С.Баярын асуудал яагаад сэдрэв?

3-р сарын 15, 2017 9:50 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 23
3-15-1

Б.ОЧИР

Англид Элчингээр томилогдсон Санжийн Баярыг Хатан хаан II Элизабетад итгэмжлэх жуухаа өргөн барихтай зэрэгцэн түүнтэй холбоотой үйл явдлууд ар араасаа цувран босч ирлээ.

Англи дахь Монголын ЭСЯны гадна тэнд амьдардаг монголчууд жагсаад хэд хонож байна. ТэдБохир Элчин сайдыг дэмжихгүйгээд оффшорт данстай, эх орноо худалдсан С.Баярыг эсэргүүцэж байна гэж мэдэгдээд байгаа юм. Англид жагсаж байгаа монголчуудын тухайд ихээхэн зориг гаргаж байна гэхээс өөр хэлэх үг алга.

Мөн ОХУ дахь Монголын ЭСЯны эзэмшлийн байранд казино тоглуулж байсан гэх мэдээлэл ихээхэн шуугиан тариад байна. Энэ байрыг С.Баярыг тэнд Элчин сайдаар ажиллаж байх үед анх түрээслүүлсэн тухай эх сурвалжууд мэдэгдээд, энэ бүхэнтэй түүнийг холбон мэдээлж байна.

Түүнчлэн УИХын гишүүн Б.Пүрэвдорж сар шинийн өмнөхөн Оффшорт данстай, мөнгөтэй нэр бүхий 10 гаруй хүнийг шалгах чиглэлийг Засгийн газарт өгөх УИХын тогтоолын төслийг санаачлан өргөн мэдүүлсэн. Түүнд С.Баярын гурван охины нэр орсон байна. Тодруулбал, С.Баярын том охин Б.Нандин, дунд охин Б.Бадамханд, бага охин Б.Хонгор нарынх нь оффшор бүс дэх дансанд байгаа мөнгөЭрдэнэт үйлдвэрХХК болон УБТЗаас баталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй. Оффшор бүсэд Б.Нандин хоёр, Б.Бадамханд дөрөв, Б.Хонгор нэг данстай гэжээ.

Түүнчлэн С.Баярыг эсэргүүцсэн том, жижиг хөдөлгөөн ч нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Энэ мэтчилэн Монгол Улсын Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан Санжийн Баярын “өмнөх, хойтох” нь дараалан сэдэрч байна гэсэн үг. Нэг талаас санамсаргүй мэт боловч нөгөөтэйгүүр гэнэтхэн түүнийг чиглэсэн энэ олон “сум”-ны ард хэн нэгэн нумтай хүн байгаа юм биш биз гэсэн хардлага ч нийгэмд яваад эхэллээ.

banner3-14

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *