С.Эрдэнэ: Зээлийн хүүг 18 хувь байхаар тусгасан

4-р сарын 25, 2018 8:40 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 59
31281470_1829193307111053_3336841391698345984_n

 

Т.САЙХАН

 УИХын гишүүн, АНын дарга С.Эрдэнэ Мөнгө хүүлэлттэй тэмцэх болон Зээлийн хүүгийн хувийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг УИХын даргад өргөн барилаа. Энэ талаар түүний байр суурийг хүргэж байна.

 Хуулийн төсөлд дээрх асуудлыг ямар байдлаар тусгасан бэ. Энэ талаар тодруулахгүй юу?

Монгол Улсад банк санхүүгийн байгууллага, баялаг бүтээж буй бизнес эрхлэгч аж ахуй нэгж, иргэдийн зээлийн дарамтаас гарах бодит үндэслэл болно. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож, түүнээс дээгүүр зээлийн хүү тогтоосон тохиолдолд хууль зөрчсөн гэж үзэж, мөнгө хүүлсэнд тооцох, хариуцлага хүлээл­гэх боломжтой. Мөнгө хүүлэлтийн талаар өмнө нь тодорхой хууль эрх зүйн ойлголт байхгүй байсан. Энэ хууль хэрэгжсэнээр Монголд бизнес эрхлэхэд таатай орчин бүрдэх, зээлийн хүүгийн дарамтаас ангижрах гол эрх зүйн зохицуулалт хийж байгаа. Өнөөдөр арилжааны банкны дундаж хүү 20-30 хувь байдаг. Банк болон банк бус санхүүгийн байгууллага 40-60 хувьтай байдаг. Ийм өндөр хүүтэй зээлийн орчинд амжилттай бизнес эрхлэх, үйл ажиллагаа явуулахад хэцүү. Тиймээс хуулийн төслийг санаачилж байна.

Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хэд байхаар хуульд тусгасан юм бол?

Арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг 18 хувь байхаар хуульчилсан. Түүний дотор цалин болон тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь байхаар хуульд тусгасан. Сарын 1-1,5 хувь байна гэсэн үг. Мөн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн 100 сая хүртэл төгрөгийн дүнтэй зээлийн болон цалингийн зээлийн дээд хязгаар жилийн 18 хувь, бусад төрлийн зээлийн дээд хязгаар жилийн 24 хувь байхаар төсөлд тусгаад байна.

Хуульд банк бус санхүүгийн байгууллага, ломбард, арилжааны банкууд бүгдэд хамаарна гэсэн үг үү?

Ер нь бол хадгаламж зээлийн хоршоо, иргэд хоорондын өдрийн зээлийн зохицуулалтыг хуульд оруулаагүй. Банк, банк бус санхүүгийн байгууллагад хамаарна. Энэ хуулийн гол үзэл санаа бол зээлийн хүүгийн дээд хязгаарыг хуульчлах, Мөнгө хүүлэлтийн эсрэг хуулийн төсөл юм. Дэлхийн 79 улс оронд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоосон. Үүнээс хэтэрвэл мөнгө хүүлэлт гэж үзэж, хуулийн хариуцлага тооцдог. Монгол Улсад ийм зохицуулалт хийх цаг болсон гэж үзэж байна. Зээлгүй, зээлийн хүүгийн дарамтад ороогүй иргэн, ААН маш цөөхөн байгаа. Эрх зүйн ийм зохицуулалтад оруулбал банк санхүүгийн байгууллагууд ажиллах шаардлага гарна.

Ардчилсан намын гишүүн, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг цагдан хорьсон байгаа. Намын зү­гээс очиж эргэнэ, уулзана гэж байсан юу болсон бэ?

АТГ болон холбогдох газруудад асуудлаа тавьсан. Албан ёсоор уулзах хүсэлтээ өгсөн. Өнөөдрөөс хариу өгөх болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Нийт: 2 Сэтгэгдэл

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Online Drugstore cheapest cialis 20mg Maxifort Zimax Mexico

Ellgync
2018 оны 6-р сарын 4

Get Cialis Without Aprescription Cialis Bestellen Bankuberweisung Amoxicillin Side Effect In Toddlers cialis cheapest online prices Acheter Du Cialis En Pharmacie Keflex Dosage Canine

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *