С.Баярцогт: Ц.Нямдорж баталсан хуулиа буруу тайлбарлаж намаа ийм мухардалд оруулж байгаа юм

8-р сарын 13, 2012 10:52 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 165

Б.ЭРХЭС

 

Ерөнхий сайд Н.Ал­тан­хуягийг томилох чуул­га­ны хуралдаан гишүү­дийн саналаар үргэлжилж, багагүй маргаан мэтгэл­цээн өрнүүлсэн юм.

Уг нь Ц.Нямдорж сайд Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Алтанхуягаас Ардын намын сонгуулийн амлалт 1.5 саяыг үргэл­жлүүлэн хэрэгжүүлэх эсэх тухай Оюутолгойн хувийг 51-ээс дээш болгож Тавантолгойг бүхэлд нь ард түмний мэдэлд авах ажлыг хэрхэн хэрэгжүү­лэх талаар асуусан. Ингэхдээ Сангийн сайд асан С.Баярцогт, нэгэн цагт нэг намын журмын нөхөд байсан Д.Тэрбиш­дагва, Ц.Даваасүрэн нар руу дайрч, хэл амаар до­ромжилсноор, хэлүүлсэн гишүүд нь ч дуугүй суу­сангүй. Тухайлбал,

С.Баярцогт:

-Засгийн газрын гишүүн байсан хүн үүнийг нэр дэвшигчээс асуугаад байгаад би үнэхээр гайхаж байна. Тэгэхээр хууль болоод хэрэгжиж байгаа юм бол хуулийн дагуу хэрэгжинэ. Ингэж нэг нэгэндээ хайртай юм шиг, эсвэл үзэн ядаад байгаа юм шиг байх хэрэггүй. Таны хуулийн зөвлөгөө үнэхээр мууджээ. Ном, сонин сайн унших хэрэгт­эй гэдгийг энэ ялдамд хэлэх нь зүйтэй. Энэ бол цаашдаа танай бүлгийг мухардалд оруулж байгаа юм. Улсын Их Хурлын тухай хуулиа өөрөө баталчихаад, тэгээд энэ хуулиа буруу тайлбарлаад, бусад гишүүдээ уриалаад ийм байдал руу оруулж байгаа нь буруу шүү. Бид 1990 оноос хойш эрх зүйт төрийг байгуулаад хуулийн дагуу ажиллаж амьдарч байгаа. Олон жил албан тушаал хашса­наараа дулдуйдаад өөртөө тааруулж тайлбарлаж байгаа ийм явдлыг гаргаж болохгүй. Бид олон жил цөөнх байж үзсэн, цөөн­хийг дэмжиж ажиллана.

Д.Тэрбишдагва:

-Өнөөдөр Ерөнхий сайдтай холбоотой асуудал хэлэлцэж байгаа бол түүнийгээ л ярих ёстой. Н.Алтанхуяг дарга Ард­чил­сан намын нөхдүүд маань “Шударга ёс” эвс­лийг хүндэтгэж шударга ёсны төлөө хамтарч ажил­лах саналыг тавьж, бид хамтарч ажиллахаар гэ­рээ­гээ байгуулсан учраас Н.Алтанхуягийг дэмжиж байна. Өнөөдөр ярьсан асуудлаасаа хазайдаг зүйл гараад байна. Сүүлийн үед Ц.Нямдорж гэдэг нөхөр орой болгон телевизийн нэвтрүүлэгч шиг камерын өмнө суучихаад нэг юм яриад байгаа юм. Улаан­тан л гэнэ, цагаантан л гэнэ, урвагч л гэнэ. Хүн нас нь яваад өтлөөд ирэхээр зөнөглөөд л яриад байдаг даа. Гэхдээ би Ц.Нямдоржийг зөнөглө­сөн гээгүй. Өнөөдөр урвагч, шарвагч, гэсэн үг гаргаад байгаа учраас, Ц.Нямдорж  улс төрд олон жил болсон учраас улс төрийн зөнөглөл гэдэг юм энэ хүнд бий болчихож. Тийм учраас энэ хүн ирэх дөрвөн жилд олон зөнөглөлийн юм ярих юм шиг байна. Ц.Ням­дорж хэдий чинээ их юм ярина, төдий чинээ бидэнд ашигтай. Ц.Нямдорж шударга дүр гаргаж ярьдаг байсан бол өнөөдөр хүмүүс түүнийг хүлээж авахаа больчихсон. Ц.Нямдорж биднийг урвагч гэж байна. Би 2004, 2008, 2012 онд МАХН-аас нэр дэвшсэн, Ц.Нямдорж бас олон жил нэр дэвшсэн. Өнөөдөр тэр Монгол Ардын намаас нэр дэвших гээд Увсдаа очиж чадахгүй сайдын албан тушаалдаа зууралдаж нэрсийн жагсаалтад ороод үглэгч болоод сууж байна. Ийм учраас Ц.Нямдор­жийн ярьсанд битгий эмзэглэ. Ц.Ням­дорж хэлэлцэх асуудлаас гажиж зөндөө юм ярьдаг учраас би өнөөдөр түүний талаар ярьчихлаа. Миний талаар бол тэр зөндөө ярьсан. Ц.Нямдорж Сонгино­хайрхан дүүрэг дээр очиж миний талаар янз янзын юм ярьдаг учраас миний рейтинг өсөөд байдаг байхгүй юу. Тийм учраас би тэрэнд их баярлаж байгаа. Нөгөөдөр гэхэд энэ хүн албан тушаалаа өгчихнө. Гэхдээ авах гэж  байгаа хүмүүс  болгоомж­лоорой. Энэ хүн Их хурлын даргаас буу­хаараа боож үхчих гээд байдаг юм. Хууль зүйн сайдаа өгөхөөрөө их сан­дарна даа. Зүгээр жудаг­тайхан байх хэрэгтэй. Тэр Монгол Улсад шоронжсон хуулийг бий болгосон. Өнөөдөр жинхэнэ долоож явсан хүн шоронжсон хуулиараа мөр­дөн байцаах үйл ажиллагааг хамгийн их хийлгэж Н.Энхбаяр гэдэг хүнийг шоронд оруулсан хүн Ц.Нямдорж болчи­хоод байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд байх­даа унтсан хүн Ц.Ням­дорж шүү дээ. Уг нь өнөөдөр би Н.Алтан­хуя­гийн талаар ярья гэтэл Ц.Нямдорж урвагч шар­вагч гээд байхаар өөрийн эрхгүй Ц.Нямдоржийн талаар ярилаа. Үүнээс хойш би хэлэлцэж байгаа асуудалд зохицож явна. Ц.Нямдорж шиг хаа хамаагүй дэмий балай юм ярьж улс төрийн зөнөглөл хийхгүй.

Тэдний үгийн хариуд Ц.Нямдорж сайд ч зүгээр байсангүй. “Тун удахгүй чи Н.Алтанхуягийн бөөр рүү хутга шаачихаад урваад явах болно. Харж л байгаарай” гэсэн юм.

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 15

Cialis Duracion Kamagra By Ajanta Pharma Alcohol And Amoxicillin cialis 5mg Amoxicillin 500 Mg Ciallis To Purchase Viagra Efectos Secundarios Jovenes

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *