С.Лавров НҮБ-ын тогтоолыг мөрдөхгүй байна гэж буруушаалаа

3-р сарын 7, 2018 4:43 pm Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 28
14

Х.ОЮУНБОЛД

 Намибийн нийслэлд болсон хэвлэлийн хурлын үеэр  ОХУын Гадаад хэргийн сайд С. Лавров Сирийн мөргөлдөөнд оролцож байгаа бүлэглэлүүд  НҮБаас   гаргасан тус бүс нутагт хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор  хамгийн багадаа 30 хоног гал зогсоох тогтоолыг зөвшөөрсөн тухай сануулсан байна. Энэ нь хэдийгээр жихадуудын эсрэг боловч барууны орнууд  Сирийн Засгийн газрыг дангаараа байлдааны ажиллагааг зогсоохыг шаардаж байна гэж онцлон дурджээ

Түүнчлэн  хамтран ажиллах тал дээр  шударга байх ёстой. Гэвч харамсалтай нь  барууны түнш орнуудад дутагдаж байгаа шинж чанар юм гэжээ. С.Лавров олон орон, ялангуяа АНУ Сирийг хуваах арга замыг хайж байна гэж мэдэгдэв. Бид олон эх сурвалжаас АНУын оролцсон  эвсэл Сирийн Засгийн газрыг хагалан бутаргах төлөвлөгөөтэй байгаа талаар мэдээлэл хүлээн авч байгаа. Үүнээс гадна ОХУд  барууны орнууд ялангуяа, АНУ Аль Нусрагийн алан хядах бүлэглэлийг Сирийн Засгийн газрыг солих зорилгоор байлгахыг хүсч байгаа нотолгоо бидэнд байна гэв. Тэрээр энэ тухай Намибийн Засгийн газрын дэд ерөнхий сайд Нетумбо Нанди Ндайтваттай Виндхук хотод уулзсаныхаа дараа хийлгэсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээМөн ОХУ НҮБаас Сиритэй холбогдуулан  гаргасан тогтоолыг дагаж мөрдөнө гэдгээ энэ үеэр илэрхийлсэн байна

С.Лавров Сирид алан хядлагын эсрэг  чиглэсэн ажиллагааг үргэлжлүүлэх үүрэгтэй хэмээн онцоллоо.   Үүний дараа Ерөнхийлөгч Владимир Путины өдөрт таван цаг гал зогсоох, Сирийн иргэдэд зэвсэгт бүлэглэлүүдийн мэдэлд байгаа баруун Гита дүүргийг орхиж явах боломж олгох, хүмүүнлэгийн гарцыг бий болгох  тушаал гаргасныг ОХУ-ын зүгээс мэдэгдсэн билээ.  НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор Сирид 30 хоног гал зогсоох тухай тогтоолыг өнгөрсөн сарын 24-нд баталсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *