С.Ганбаатар: МАХН ард түмний эрх ашгийг дээдэлдэг нам гэдгээ харууллаа

5-р сарын 18, 2017 1:55 pm Нийтлэгч: Ангилал Намууд , Сонгууль , Улс төр Уншсан: 19
_MG_0581

Ч.ЗОТОЛ 

МАХН-аас “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн хурал хийлээ. СЕХ өчигдөр тус намаас нэр дэвшүүлсэн Сайнхүүгийн Ганбаатарыг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэснээ мэдэгдэж, тогтоолоо ирүүлсэн байна. Хэвлэлийн бага хуралд МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян, нарийн бичгийн дарга Б.Тулга нар нэр дэвшигч С.Ганбаатарын хамт ирж мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. МАХН-ын УИХ дахь төлөөлөл О.Баасанхүү гишүүний зүгээс С.Ганбаатарыг дэмжиж байгаа юу гэсэн асуултад намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “Бид намынхаа төлөө тууштай хамтран зүтгэж ирсэн. О.Баасанхүү гишүүн дэмжиж, хамтран ажиллана” гэв. Мөн сонгуулийн мөнгө, санхүүжилтээс шалтгаалж нэр дэвшихээр ярьж байсан зарим хүн нэрээ татсан тухайд “Үндэсний аудитын газар”-ын зөвлөмжийг гол болгож, гишүүд, нэр дэвшихээр ярьж байсан хүмүүстээ танилцуулсан. Аудитын газраас нам 6.9 сая, нэр дэвшигч 3.8 тэрбум төгрөг зарцуулах зөвлөмж гаргасан байгаа. Намаас хөндөж буй мөнгө санхүүгийн асуудал байхгүй. Манай нам өнгө, мөнгөний сонгуулийг эсэргүүцдэг. Одоогийн нэр дэвшигч маань сонгуулийн зардлын тухайд ард түмэндээ хандана” гэж байгаа гэлээ. Нэр дэвшигч С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших болсноо гэнэтийн шийдвэр байсныг онцлоод МАХН ард түмний эрх ашгийг дээдэлдэг нам гэдгээ харуулсан гэдгийг онцлов.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *