. Улаанбуудайн 80-иад хувийн  ургац авахаар байна. Аймгийн хэмжээнд 1900 тонн. Сум бүр 100 тонн өвс, 50 тонн тэжээл бэлдэх ёстой. Өвс, ногоо сайн ургасан аймгуудаас гэрээ хэлэлцээрээр өвс, тэжээл авах тухай яриа хийгдэж байна. Мөн хад­лангаас хураасан бага зэрэг өвс тэжээлээ нөөцөлнө

Зарим аймаг малчдад трактор олгож байгаа юм билээ. Танай аймгийн хувьд малчдаа хэрхэн дэмжиж байна вэ?

Хангайн сумдад малчид гар хадуур, үүрдэг хадуураар хадлангаа бэлтгэж байна. Аймгаас малчдад зургаан сая төгрөг  гаргаж, гар хадуур олгосон. Зарим малчид өөрсдөө гар хадуур худалдаж аваад өвс, тэжээлээ бэлтгэж байна. Энэ жил аймгийн хэмжээнд таван сая орчим мал өвөлжинө. Үүнээс 1.3 сая малыг борлуулахаар төлөвлөсөн. Ер нь манай говийн сумдад өвс, тэжээл сайн байна. Харин зарим сумдад малчдыг мал борлуулах солилцоогоор өвс тэжээлээ авах зэргээр холбож өгч байна. Одоо­гоор ГовьАлтайгаас 10 мянган боодол өвс авахаар ярьж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *