С.Ганбаатар:  Багш эмч нарын тэмцлийг дэмжиж ажиллана

10-р сарын 4, 2017 12:17 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Шуурхай Мэдээ Уншсан: 24
10-4-11

Ш.ОЮУНЖАРГАЛ

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар “Үндэсний мэдээллийн төв”-д хийсэн хэвлэлийн хурлын үеэр намуудыг амлалтаа биелүүлэхийг шаардав. Тэрээр  “Цалин тэтгэвэр нэмнэ гэсэн. Өнөөдөр боловсролын салбар, Эрүүл мэндийн салбар цалин нэмээч гэж гуйгаад байгаа юм биш амлаж төрийн эрхэнд гарч ирснээ биелүүлээч гэж байгаа юм. Хэрвээ тэд чадахгүй бол өнөөдөр төрийн эрхийг худлаа ярьж авсан гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой, амлалтаа биелүүлж чадахгүй гэдгээ зарлах ёстой. Тэд нар сайндаа мундагтаа биелүүлж чадахгүй байгаа юм биш. Амласан тэгж байж бидний итгэлийг авсан. Хоёрдугаарт,  Боловсрол, эрүүл мэндийн байдал өнөөдөр уналтын байдалд орчихсон. Энэ янзаараа бол Монголын ирээдүйн хүүхдүүдэд хөрөнгө оруулалт хийхийг шаардаж байна. Энэ боловсролын хэдэн хүмүүсийн цаана 1600 боловсролын ажилтан  гадаадад  ажиллахаар яваад тэндээ харлаад үлдчихсэн. Энэ янзаараа  боловсролын салбар  элгээрээ хэвтэнэ.  Цалин байхгүйгээс Монголын ирээдүй хохирно.

Эрүүл мэндийн салбар ямар аюултай нөхцөл байдалтай байгааг  баримтаар хэлье.   Засгийн газрын  мөрийн хөтөлбөрт цалин нэмнэ гэж оруулсан байдаг.  Мөн 2017 оны нэгдүгээр  сард байгуулсан Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн  4-т цалинг үе  шаттайгаар нэмнэ гэж заасан байгаа. Үүнийг яагаад Засгийн газар, МАН-ынхан биелүүлэхгүй байна вэ гэдгийг  бид шаардаж байна. Үүнийг биелүүлэхийн төлөө боловсролын салбар, эрүүл мэндийн салбарын тэмцлийг бид дэмжиж байна. Төрийн эрх мэдлийг худал амлаж хууль бусаар авсан хүмүүс  хариуцлагаа хүлээх ёстой. Мөн бусад намуудыг үүн дээр байр сууриа илэрхийлэхийг шаардаж байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *