С.Баярцогт монголын парламентын бүлгэмийг удирдана

8-р сарын 23, 2012 11:07 am Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 362

Б.БУРМАА

 

Монгол Улсын Их Хуралд гишүүдээс бүрд­сэн үндэсний парламен­тын бүлгэм байгуулагдан ажилладаг. 2012-2016 оны парламен­тын бүлгэм уржигдар анхдугаар хурал­даанаа хийж үндсэн дүрэм, удирдлага гишүү­дийн талаар хэлэлцлээ. Ирэх дөрвөн жилд парламентын бүлгэмийг С.Баярцогт гишүүн удирдахаар сонгогдсон байна. Харин Дэд даргаар УИХ-ын гишүүн М.Батчимэг, Н.Батцэрэг нар ажиллана. 

Тус байгууллага нь гадаад улс орнуудын хууль тогтоох байгууллагууд бо­лон хоёр талын парламент хоорондын харилцаа хам­тын ажиллагааг өргө­жүүлэх, ОУПХ болон олон улсын бусад парламентын байгууллагуудаас парла­ментын ардчиллыг хөгжлүүлэх, үйл ажилла­гааны арга хэрэгслийг бэхжүүлэх, боловсронгуй болгох , түүнчлэн дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө олон улсын хамтын байгууллагын хүчин чармайлтыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаанд Монголын парламентыг төлөөлөн оролцох үүрэгтэй байдаг.

Монголын Парламен­тын бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргаар 1990-1992 онд АИХ-ын гишүүн С.Зориг, 1992-1996 онд УИХ-ын дарга Н.Багабанди, 1996-2000 онд УИХ-ын дэд дарга Ц.Элбэгдорж, 2000-2004 онд УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж, 2004-2008 онд УИХ-ын гишүүн К.Сайраан, 2008-2012 онд УИХ-ын дэд дарга Н.Энхболд нар ажиллаж байсан.

Манай улсын парла­мент Дэлхийн улс орнуудын парла­ментуу­дыг эгнээндээ нэгтгэсэн төв байгууллага болох Олон улсын Парламентын Холбоонд 1962 онд элссэн. Тус холбоо нь 1889 онд Парис хотноо байгуулагдсан бөгөөд төв байгууллага нь Швей­царийн Холбооны Улсын Женев хотноо байрладаг. ОУПХ нь дэлхийн парламентуудын холбоонд яриа хэлэлцээ явуулах боломжийг бүрдүүлэх энх тайвныг сахин хамгаалах, улс үндэстний  хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ардчиллыг бэхжүүлэх үндсэн зорилготой юм.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *