С.Сторчак: Монгол Улс Оросоос их хэмжээний зээл дахин хүсэх боломжтой

1-р сарын 22, 2016 10:34 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тэд бидний тухай Уншсан: 77
1-22-3х

Б.БАРС

ОХУ-ын “РИА-Новости” агентлагийн ца­хим хуудсанд  Монгол Улс ОХУ-ын өмнө хүлээсэн санхүүгийн үүргээ зохицуулсны дараа рублийн их хэмжээний зээл олгох асуудлыг дахин тавих боломжтой тухай Сангийн яамны дэд сайд Сергей Сторчак мэдэгдснийг нийтэлжээ.

Төрийн думын сан­хүүгийн зах зээлийн хорооны мягмар гаригт болсон хуралдаанаар 2010 оны арванхоёрдугаар сарын 14-нд Москвад үзэглэсэн Монгол Улсын ОХУ-ын өмнө хүлээсэн санхүүгийн үүргийг зохицуулах тухай хэлэлцээрийг батлахыг парламентын доод танхимд санал болгохоор шийдвэрлэжээ.

С.Сторчак тус хурал­дааны үеэр, “Мэдээж хэрэг, уг асуудлыг зохи­цуулсны дараа Монгол Улс удаан хүсэмжилж буй рублийн их хэмжээний санхүүгийн зээл олгох асуудлаа дахин тавих бо­ломжтой болно. Талуудын хооронд зохи­цуулаагүй за­рим асуудал бий гэж бид саяхан хүртэл ярьж байсан. Тэгэхээр тэд­гээрийг нэг тийш бол­гохын тулд хэлэлцээ хийх л хэрэгтэй” гэж ярьсан юм.

Үүнээс өмнө тэрээр, төсвийн хязгаарлалттай өнөөгийн нөхцөлд  ОХУ га­даадын зээл хүсэгчдэд энэ жил шинээр зээл олгох явдлыг түр зогсоохоос өөр аргагүй ч өмнөх тохи­рол­цоонуудынхаа үүргийг бү­рэн биелүүлнэ гэж байсан билээ.

ОХУ-ын Засгийн газар Монголын хүлээх сан­хүүгийн үүргийг зо­хи­цуулах тухай хэлэл­цээрийг батлах төслийг Төрийн думд 2015 оны арваннэгдүгээр сарын сүүлээр өргөн барьжээ. Тайлбар баримт бич­гүү­дэд, 2010 оны арван­хоёрдугаар сарын 14-ний байдлаар Монгол Улс ОХУ-д хугацаа хэ­тэр­­­сэн нийт 174.2 сая ам.долларын өртэйг дурдсан байна.

2010 оны арван­хоёр­дугаар сард хоёр тал ОХУ-д төлөх Монгол Улсын өрийн 97.8 хувийг хүчингүй болгохоор тохиролцжээ. Тэр үед Сангийн сайд байсан А.Кудрин ОХУ Монголд шинээр 125 сая ам.долларын зээл олгож болох тухай мэдэгдэж байсан билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 5 Сэтгэгдэл

Tike
2016 оны 12-р сарын 1

In the coptmicaled world we live in, it’s good to find simple solutions.

Bobbi
2016 оны 12-р сарын 3

I was really confused, and this answered all my quniostes.

Patsy
2017 оны 1-р сарын 31
Ollie
2018 оны 9-р сарын 23

Just cause it’s simple doesn’t mean it’s not super helupfl.

Mimosa
2018 оны 11-р сарын 4

You get a lot of respect from me for writing these helpful artclies.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *