С.Бямбацогт: УИХ-ын даргыг огцруулах санал тавина

11-р сарын 12, 2015 10:12 am Нийтлэгч: Ангилал Ерөнхийлөгч , Улс төр Уншсан: 33
11-12-2

М.ГАН

УИХын гишүүд өчигдөр бухимдалтай байв. Ялангуяа сөрөг хүчин болох МАНын бүлгийн гишүүд УИХын даргад дургүйцлээ илэрхийллээ. Учир нь ирэх оны төсвийн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулах үеэр сөрөг хүчний гишүүдэд үг хэлэх боломж олгоогүй гэсэн юм. Эхлээд зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураах явцад УИХ дахь МАНын бүлгийн дарга С.Бямбацогт хэлэлцэж буй асуудлаар тав хоногийн завсарлага авах горимын санал гаргасан юм. МАНын бүлгээс хүссэн завсарлагыг өгвөл Төсвийн тухай хуулийг хугацаанд нь батлах хуулиа зөрчинө гэдгийг УИХын дарга хэлсэн. Ингэснээр МАНын бүлэгт нэг цагийн завсарлага өгснөөр үдээс өмнөх хуралдаан завсарласан юм.

Харин МАНын бүлгээс үдээс хойш хэвлэлийн бага хурал хийж төсөвтэй холбоотой байр сууриа илэрхийллээ. Тэд ямар боловч чуулганы хуралдаанд оролцож төсвийн талаарх саналаа хэлнэ гэдгээ илэрхийлэв. Хэрэв УИХын дарга үг хэлэх боломжийг тус бүлгийн гишүүдэд өгөхгүй, гаргасан саналуудыг төсөвт тусгахгүй бол огцруулах санал тавих хүртэл тэмцэл хийнэ гэж С.Бямбацогт гишүүн хэллээ. Тэрээр төсвийн дүгнэлтэдЭрх баригчдын бодлогын алдааг УИХ дахь МАНын бүлэг удаа дараа сануулж, Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас анхааруулж ирсэн. Гэвч сайн санаж ажилд нь тус болох гэж хэлсэн үнэтэй зөвлөгөө бүрийг жадлан эсэргүүцэж, өөрсөддөө огтхон ч бурууг өгөөгүй. Тэр ч бүү хэлБүх юм сайхан байна, эдийн засаг хүндрээгүй”, “Ам.доллар удахгүй 1000 төгрөг болно”, “Чингис бонд бол өр биш өглөг”, “Бондын өрийг бидний үр хүүхдүүд төлчихнөгэх мэт хариуцлагагүй зүйл ярьсаар эдийн засаг, нийгмийн байдлыг өнөөдрийн хямралд хүргэлээ. Улс орноо, ард түмнээ өр зээлийн гинжин сүлжээгээр холбон гагналаа. Сүүлийн жил хагасын хугацаанд эрх баригчид бодит байдалтайгаа эвлэрч, өөрсдийн алдаа дутагдлаа ойлгож эдийн засгийн хямралын өмнө гараа өргөн бууж өгч байна. Тиймээс алдаагаа ухамсарлаж энэ УИХын бүрэн эрхийн хугацааны сүүлийн жилд сөрөг хүчин, олон улсын байгууллагууд, ард  түмнийхээ дуу хоолойг анхааралтай сонсож, заавар зөвлөгөө, санал санаачилга бүрийг тунгаан хямралыг сөрсөн хариуцлагатай төсөв батлахыг эрх баригчдад анхааруулан сануулж байнагэж байв. Мөн энэ оны төсвийг хэлэлцэн батлах үе буюу өнгөрсөн жилийн өдийд МАНын бүлгийн саналыг хүлээж авсан бол Монгол Улс өрөнд баригдахгүй байсан гэсэн юм. Төсвийн хуулийг ирэх баасан гаригт батлахаар төлөвлөж байгаа юм.  

Одоогоор Төсвийн хуульд дараах өөрчлөл­түүдийг хийлээ. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн орлого бууруулах саналын хүрээнд явуулсан санал хураалтын шатанд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын төсвийн багц дахь Хүүхэд харах үйлчилгээний зардлыг 5.587.6 сая төгрөгөөр бууруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүд 68 хувийн саналаар дэмжих боломжгүй гэж үзсэн тул зардлыг хуучин хэвээр төсөвт үлдээв. Түүнчлэн бүх төсвийн ерөнхийлөн захирагчийн сургалт, семинарын зардлыг 50 хувиар буюу нийт 638.9 төгрөгөөр, Аж үйлдвэрийн яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яамны олон улсын хурал, зөвлөгөөн зохион байгуулах арга хэмжээний зардлыг бүхэлд нь буюу нийт 391.8 сая төгрөгөөр, Эрүүл мэнд, спортын сайдын төсвийн багцын дотоодод тэмцээн уралдаан зохион байгуулах арга хэмжээний зардлыг 200 сая төгрөгөөр бууруулах, зэрэг саналуудыг дэмжлээ.

Мөн урсгал зардал нэмэгдүүлэх саналын хүрээнд, төрийн өндөр болон улс төрийн, төрийн захиргааны албан хаагчийн цалинг одоогийн түвшнээс бууруулахгүй байх, үүнтэй холбогдуулан цалин хөлстэй холбоотой урсгал зардлыг 16.376.3 сая төгрөгөөр нэмэгдүүлэх, бүх шатны шүүхийн шүүгчийн цалин хөлсийг одоогийн түвшнээс бууруулахгүйгээр Улсын Их Хурлаас тогтоох, үүнтэй холбогдуулан урсгал зардлыг 7.460.7 сая төгрөгөөр, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд улсын төсвөөс олгох санхүүжилтийг 2.600.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх зэрэг саналуудыг дэмжлээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *