С.Эрдэнэ Сайдын 17 хүн сонгуульд тоосоо өргөнө

11-р сарын 7, 2012 4:32 pm Нийтлэгч: Ангилал Сонгууль , Улс төр Уншсан: 311

О.ЧУЛУУТ

Орон нутгийн сонгуу­лийн далд ажил хамгийн эртнээс, эрчтэй эхэлсэн дүүрэг бол Баянгол. МАХН, АН-ынхан  анд бололцон хүч хавсарч дүүр­гийн Засаг даргыг унагаах тактик  сэдэн ИТХ-ын чуулган зарлуулаад ч бар­сангүй. Л.Амгаланг огц­руул­чих санаатай дүүр­гийн төр захиргааны бай­ранд суулт хийж, “Баян­голын Засаг дарга огцор­лоо” гэсэн мэдээллийг МАХН, АН-ынхан цахим хуудсуудаар тарааж сон­гуу­лийн хар PR-аа тэд хэдийн эхлүүлжээ.

АН-ынхан дотроо ха­гарч, хуваагдсан байдал­тай тэсэрч эхэлсэн. Ингэх болсон шалтгаан нь их энгийн. Хүн амын хөг­жил, нийгмийн хамгаал­лын сайд С.Эрдэнийн сүү­­лийн үед хийсэн үйлд­лийг тэд эсэргүүцэн, цус ойрт­сон сонгууль болох нь гэж үзжээ. АН-аас энэ дүүрэгт нэр дэвшигчдийн 17 нь түүний хамаатан садан, тойрон хүрээлэгчид гэдгийг эх сурвалж хэлсэн. Үүнийг дүүргийн АН-ын хорооныхон эсэргүүцэж  “Баянгол дүүргийг С.Эр­дэний эхнэр хүүхдүүд хувь­­­чилж авна” гэсэн мес­­­сеж тарааж эхэлснийг хүмүүс анзаарсан байх. Тэд сайд С.Эрдэнэд ин­гэж баахан банга хүртээ­сэн. Өнөөх нь “Ёстой тийм юм байхгүй. Үгүй. Эхнэр гэж бичээд ээжийн минь зургийг тавьчихсан” гэж ирээд л хариулав. АН-аас нэр дэвшигч­дийг харж байхад дээрх мэдээлэл оргүй биш юм. Түүний хүү Э.Ганболор наймду­гаар хороонд нэр дэвш­сэн. Ха­рин эх­нэр Н.Нинжбадгар нь 20 ду­гаар хороо­ноос, хүргэн Г.Энх­болд хоёрду­гаар хо­роонд, охин Э.Сод­гэ­рэл нь жагсаалтаар нэр дэвшиж байна. Түүний хүү болон хүр­гэн нь бүгд нийг­мийн даатгалын сал­барт шин­гэсэн нь С.Эр­дэнэ нэгэн үе НДЕГ-ыг толгойлж байсан албан тушаа­лын бялууг гэрийн­хэн­дээ хэр­хэн түгээд­гийн тод жишээ бол­но. Удаах бялуу нь орон нутгийн сон­гууль болсон ч намын нөхөд нь түүний эл шийд­вэрийг дэмжих­гүй гэц­гээж байв. Сай­дын гэргий Н.Нинж­бадгарын ажил­ладаг Их тамирын бие хамгаалагч, жолооч, мене­жер, жолоочийн дүү, Та­мир зочид буудлын ре­сепшн, түрээслэгч, Хэрэг эрхлэх газрын дарга Үүрийн­­туяагийн дүү,  бие төлөөлөгч, ах, эгчийн хүү­хэд зэргээр тэдний ха­маатан, садны хүрээ ажилт­­­нуудаар тэлсээр 17 гэсэн тоог гаргаж ирсэн бо­лолтой. Намын жирийн гишүүд, дэмжигчдээ нэг удаагийн хэрэглэл шиг ашиглаад хаясанд тэд бу­хим­дан ийн нэрсийн жаг­саал­тын нууцаа задлах болж.    

МАН энэ удаа багийн бүрэлдэхүүнээ 50 хувь шинэчилж залуу боловсон хүчнүүдээ гаргаж ирсэн гэх юм. Орон нутгийн сон­гуульд МАН-ын жагсаал­тад Баянгол дүүргийн За­саг дарга Л.Амгалан, Хурд хамтлагийн гитарчин “Нар  сар” буюу Т.Наранбаатар, Элгэн нутаг ФМ-ийн за­хи­рал Д.Батбаяр нарын нэр дуулдсан. Олон талын төлөөлөлтэй хэмээн өөрс­дийгөө дөвийлгөж буй тэдний дунд багш, эмч, хуульч, хорооны Засаг дарга, компанийн захи­рал, жүжигчин, сэтгүүлч гэх мэт сонин тодот­голтой хүмүүс багтжээ. Тухайл­бал, түмний танил эрхмүү­дээс Гавьяат та­мирчин Ц.Шаравжамц,  “Ачтан” эмнэлгийн дэд захирал З.Балдандугар, УИХ-ын гишүүн асан Д.Очирбатын дүү тус дүүр­гийн Засаг даргын орлог­чоор ажил­лаж байгаа Д.Очир­сүм, 25 дугаар су­ваг телевизийн сэтгүүлч Г.Ганзориг,  NBS-ийн босс “Мэжик Жэт” ком­паний захирал Б.Амгалан зэрэг олон талын төлөөлөл багтжээ. Тэдний дунд га­даадад явж галуу шувууны мах идэж, хэл усаа сайж­руулан харийн диплом өвөртөлсөн залуус шигтгээ болон орох юм гэнэ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *