С.Эрдэнийн зөв

3-р сарын 8, 2018 9:50 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 50
28822490_1629442377146164_1767973806_o

Б.ДАМДИНОЧИР

 АНын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн эргэлт буюу ротацийн сонгууль энэ өдрүүдэд явагдаж байна. Харин ротацид орж байгаа АНын гишүүдийн нэрс энэ намд ихээхэн яриа хөөрөө дэгдээгээд байгаа юм.

АНын Дотоод сонгуулийн хорооноос зарласан ротацид орж бай­гаа Үндэсний бодлогын хорооны гишүүдийн дунд Э.БатҮүл, Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Н.Бат­баяр, Д.Дорлигжав, Х.Тэмүү­жин, Ч.Энх­тайван, Да.Ганболд нар бий.

Э.БатҮүл ХанУул дүүргээс, Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг хоёр Баянзүрх дүүргээс, Н.Батбаяр Архангай аймгаас, Д.Дорлигжав Увс аймгаас, Х.Тэмүүжин Төв аймгаас, Ч.Энхтайван, Да.Ганболд нар Хэнтий аймгаас Үндэсний бодлогын хороондоо сонгогдсон.

Энэ намын лидерүүд гэгддэг энэ хүмүүсээс гадна Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Эрдэнэ, Ерөнхий сайд агсан Ж.Наранцацралтын хүү Соёмбо, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Ерөнхийлөгчийн Хуу­лийн бодлогын зөвлөх асан Ч.Өнөрбаяр, “Оюуны ундраа”-гийн С.Отгонбаяр, Сангийн сайд асан Б.Болор нарыг ч үүнд багтжээ.

Энэ нь АНын дарга С.Эрдэнийн тэргүүлдэгШонхор”-оос бусад фракцийн дөнгүүр гэсэн бүгд намын удирдлагаас шахагдаж байна гэсэн үг.

Чухамдаа энэ ньШонхорба бусад фракцууд гэсэн талцлын суурийг тавьсан гэсэн үг. ТиймээсАН Эрдэнэ вангийн хошуу болчихлоогэх яриа түймэр шиг явж байна.

Улмаар үүнд эмзэглэсэн фракцууд нь сүүлийн хэдэн өдөр энд тэнд цуглаж хуралдаад сүйд болж байгаа гэнэ. Тэд “…С.Эрдэнэтэй үзэлцэнэгэцгээж буй юм.

Эндээс үзэхүл, ойрын үед АНд ширүүхэн тулаан тэмцэл өрнөх шинж нэгэнт бүрджээ.

Гэхдээ энэ бол АНд өрнөж буй, цаашид үргэлжлэх үйл явцын зөвхөн нэг талын үзэл бодол, тэднээс гарч байгаа мэдээлэл юм.

Харин АНын дарга С.Эрдэнийн талаас харвал арай өөр дүр зураг харагдаад байна. Шуудхан хэлэхэд, С.Эрдэнэ туйлын зөв ажил хийж байгаа юм.

АНын шинэ дүрмийн дагуу улаа эргэтэл явж сонгогдсон ямар ч дарга ийм л арга хэмжээ авах байсан. Хэн нь ч ялгаагүй С.Эрдэнэ шиг ийм цэвэрлэгээ хийж дарга шиг дарга байх болно.

Ер нь бол АНынхан өөрсдөө л С.Эрдэнийг даргаараа сонгосон. Ингэж ротаци явуулах дүрмийг АНынхан л бас өөрсдөө баталсан.

Тийм учраас АНынхан С.Эрдэнэдээ ингэж ажиллах боломжийг нь олгох ёстой. Хэрвээ С.Эрдэнэ ийм алхам хийхгүй Н.Алтанхуяг шигбүгдээрээ хамтдаа, эв нэгдлээ бодожявбал түүн шиг л хувь заяаг эдлэх болно. Н.Алтанхуяг яасныг С.Эрдэнэ байтугай энгийн иргэд ч мэдэж байгаа.

2012 оны УИХын сонгуульд АН бараг л ялсан даа. Тэгээд Засгийн газраа бүрдүүлж, АНын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайд болсон.

Ингээд албан тушаал, эрх мэдлийн хуваарилалт хийж эхэлсэн. Явсаар Н.Алтанхуяг Монголын төр хэмээх асар том бялууг хувааххутга”-ыг л барьж зогссон болохоос биш  “Алтангадасфракцийн тэргүүн төдийхэн л эрх мэдэлтэй үлдсэн байдаг.

Н.Алтанхуяг хэдийгээр Монгол Улсын Ерөнхий сайд байсан ч эдийн засгийн томоохон хөрөнгө оруулалт, хүнд үйлдвэртэй холбоотой асуудлыг МҮДНтэй, төмөр зам, дэд бүтцийн асуудлыг МоАХтайболовсролын салбарыгНэг ардчилал”-тай, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар, уул уурхайн талаарШонхор”-той ярьж тохирч байж дараа­гийн шийдлээ гаргадаг фракцийн тэргүүнүүдтэйгээ ижил тэнцүү эрх мэдэлтэй Ерөнхий сайд болсон.

Энэ бүхнийхээ гайгаар Н.Алтанхуяг хоёр жил гаруй ажиллаад л огцорсон. Бас болоогүй, Ерөнхий сайд байхад нь түүний ахлах зөвлөхийг барьж хориод ял оноосон.

Засаг бариагүй, улс төрийн гудамжинд байсан АН төрийн эрхэнд гарсан АН хоёрын ялгааг Н.Алтанхуяг ингэж ойлгосон байх.

Ерөөс энэ бүхэн Н.Алтанхуягийн намдаа нэгэнт оршин тогтносон фракцуудыг эрх мэдлийн тэгш хуваарилалтын дор байлгах гэснээс үүдэлтэй алдаа нь болсон юм.

Харин одоо АНд С.Эрдэнийн цаг урсч эхлээд байгаа.

АНыг 2020 оны сонгуульд яаж оролцуулах, ялалт ялагдлын алийг үүрүүлэх нь С.Эрдэнээс л шалтгаална гэсэн үг.

Ингэхээр АНын түүхэн дэх цоо шинэ аргачлалаар хийсэн сонгуулийн дүнд намын дарга болсон С.Эрдэнийн хувьд өөрийн цаг хугацааны түүхийг ч шинээр бичих хэрэгтэй болж байгаа юм. Тиймээс С.Эрдэнэ өөрийнхөө ажиллах бололцоог хангах хэрэгтэй. Тэгээд ч С.Эрдэнэ АНын хувьд шинэ хүн биш. Энэ намын сайн, муу хэлэгдэж ирсэн лидерүүдийн л нэг.

АН дахь олон фракцуудын дунд намын даргын засаглал хэрхэн нурж унадаг болохыг тэр маш сайн мэднэ. Тэгэхээр өөртэйгөө намын даргын албан тушаал, АН ирэх сонгуульд ялбал засгийн эрхийг хуваан эзэмшихдайсан”-уудаас тэр салах нь тодорхой юм.

Тэгээд ч түүх нь хэлж өгөөд, сануулаад байгаа нам дахь олон фракцийн гайг С.Эрдэнэ таслахаар зүтгэлээ гэж харагдаж байна.

Нөгөөтэйгүүр, эзний алба ээлжтэй гэдэгчлэн С.Эрдэнэ муу ажиллаж, 2020 оны сонгуульд намаа унагавал дүрмийн дагуу даргын сэнтийгээс ховхорч, дараагийн дарга сонгогдоод л гараад ирнэ.

Тэгэхээр С.Эрдэнийн энэ үйлдэлд АНынхан эмзэглэх хэрэггүй юм.

Магадгүй, энэ нь АНын хувьд түүхэн ротаци байж мэднэ. Юу гэвэл, эндээс АНынцус шингэрэхэхлэл тавигдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийн дараа АНын удирдлагад залуус гарч ирэх зам засагдаж байна гэсэн үг.

Эцэст нь хэлэхэд, хаанаас нь ч харсан С.Эрдэнийн л зөв байж таараад байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 13

Direct Legally Macrobid Bacterial Infections Discount Sale isotretinoin cheap legally mastercard accepted cialis 5 mg best price usa Order Metformin Online

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *