С.Ганбаатар: “Рио-Тинто”-той дахин хэлэлцээр хийвэл бид баталгаатай ялна

3-р сарын 16, 2018 9:38 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 823
IMG_6182

 

Т.БАТСАЙХАН

 МАХНын дэд дарга С.Ганбаатартай Оюутолгой Дубайн гэрээний асуудлаар ярилцлаа

 Оюутолгойн гэрээг Монголын талд ашиггүй, луйврын гэрээ болсон гэж та эртнээс мэдэгдэж, тэмцэж байсан. Гэтэл саяхнаас гэрээний асуудлыг АТГаас шалгаж эхэллээТаны  тэмцлийн үр дүн одоо л гарах нь дээ?

Овоо доо, энэ эх баригч намуудМАНАНгийн  зарим нөхөд ухаан орж эхэлсэн байнаҮүнд баярлаж байна. Гэхдээ гуниглаж байгаа зүйл нь ард түмнийг заавал ингэж ядууруулж, зовоож, 25 тэрбум ам.долларын өрөнд оруулан байж ухаан орох байсан юм байх даа.

Оюутолгойн луйврын гэрээний талаар би 14 жил ярьж байна. Энэ гэрээг хийхдээ анхнаасаа эх оронч сэтгэлээр хандсан бол өнөөдөр монголчууд Норвеги шиг сайхан амьдрах байлаа.

 Энэ боломжийн төлөө өнөөдөр сэрсэн бол яамай даа.

Тухайн үед таны гаргаж тавьсан баримтуудыг одоо хуулийн байгууллага шалгаж байнаЭнэ гэрээ чухам яагаад луйврын гэрээ болсон юм бэ?

Оюутолгойн Дубайн гэрээний санхүүгийн хөгжлийн төлөвлөгөө гэж бий. Тэр үед  эрдэмтэн, судлаач БатЭрдэнэ найзтайгаа  хамтарч Дубайн гэрээг яг байгуулангуут нь олж авч байлааМонголд нэг ч хүн мэдээгүй байхад тухай компанийн сайтаас нь аваад   УИХын чуулганы хуралдаан дээрЧ.Сайханбилэг биднийг 4.2 тэрбум ам.долларын өрөнд орууллааОлон улсын 15 банкны барьцаанд Монголын газар нутгийг тавьчихлаа шүү дээгэж мэдэгдэж байлаа.   Луйврын гэрээг албан бусаар  орчуулж  гишүүдэд тарааж өгсөнҮндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд хүртэл энэ гэрээг  мэдэхгүй байсан. Ийм аймшигтай зүйлийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг тэргүүтэй бүлэглэл хийж байлаа. Тэд дуугарах ёстой хүмүүсийн амыг барьж байсан. Одоо хэзээ ч орж ирэхгүй 2.4 тэрбум ам.долларын өрийг монголчууд бид төлнө. Энэ мөнгөөр бид ямар олон сургууль, цэцэрлэг барьж, ажлын байр бий болгох байсан бол. Ер нь бол тэмцэгч байна гэдэг үнэний төлөө гутаан доромжлуулнатэр бүхний эсрэг зогсох эр зоригтой байх хэрэгтэйНамайг ийм баримттай  зүйл ярьсны төлөө Ч.Сайханбилэг Босоо Ганбааг хэвтэй болгоно гэх мэтээр хэвлэлээр бичиж  сүрдүүлж байлааБаабар тэргүүтэй бүхэл бүтэн PR-ийн бүлэг миний эсрэг ажиллаж байсан. Үнэндээ бид тэмцэж байсан учраас  РиоТинто PR-ийн багаа  санхүүжүүлж байсан. Тухайн үед жинхэнэ эх оронч эрдэмтэд болох МУИСын багш, доктор Ч.Өлзийсайхан, Удирдлагын академийн багш Хэрлэн, судлаач эрдэмтэн Батэрдэнэ зэрэг хүмүүс дуугарч миний талд зогссонОлонх эрдэмтэн судлаачид худалдагдсан. Олон хэвлэл мэдээллийн байгууллагын амыг бас барьсан даа.

Ер нь шударга бусын өмнөөс тэмцэнэ гэдэг хэцүүТэмцэлд хүчин мөхөсдөнө гэдэг бүр ч хэцүүТэд та  бүхнийг ялж, луйврын гэрээгээ зүтгүүлж чадсан?

Уул уурхайн асуудал дээр монголын ард түмэн яагаад байнга ялагдаж байдаг вэ гэхээр  ганцхан шийдвэр гаргагч нар хулгайч болохоор биш юмТэднийг тойрон хүрээлэгчид, монголын шударга бус сэтгүүлчдийн арми ийм байдал үүсгээд байнаТухайн үед олон шударга сэтгүүлчдийн ач буянаар би тэмцсэнГэхдээ бид цөөдөж байсан. Харин олонх  нь мөнгөний төлөө ард түмнээсээ урваж байлаа. “Зууны мэдээсонин, “ТВ-9” телевиз Оюутолгойн асуудал дээр  миний талд зогсч байсан. Ер нь манай улсад  хараат бус эрдэмтэн байхгүй байнаТухайн үед МУИС, ШУТИСийн уул уурхайн эрдэмтэд, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн яагаад дуугараагүй байгаа юм. Тэд магадгүйОюутолгой”-гоос мөнгө, эсвэл жаахан төсөл аваад чимээгүй болсон байх. Ер нь Монголын эрдэм шинжилгээний  байгуулагууд бүгдээрээ Оюутолгойн гэрээн дээр ард түмнээсээ урвасанТийм учраас өнөөдөр ийм арчаагүй байдалтай сууж байна. Монгол орон 25 тэрбумын өрөнд орчихлооОюутолгойгоос өдөрт ойролцоогоор зургаан сая ам.долларын баялаг гарч байгаа. Гэтэл бид Оюутолгойгоос өдөр болгон гурван сая ам.доллар алдаж байна, өрөнд орсоор байна.   Бидний үр хүүхэд өнөөдрийн амьдарч байгаа бидэнд голоо харлатал гомдоно. Тэр үед ганц нэгхэн хүн тэмцэж байсан гэж бичихгүй.  XXI зууны монголчууд өөдгүй, эрдэмтэд нь амиа бодогчид байжээ гэж хойч үе минь харна.

Оюутолгойн гэрээнд эх оронч сэтгэлээр хандаж чадсангүй гэж байнаОдоо бид яах вэГэрээг залруулах талаар ямар нэгэн гарц шийдэл байна уу?

Бидэнд бэрхшээл олон бий. Гэхдээ надад гарц байнаНэгдүгээрт эрдэмтэд, сэтгүүлзүйн салбарынхан монголын ард түмэн бүгдээрээ нэг цул болж, эх орныхоо төлөө нягтарч нэгдмээр байна. “РиоТинто”-д худалдагдсан Ч.Сайханбилэг, С.Баярцогт, С.Баяр мэтийн худлаа дүр эсгэгч улстөрчдийг үнэндээ өрөвдөж байна. Улаан цайм бидний нүдэн дээр луйвар хийх боломжийг өгч байгаа хүмүүс ч буруутай. Цаашид бид  нэгдэж нягтарч ажиллах ёстойМөн УИХ, Засгийн газрын хэмжээнд энэ асуудлыг ярилцаад, Олон улсын шүүхэд хандаж, РиоТинтотой дахин хэлэлцээрт суух ёстой. Хэлэлцээрт суусан тохиолдолд бид баталгаатай ялна.

Та энэ асуудлаар Олон улсын шүүхэд хандаж байсанТэндээс ямар хариу ирж байсан бэ?

Би олон улсын шүүхэд Оюутолгойн гэрээ луйврын гэрээ болж, монголын ард түмнийг хохироож байна гэж зарга мэдүүлсэн. Тэндээс Засгийн газраас чинь ийм бичиг ирсэн тохиолдолд бид шууд Олон улсын шүүх дээр хэлэлцэнэ гэж хариу ирсэн. Өнөөдөр засгийн газар яагаад энэ тал дээр юу ч ярихгүй байгаа юм. Зоригтой байл даа. Оюутолгойн уул уурхайн гэрээ зогсчих юм шиг бодож магадгүй. Зогсоосон ч Монголын талд ямар алдагдалтай юм. “РиоТинто”-гийн гэрээнээс ашиг хүртдэг улстөрчид л хохирч магадгүй. Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлд монголчуудыг төлөөлөөд гурван хүн сууж байгаа. Тэд тэнд жилд хагас сая ам.доллар авчихаад  Монголын эрх ашгийг худалдаад сууж байгаа юм биш үүИнгэж нүгэл хийхээ зогсоогоод шууд тэндээс хаяад гарч ирэх ёстойТэгээд ард түмэн, эрдэмтэд, сэтгүүлзүйн  салбарынхан нэгдэж чадвал Оюутолгойн гэрээг яаралтай засч  чадна гэж би харж байнаЭндээс С.Ганбаатар гэдэг хүн нэг кг зэс ч авах гээгүй. Үр дүн нь Монгол орон өргүй болно. Монголд ажлын байр бий болно. Одоо бид яаж амьдарч байгаа билээ. Сургуулгүй, ажилгүй, ядуу, тэтгэвэрээ нэмж чадахгүй, цалингаа тавьж чадахгүй  байнаХэрэв Оюутолгойн гэрээг засч чадвал энэ бүх зовлон эдгэрнэ. Оюутолгойн гэрээний дараа  “Эрдэнэт”-ийн луйв­рыг ярих хэрэгтэй. Тавантолгойг бас ч гэж гадныханд алдаагүй байна. Монгол луйварчинд алдчихсан байгаа. Тэрийг бас засах ёстой. Энэ гурван асуудлыг яаралтай ший­дэх нь Монголын номер нэг асуудал. Энэ асуудлыг ярихгүйгээр Монголын хөгжил, дэвшлийн талаар яриад нэмэргүй.

-“РиоТинто”-д бас гэрээний асуудлаар хандсан байдаг. Тэд  ялчихсан учраас танд хариу ирүүлээгүй юу?

-“РиоТинто”-д би хамгийн анх 2005 онд бичиг явуулж байсан. Дараа нь  2006, 2007 онд явуулсанБид гэрээний асуудлаар  Засгийн газартай ярина гэсэн байсанХарин Засгийн газар нь таг дуугүй л байсан. Ч.СайханбилэгОюутолгойг битгий улс төрчид ярьБизнес талаас нь тэд яриггэдэг байсан. Өнөөдөр тэр шоронд орох гэж байх шиг байна. Би Монголын төлөө ярьж байгаа. Би хувь улстөрчийг муулж ярьдаггүй. Энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг танаа гэж байгаад 2013 оны арван сарын 21-нд бас ил захидал явуулж байлаа. Далд захидал зөндөө яваад барахаа байхаар нь  ил захидал болгосон. Бүх шатны байгууллага руу хандсан.

Ямартай ч одоо хуулийн байгууллагууд шалгаад эхэллээ. Энэ асуудлыг хуулийн шатанд үнэн зөвөөр шийднэ гэсэн итгэл үнэмшил танд байна уу?

Үр дүнг хэлж мэдэхгүй байна. Манай хууль шүүхийн байгууллагууд бүгд эх баригчдын мэдэлд орсон гунигтай нийгэмд амьдарч байна. Энэ асуудал үнэн зөвөөр шийдэгдэхгүй бол  бүлэглэлүүд хоорондоо тохиролцож наймаагаа хийчихлээ гэж харна. Энэ гэрээг засч чадвал өнөөдрийн эх баригчид ард түмний төлөө үнэнээсээ ажиллаж байна гэж харнаЭнэ бол нэг шалгуур юм. Одоохондоо би хууль, шүүхийн байгууллагад хүндэтгэлтэй хандаж байна. Ард түмэнтэйгээ хамтарч ашиггүй болсон луйврын гэрээг засч, монголынхоо ирээдүйг аварна  гэдэгт найдаж байгаа.

Энэ гэрээг буруу, булхиатай гэрээ болсон гэдгийг та анхнаасаа мэдэгдэж, тэмцсэн. Хуулийн байгууллага шалгаж эхэлсэн энэ цаг үед таны  зүгээс ямар нэгэн алхам хийх үү?

Намайг хүчтэй алхалт хийх гэхээр зарим улстөрч айж татаж унагах бодлого барьж эхэлдэг. Энэ С.Ганбаатар 14 жил ярьж байгаа учраас энэ гэрээ Монголын ард түмэнд ашигтай болчихвол тэрний ялалт болох гээд байна гэсэн арчаагүй бодолтой болчихсон. Би чимээгүй байвал энэ хэд хөөцөлдөөд бүтээчих юм шиг санагдаад баярлаад  сууж байнаНадтай надгүй энэ асуудал шийдэгдээсэй гэж хүсч байна.

Оюутолгойн гэрээ­нээс гаднаЭрдэнэт”-ийн 51 хувийн асуудал анхаар­лын төвд орж ирлээ. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-“Эрдэнэт”-ийн тал дээр эх баригчдын орлого хуваах зодоон биш байгаасай гэж найдаж байна. Энэ бол ард түмний өмчДэлхийд гайхагдсан уул уурхайн ордуудаа алдсаар байна. Эхнийх нь Оюутолгой байсан. Түүний дараа­гийнхЭрдэнэтбиш байгаасай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Нийт: 4 Сэтгэгдэл

Зочин
2018 оны 3-р сарын 17

Ганбаатар Оюу толгойн гэрээ будлиантай болсон талаар тухайн үед чадах чинээгээрээ ярьж байсан боловч тэр үеийн олигархууд Сайханбилэг Баярцогт нар эрс эсэргүүцэж байсан нь өөрсдөө НО той гэрээ хийчихээд тэрийгээ булзааруулах ажлыг эрчимтэй хийж байжээ.Сайханбилэг Баярцогт нарыг албадан дуудаж байцаах хэрэгтэй шүү дээ.Ингэж ял залгуулж удаашруулаад байгаагийн учир юу байнаа.

Зочин
2018 оны 3-р сарын 17

ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ МОНГОЛЫН ТАЛД АШИГГҮЙ ХИЙСЭН ХҮМҮҮСД ХАРИУЦЛАГА ТООЦООЧЭЭ.ЭСВЭЛ ТЭР АШИГГҮЙ ГЭРЭЭГЭЭ ХҮЧИНГҮЙ БОЛГО

Зочин
2018 оны 3-р сарын 18

Ганбаатар эх оронч хүн.луйварчидийг шийтгэ .гэрээг шинэчлэх хэрэгтэй .

Ellgync
2018 оны 6-р сарын 11

Propecia Aragon Muscoli Effetti Collaterali Propecia Amoxicillin Rx 655 where to buy cialis online safely Buy Bactroban Uk

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *