С.Баяр зөвлөгөө өглөө

10-р сарын 18, 2013 10:52 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Орон нутаг Уншсан: 878
Улс төрөөс болон  улс орны амьдралаас  нэг хэсэгтээ хөндий байсан экс Ерөнхий сайд С.Баяр гэнэт гарч ирж  байр сууриа илэрхийлэх болов.

 

Л.ХЭРЛЭН

Улс төрөөс болон  улс орны амьдралаас  нэг хэсэгтээ хөндий байсан экс Ерөнхий сайд С.Баяр гэнэт гарч ирж  байр сууриа илэрхийлэх болов. Энэ удаа тэрээр хэнийг ч шүүмжилсэнгүй, гагцхүү зөвлөх, зөвлөгөө өгөх маягаар хэвлэлд ханджээ. Түүнийхээр бол АН ямар ч тохиолдолд МАН-тай хамтрахгүй бол амжилтад хүрэхгүй гэнэ. Мөн тус намыг ялагдчихаад байхад МАН засагт оруулж өргөж өөд нь гаргасан ачийг хариулах ёстойг Н.Алтанхуягт  сануулсан байна. С.Баяр намын дарга байсны хувьд одоо их хурлаа хийх гэж буй журмын нөхөддөө ч зөвлөгөө өгчээ. Тухайлбал, Ө.Энхтүвшингээс өөр нам даргалах сайн лидер байхгүй гэсэн байна. Тэрээр бусад нам, эвсэлд ч бас үг дайжээ. Ингэхдээ намын хуучин нэрийг сэргээсэн МАХН-ын хувьд баярлууштай ч, тарж бутарсан нь сайн зүйлд хүргээгүйд дотроо дурамжхан байгаагаа нуусангүй.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *