С.Эрдэнэ: О.Баасанхүү чи улс төрийн намтай наймаа панз хийдгээ боль

2-р сарын 1, 2018 11:27 am Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 51
15

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц 51.3 хувьд хүрсэн тул эхэллээ.Чуулганаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлж байна. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “Улс орон шийдвэр гаргачихаад маргааш нь буцаадаг тогтворгүй бодлоготой төр удаан явахгүй. Татваруудаа нэгмөсөн ярихгүй юм уу.Олон улсын валютын сан гэдэг хадны мангаа урдаа барьчихаад тэднийх ингэж шаардсан гээд яваад байх юм. Нэртэйгээр нь монгол төрийн тамгыг Олон улсын валютын санд шилжүүлээд өг. Ардчилсан нам ард түмний дуу хоолой хүсэл шаардлагын дагуу жагсаал зохион байгуулж байгаа.О.Баасанхүү чи энд тэнд очиж,. Хэнтэй асуудал ярихаа таниар заалгахгүй. Микрофон ашиглаад хүн доромжилж байдгаа боль. МАХН-ыг эрх баригч намтай нийлж өөрөө л бужигнуулсан юм билээ ш дээ. Дотоод хэрүүлээ чуулганд нялах хэрэггүй. Улсын дээд шүүхээр явж өөрөө учраа ол.Шатахууны хомсдол ариллаа, түгээлт  хэвийн болчихлоо гээд зарлаад байгаа. Гэтэл шатахуун түгээх станцуудын зарим нь ажиллахгүй, ажиллаж байгаа дээр нь дараалал үүссэн байна. Шатахууны асуудлыг шийдэж чадахгүйгээс бараа бүтээгдэхүүний үнэ талийж өглөө. Нийгмийн бухимдлыг хэн шийдэх юм бэ. Энэн дээр эрх баригчид ажиллахгүй юм уу. Хэдий хүртэл хүлээх юм бэ. Ардчилсан нам бусад улс төрийн нам болон төрийн бус байгууллагатай хамтарч эсэргүүцлийн жагсаал эхлүүлнэ.  Ардчилсан нам өнөөдрийн чуулганд оролцох боломжгүй” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 13

Viagra Pfizer Wiki online pharmacy Cialis 5mg From India Cialis Frei Erhaltlich Lander

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *