С.Бямбацогт: Засгийг огцруулах кноп дарсан гишүүдийг намаас нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан

11-р сарын 27, 2018 7:05 pm Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 60
47060076_343341619777977_4252347403513888768_n

 

С.САРУУЛ

Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Хуралдааны үеэр хэрүүлийн шинжтэй, олон ноцтой асуудал яригдаж байна.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн “Туркийн иргэнтэй холбоотой асуудлаар Засгийн газар мэдээлэл өгөөгүй. Тэр онгоц газардах зөвшөөрлийг хэн өгсөн юм бэ. Туркийн тал Монгол Улсын хилийг зөрчсөн юм уу” гэсэн асуултад  ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Туркийн талтай тохиролцож хүн хулгайлсан гэх мэт үндэслэлгүй зүйл ярьж байна. Энэ яриа чинь улс орнуудын харилцаанд сөргөөр нөлөөлж, Үндсэн хууль зөрчсөн явдал болно шүү. Тусгай үүргийн онгоц ирж л байдаг” гэсэн хариултыг өглөө.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Өнөөдөр Удирдах зөвлөл дээр Засгийн газрыг огцруулах кноп дарсан гишүүдийг намаас нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргажээ. Энэ юу гэсэн үг вэ. Өнөөдөр МАН хоёр тал болоод хэрэлдэж байгаа ч нийгэмд бол МАН гэдэг ганцхан намын асуудал мэт харагдаж байгаа шүү” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *