С.Баяр: Зарим иргэн цахимаар олгосон газрын үнэ цэнийг бууруулж байна

5-р сарын 13, 2016 9:31 am Нийтлэгч: Ангилал Хөрөнгийн зах зээл , Эдийн засаг Уншсан: 171
5-13-1

Г.ГАНЧИМЭГ

Баянзүрх дүүргийн VI хорооны оршин суугч, эдийн засагч С.Баяртай ярилцлаа.

Цахимаар олгосон газарт зөв зохион байгуулалттай төлөвлөлт хийе гэж та уриалж байгаа гэсэн?  

Цахим газрын өмчлөлийг дагаад хот дагасан суурьшлын стандартын асуудал хөндөгдөж байна. Цахимаар олгосон газарт хэрхэн, ямар байдлаар суурьших вэ. Үүнийг өнөөдөр ярихгүй бол алс ирээдүйдээ замбараагүй гэр хороолол үүсчих гээд байна. Тиймээс энэ ажил эхнээсээ зөв яваасай гэж бодсоны үндсэн дээр цахимаар газар авсан иргэд тэндээ суурьшихын тулд эхнээсээ их зөв, нэг жигд хашаа, бохир, халаалт, дэд бүтцийн асуудлаа шийдэж, ногоон орчинд амьдаръя гэж уриалж байгаа юм.

Та өөрөө цахим газар олголтоор газартай болж чадсан уу?

Манай гэр бүлийн хүнд анхны цахим газар олголтоор ХанУул дүүргийн XIII хороонд буюу Эрдэнэтолгойд нэг газар оногдсон юм. Тиймээс тэр орчимд газар авсан хүмүүс хоорондоо холбогдож, нийлээд энэ ажлыг хэрэгжүүлмээр байна. Гэтэл зарим иргэн үнэхээр газартай болъё гэж хүсэхээсээ илүүЗүгээр олдож байгаа юмыг авчихъя, зарчихъягэсэн байдлаар хандаж эдийн засгийн үнэ цэнийг нь бууруулж байна. Үүнийгээ үнэ цэнэгүй байсан газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж байна гэж тайлбарлах байх л даа. Гэтэл тэнд авсан газрыг 100-150 мянгаар л авна гэж байна. Арай үнэ хүргэж заръя гээд явбал зах зээл дээр авах хүн олддоггүй.

Гэхдээ Эрдэнэтолгойд газар авсан хүмүүс бүгдээрээ таны саналыг дэмжээд нэгэн зэрэг очоод нэгдсэн журмаар хашаа байшин бариад, дэд бүтцийн асуудлаа шийдэж чадахгүй шүү дээ. Өнөөдөр манай улсын эдийн засаг ямар байгаа билээ дээ?

Ядаж эхний ээлжинд тэнд цахимаар газар авсан 1000 өрхөөс 10, 20, 50 нь нийлж 1-3 гудамжийг тохижуулан янзалж болно шүү дээ. Ингэж чадвал дараагийн ээлжинд очиж байгаа иргэд хүссэн, хүсээгүй энэ л өнгө төрхөөр орчноо бүрдүүлнэ. Анхнаасаа амьдрах орчиндоо анхаарал тавьж байсан хүмүүс эргээд хянаж эхэлдэг.

Та тэгээд тэнд суурьших гэж байгаа хүмүүсийг олж уулзаж чадав уу?

Би цахим орчинд зар тарааж холбогдохыг оролдож байна. Цахим газар гэсэн фэйсбүүк групп нээчихсэн байгаа. Мөн ЭрдэнэтолгойЦахим газар гэсэн бас нэг групп байгаа. Яагаад гэвэл, цахим газар гэхээр ганц хүнд хэтэрхий их нүсэрдээд байна. Тиймээс 52 байршил бүр дээр цахимаар газар авч байгаа иргэд нэгдээд яваасай. Харин ерөнхий бодлогоо Цахим газартаа зангидаад явъя л гэж бодож байгаа юм.

Та энэ санаачлагаа газрын албаныханд танилцуулж үзсэн үү

-Яваагүй газар байхгүй. Хороо, Хан-Уул дүүргийн газрын албанаас эхлээд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчидтэй хүртэл уулзаад амжилт олоогүй байна. “Уг нь бол зөв санаа байна. Гэхдээ би танд тусалж чадахгүй нь” гэдэг. Гэтэл энэ цахим газар олголтыг зохион байгуулахын тулд асар их мөнгө зарцуулж байгаа. Үүнээсээ багахан мөнгийг цахимаар газар авч буй иргэдийг холбоход зарцуулчихаж болмоор л санагдах юм даа. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 4 Сэтгэгдэл

Raynes
2016 оны 12-р сарын 1

That’s really thinking at an imseprsive level

Travon
2016 оны 12-р сарын 3

Glad I’ve finally found soitehmng I agree with!

Ellgync
2018 оны 6-р сарын 1

Is Amoxicillin Good For Treating Pleurisy Doxycline Hyclate 100mg Purchase cialis Cialis Ventajas Amoxicillin Dental Work Action Of Amoxicillin On Pancreas

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *