С.Бямбацогт: Үйлдвэр сэргэх боломж энэ хуулиас төрнө

3-р сарын 20, 2013 7:38 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 318
УИХ-ын гишүүн  С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Б.Гарамгайбаатар

Д.ГЭРЭЛ

 

УИХ-ын гишүүн  С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Б.Гарамгайбаатар нар өчигдөр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дэд дарга М.Энхболдод өргөн барилаа. Энэ талаар С.Бямбацогтоос зарим зүйлийг тодрууллаа.

 

-Хуулийн төсөл са­наач­лах ямар шалтгаан байсан юм бэ. Онцлог нь юу вэ?

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа НӨАТ-ын тухай хуулиар 10 сая төгрөгөөс дээш борлуу­лалтын орлоготой аж ахуй нэгж, иргэнд ногдуулж байхаар хуульчилсан бай­даг. Энэхүү 10 сая төгрөг нь өнгөрөгч хугацаанд өсөн нэмэгдэж ирсэн инф­ля­ци, бараа бүтээг­дэхүүний үнэ ханшийн өсөлт, төсвийн орлогын хэмжээтэй уялдуулан авч үзэхэд жижиг аж ахуй нэгжүүдэд татварын да­рамт бий болгожээ.  Тий­мээс хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх борлуулалтын орлогын босго дүнг 200 сая төгрөг болгох нь зөв.

-Өндөр тогтоос­ноор төлөх боломжтой гэж үү?

-2012 оны эцсийн байд­лаар Татварын ерөн­хий газраас авсан мэ­дээ­гээр 10 сая төгрөг хүртэлх жилийн орлоготой 21470 аж ахуй нэгж 82 тэрбум, 200 сая хүртэлх орлоготой 15389 аж ахуй нэгж 61 тэрбум төгрөгийн орлого­той.  200 сая төгрөгөөс дээш орлоготой 5731 аж ахуй нэгж 24907 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой гарчээ.  Дээрх  баримтаас харахад 200 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй нэгж нийт татвар төлөгчдийн 36.1 хувийг бүрдүүлж бай­гаа хэдий ч нийт бор­луу­лалтын ердөө 2.4 хувийг бий болгож байна. Нэ­мэгдсэн өртгийн албан татвар төлөх борлуулалтын орлогын босго дүнг 200 сая төгрөг болгосноор бага, дунд орлоготой аж ахуй нэгжүүдийн үйл ажил­лагааг дэмжих бодит боломж нь болно. Мөн ханшийн өөрчлөлт, инфляци зэргээс үүссэн ялгааг арилгаж, татварын дарамт багасах, улсын хэмжээнд үйлдвэрлэлийг сэргэх ач холбогдолтой.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *