С.Мятавжанцан: Өөрийн зөн совин, хувь тавилангаараа эдийн засагч болсон 

12-р сарын 20, 2016 10:34 am Нийтлэгч: Ангилал Хүмүүс , Ярилцах цаг Уншсан: 32
12-20-6h

Т.БАТСАЙХАН

 

Монголын санхүүгийн салбарын нэг үеийн төлөөлөл болох С.Мятавжанцан гуайтай ярилцлаа. Тэрээр энэ салбарт 40 орчим жил үр бүтээлтэй, үлгэр дуурайлалтай ажилласан байна

 

12-20-6Та санхүүгийн салбарын 40 орчим жилийн түүхийг бичилцсэн хүнЭнэ салбарт та хэдэн оноос ажиллаж эхлэв. Ямар ажлууд хийж байв?

Би 1967 онд Хайрхан сумын АДХын гүйцэтгэх захиргааны орлогч даргын ажлаас хөдөлмөрийн гараагаа эхэлсэн юмУг ажлыг шаардлагын төвшинд гүйцэтгэж байгаад МУИСд элсэн суралцаж  улмаар өөрийн  төгссөн Санхүү эдийн засгийн Техникумдоо багш болсон. 1974 оноос Сангийн яамны Улсын даатгалын ерөнхий газрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж тэндээ 10 шахам жил болсон байдагТүүний дараа Булган аймагт Санхүүгийн хэлтсийн дарга, Сангийн яаманд санхүүгийн хяналт шалгалтын байцаагч, орлого татварын хэлтэст байцаагч, Үндэсний татварын ерөнхий газарт гээд мэргэжлээрээ энэ салбартаа 40 орчим жил зүтгэсэн байна.

Санхүүгийн салбарт олон жил ажиллалаа. Таны ажил мэргэжлийн онцлог юу байдаг вэ?

Эдийн засаг санхүүгийн ажил бол тухайн хүнээс мэдлэг, чадвар ажлын дадлага туршлага, байнгын ажлын ачаалал ихтэй, их чимхлүүр ажил  бөгөөд нягт нямбай хувийн зохион байгуулалт, хариуцлага сахилгатай, эдийн засгийн тооцоо судалгаатай ажиллахыг  шаарддаг онцлог ажил юм.   Бидний үед  тооны машин ч сайн дэлгэрээгүй байлааБүртгэл хөтлөх, тайлан гаргах, төлөвлөгөө төсөв зохиох, судалгаа тооцоо хийх, тооллого явуулж, эд хариуцагчийн тооцоо бодох зэрэг бүхий л ажлаа гар аргаар, сампингийн тусламжтай хийж гүйцэтгэдэг байсан. Тиймээс ихээхэн цаг хугацаа зарж, уйгагүй, шургуу ажилладаг байвИнгэж ажиллаж байж ажлынхаа ард гардаг байлаа. Харин одоо бүртгэл тооцооны ажилд дэвшилттэй арга хэлбэр, тооцоолох техник хэрэгсэл хөгжөөд сайхан болж дээ.   Ийм цагт ажилласан ч болоосой гэж боддог юм.

Тухайн үед  цаг наргүй ажилладаг байжээ. Ер нь та яагаад энэ мэргэжлийг сонгох болсон юм бэШантрах үе байв уу?

Эдийн засгийн мэргэжлийг өөрийн зөн совин, хувь тавилангаар сонгосон юм болов уу даа. Намайг ЕБС төгсч байх үед орон нутагт эдийн засгийн мэргэжилтэй, дээд болон дунд боловсролын боловсон хүчин бараг байхгүй байлаа. Тиймээс энэ мэргэжлийг сонгоход гадны нөлөөлөл байгаагүй шиг санагдаж байдаг юм. Би ажилласан бүх хугацаандаа аливаа ажлыг том жижиг, чухал чухал бус гэж ангилж ялгалгүйгээр зохих хэмжээнд үнэн зөв чанартай хийж гүйцэтгэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажилладаг байсан дааАжлаас уйдаж, залхаж явсан удаагүй. Хариуцсан ажил бүртээ үүрэг зорилгоо биелүүлэхийн тулд өөрөөсөө шалтгаалах бүхнийг санаж сэдэж хийж бүтээхийг гол болгодог байсны ачаар эрхэлсэн ажилдаа харьцангуй богино хугацаанд сурч дадлагажиж, амьдралаас багагүй зүйлийг сурч бүртгэл тооцооны шилдэг тэргүүний нягтлан бодогч сайн хянан шалгагч ажилтан болж, өсч дэвжсэн байдагАжил хийж гүйцэтгэж явсан дурсамжтай олон олон тохиолдлуудыг одоо ч гэсэн санан дурсаж, уг хэцүү түүхтэй ажлыг хийж гүйцэтгэж чадсандаа хувьдаа бахархаж явдаг.

Та олон газар томилогдон ажиллаж байжээ. Бүгд л онцлогтой алба байсан байх. Аль нь таны сэтгэлд гүн  дурсамж үлдээсэн байна вэ?

Би Санхүү эдийн Засгийн техникум, МУИС төгссөн. Мөн эдийн засгийн мэргэжлийн багш байсны хувьд эдийн засгийн онол, мэргэжлийг дундаж хэмжээнд эзэмшсэн юм болов уу даа гэж боддог. Тиймээс сайн ажиллагаатай багш, сайн нягтлан бодогч, санхүүгийн тэргүүний хянан шалгагч, дадлага туршлагатай татварын улсын  байцаагч ажилтан гэгдэж явсан минь миний хувийн бахархал байдаг юм. Би Улсын даатгалын ерөнхий газар, Улсын санхүүгийн хянан байцаах газар, Үндэсний татварын ерөнхий газарт олонх жилээ өнгөрүүлсэн. Сэтгэлд мартагддаггүй дурсгалтай мөчүүд цөөнгүй байдаг. Ажлыг чамгүй сайн гүйцэтгэдэг болохоор байгууллага намайг ажлаар ч ихдарна”. Тэр бүхний ард нь гарч байж л санаа сэтгэл амардаг байсан.

Байгууллагуудад санхүүгийн хянан шалгалт их хийдэг байжээЕр нь тухайн үед ямар зөрчил дутагдал их байвЯмар томоохон газруудад хяналт шалгалтаар очиж байсан бэ?

Намайг ажиллаж байх үед шалгасан байгууллага бүрт санхүүгийн хууль тогтоомж зөрчсөн, бүртгэл тайлан муутайулсад хохирол учруулсан, хөрөнгө мөнгийг аж ахуйч бусаар зарцуулсан, дутагдал илэрдэг байлаа. Гэхдээ мөнгөн дүн нь одоотой зүйрлэшгүй бага л даа. Тэр үед мөнгөний ханш, худалдан авах чадвар сайн байлааЗавхан аймгийн Тосонцэнгэл сумын Худалдаа бэлтгэлийн тресст, хөнгөн хүнсний үйлдвэрийн яам, Булган аймгийн худалдаа бэлтгэлийн тресстийн арван худалдагчтай дэлгүүр, Зүүнхараагийн Тэс архины үйлдвэрМАХНын хянан шалгах хороонд мэдээлэлтэй Биобэлдмэлийн үйлдвэрлэл шинжилгээний институт, намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх гуайд мэдээлэлтэйОргилрашаан сувилал зэрэг газруудад санхүүгийн баримтын шалгалт хийх ажилд томилогдож үүрэг даалгаврыг нэр төртэй гүйцэтгэж байлаа. Татварын улсын байцаагчаар ажиллаж байсан хэдий ч миний бие дайчлагдан Ю.Цэдэнбалын тойрон хүрээлэгчдийн хэрэгт магадлан шалгалт хийж, шалгалтын магадлагаа дүгнэлт гаргаж явснаас гадна Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, “Эрдэнэт концерн”, УИДийн анхны хувьчлал, Барилгын цэрэг удирдах ерөнхий газар  гээд олон байгууллагад санхүүгийн шалгалт хийснээс гадна татварын шалгалт маш олон байгууллагад хийсэн дээ. Төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооны Улсын ардын хяналт шалгалтын хорооноос жил бүхэн зохион байгуулдаг өмчийн үзлэг шалгалтанд олонтоо оролцож, үүрэг даалгаврыг сайн биелүүлж явлаа. Ганцхан жишээ дурдахад Хөвсгөл аймагт хийсэн өмчийн үзлэг шалгалтын групп ахлан 10 хоногийн хугацаанд тус аймгийн Худалдаа удирдах газар болон түүний харьяа худалдаа бэлтгэлийн тресст, Бөөний бараа бааз, Зам анги, Тээврийг удирдах газар, Авто бааз, Нэг ба гуравдугаар арван жилийн сургууль зэрэг газруудад өмчийн үзлэг хийж, байгууллага тус бүр дээр өмч хөрөнгийн хадгалалт хамгаалалт, санхүүгийн бүртгэл тооцооны ажлын байдал төлөвлөгөөний биелэлт ажлын сахилга хариуцлагын байдалд дүгнэлт өгсөн шалгалтын материал бичиж, шалгалтын комисст танилцуулж байгууллага хамт олонд нь яриа таниулга хийж зааварчлага үлдээдэг байсан дааЭнэ бүхнийг гар аргаар гүйцэтгэдэг байсан нь ажлын ачаалал их байсныг илтгэн харуулна.

Та аль нутгийн хүн билээ. Бага насныхаа дурсамжаас хуваалцахгүй юу?

Би Архангай аймгийн Цэцэрлэг сумын хүн. Малчны хотонд бага насаа өнгөрүүлсэн. Аав маань малчин, уяач хүн байлааХурдан хүлгүүдийг унаж  сумын наадмаас олон айраг түрүү авч явсан унаач хүүхэд байсан.   Мөн гуравдугаар ангид байхаасааТооны аваргаболж, эцэг эхээ баярлуулж явсан удаатай. Малчны хүүхэд байснаас мал аж ахуйн ажилд багаасаа сурч хүмүүжсэн нь аливаа ажлын арга барил, тэсвэр хатуужил суулгасанЭнэ нь эхэлсэн ажлаа ямар ч нөхцөлд арга эвийг нь олоод дуусгадаг сахилгахариуцлага, хүмүүжлийг олгосон болов уу гэж боддог.

Та тэтгэвэртээ гараад одоо юу хийж байна вэ?

Би 2005 онд тэтгэвэртээ суусан. Түүнээс хойш залгуулаад МУЗНийн ерөнхий нарийн бичгийн даргын газарт хяналт шалгалтын байцаагч, Сангийн яамны ахмадын хорооны нягтлан бодогчоор хэдэн жил ажилласанМөн зарим аж ахуй нэгж, олон нийтийн байгууллагын хяналтын зөвлөлийн сонгуультдарга гишүүн” –ийн үүргийг тасралтгүй гүйцэтгэсээр явна. Энэ нь тэдгээр байгууллагад эдийн засаг санхүүгийн зөвлөхийн үүргийг уг чанартаа гүйцэтгэж байна дааНамайг өндөр итгэлээр ажиллуулж байгаа байгууллага хүмүүстэй баярлахын зэрэгцээ өчүүхэн боловч ажилд нь тус нэмэр болохыг хичээдэг дээ.

zahialga

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *