С.Эрдэнэ: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын асуудлаар ҮХЦ-д хандана

5-р сарын 23, 2018 1:24 pm Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 40
33111444_1858398004190583_3113890777529319424_n

Т.САЙХАН

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /05.32/ хуралдаж, сэтгүүлчдэд мэдээдэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Х.Хүрэлбаатар нарыг огцруулах шаардлагын хариу авах хугацаа дууссан тухай асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ  “Манай нам дээр хоёр сайдын асуудлаар хуульчдын баг ажиллаж байна. Бид цөөнх тул сайд нарыг огцруулах боломжгүй. Гэхдээ бид ингээд зогсчихгүй. Бид Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын асуудлаар ҮХЦ-д хандана. Бидэнд хуулийн хугацаанд Засгийн газраас ямар ч хариу ирүүлээгүй. Дан ганц энэ хоёр сайдын асуудал биш. Цаашдаа бусад эрх ашгийн зөрчил гаргаж байгаа сайд нарын асуудлыг ч бид сөхөж ярина” гэсэн юм.

Мөн өнөөдрийн бүлгийн хуралдааны үеэр Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшээд байгаа дөрвөн хүнийг дэмжихээр болсон байна.

Эх сурвалж:www.polit.mn

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *