С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорьж, Б.Ариунсанг батлан даалтад гаргалаа

5-р сарын 1, 2018 6:53 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 27
31716922_1796837610362179_5473802077765369856_n-550x300

С.САРУУЛ


Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс-Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг саатуулаад байгаа юм. Улмаар прокурорын байгууллага яллагдагчаар татаж шүүхээс өнгөрсөн сарын 3-нд 14 хоногийн хугацаагаар хорих шийдвэр гаргаад байсан. Тэгвэл тэднийг хорих хугацаа дуусгавар болж үргэлжлүүлэн хорих эсэхийг шүүх хурал өнөөдөр боллоо. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Баярцогт,  Б.Бямбасайхан нарын хорих хугацааг 15 хоног сунгаж,  Б.Ариунсанг батлан даалтад гаргах шийдвэр гарлаа. Мөн Б.Ариунсанд хилийн хориг тавьсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Judi
2018 оны 5-р сарын 12

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *