С.Баяр vs Ж.Батзандан

2-р сарын 27, 2018 8:59 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 58
3

Т.БАТСАЙХАН

Сар шинийн баярын өмнөхөн МАН-ын нууц ноёнтнуудын нэг С.Баяр УИХ-ын гишүүн Ж.Батзанданд хаяглан  захидал илгээсэн.  Нэг хэсэгтэй л чимээгүй амьдарсан тэрээр ил захидал бичиж, ил гарч ирлээ.

Ж.Батзандан  гишүүний “Эрдэнэтийн 51 хувьд С.Баярын Засгийн газар баталгаа гаргаж өгсөн, С.Баяртай хамт хулгай хийсэн тэр хүмүүсийг барьж, хорих хэрэгтэй” гэсэн үгнүүд түүний сэтгэлийг их  хөдөлгөсөн бололтой.  Уг нь С.Баяр сайн муу  үг  сонсоод сурсан, аливаа мэдээлэлд нэг их ач холбогдол өгч    дуугараад байдаггүй хүн л дээ.

Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой энэ асуудлаар илэрхийлсэн УИХ-ын гишүүний байр суурь түүнийг үзгээ барихад хүргэв. Мөн өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан  мэдээлэл хийж захидалд хариу өглөө. Тэрээр Ерөнхий сайд байсан, Англид суугаа Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын статустай С.Баяр гуай надад нэлээд гомдсон захидал битүүний өмнөх өдөр илгээсэн. Сар шинийн өдрүүдэд ахмад насыг нь хүндэтгээд хариу өгөлгүй өнөөг хүртэл чимээгүй байлаа.  Хамгийн эхлээд С.Баяр гуайд Үндсэн хуулиа унш гэж хэлмээр байна” гэв.

Тэдний хоорондоо шидэлцэж буй захидал, үзэл бодлын тэмцлийг хариуцуулахад ийм байна.

1С.Баярын захидалд

 “…Улсын Их Хурлын нэгдсэн чуулган дээр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр миний нэр төрийг гутаасан, намайг илт гүтгэсэн агуулга бүхий мэдэгдэл та удаа дараа хийжээ. Эдгээр мэдэгдэл бүхий дүрс бичлэгийг би үзлээ. Ж.Батзандан гишүүн та хэлсэн үгэндээ  С.Баяртай хамт хулгай хийсэн тэр хүмүүсийг барих хэрэгтэй, хорих хэрэгтэй. С.Баярын Засгийн газраас баталгаа гаргаж авсан тэр зээл бол мөнгө угаалтын нэг хэлбэр” гэсэн утгатай мэдэгдэл хийжээ. Дээрх мэдэгдлээс үзвэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан та Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан С.Баяр намайг хэсэг бүлэг хүмүүстэй хамтран хулгай хийсэн, хууль бус баталгаа гаргах үйлдэлд оролцсон, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн хэмээн дүгнэж,барьж хорих шаардлагатай гэмт хэрэгтэн мэтээр шууд гүтгэжээ. Ингэснээр миний нэр төрийг олны өмнө илт гутаалаа гэж би үзэж байгаа бөгөөд энэ асуудлаар хуулийн байгууллагад үнэн мөнийг тогтоолгохоор хандаж буйгаа үүгээр мэдэгдэж байна. Хуульч хүнийх нь хувьд танд анхааруулах нэгэн зүйл байна. Хуульч хүний эрхэмлэх естой зүйл бол хуулиа дээдлэх ёс. Монгол Улсын Үндсэн хуулийн “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтыг та мэдэх учиртай. Та намайг бусадтай хамтарч хулгай хийсэн хэмээн улайм цайм мэдэгджээ. Хулгай бол эрүүгийн гэмт хэрэг. Энэ болон өөр бусад гэмт хэргийг би ганцаараа ч бай, бусадтай хамтраад ч бай үйлдсэн нь үнэн бол би хуулийн хариуцлага хүлээх естой…”

С.Баярын захидалд

“…Шударга есны төлөө тэмцэнэ гэж та байнга мэдэгдэж байгаа дуулддаг. Тэр зөв. Гэхдээ шударга есны төлөө шударга бус аргаар тэмцээд ахисан тохиолдол нэг ч үгүй гэдгийг ах хүний хувьд би танд сануулъя. Эцэст нь хэлэхэд, эрлэгийн үүдэнд уулзъя гэвэл танд арай эрт санагдах биз, залуу зандан яваа хүний хувьд. Тийм болохоор, шүүхийн үүдэнд учиръя даа, Ж.Батзандан гишүүн минь. Эрлэгийн элч харагдахаар ээж рүүгээ заадаг бяцхан хүүгийн үлгэрээр “энэ ингэсэн”, “тэр тэгсэн” гэлгүй, эр хүн шиг хүрээд ирэх юм байгаа биз дээ, ахын дүү…

BatzandanЗахидлын хариу:

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

“…С.Баяр гуай Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан Стандарт банкнаас зээл авах хэрэгт С.Баяр оролцсон гэж хэлсний төлөө шүүхэд өгсөн юм байна. Санжийн Баяр гэдэг хүн 2007 оны арванхоёр дугаар сарын 22-ноос 2009 оны арван сарын  29-нийг хүртэл Ерөнхий сайдаар ажилласан. “Жаст” группийн “Стандарт” банктай байгуулсан гэрээ 2009 оны долдугаар сард С.Баярын Ерөнхий сайд байхад хийгдсэн.  Тухайн үеийн Эрдэнэтийн захирал н.Ганзориг бол С.Баярын шууд томилгооны хүн. “Хан ресурс”-ын асуудлаас болж Монгол 70 сая ам.доллар төлөх өрөнд унасан. Сугар, “Жаст”-ын Батхүү нар С.Баярын ойрын хүмүүс. Эрүүгийн хуульд хүртэл доод албан тушаалтныхаа үүргийг мэдэхгүй бол хэрхэх талаар зохицуулалт нь байгаа шүү дээ. Эрдэнэтийн 49,51 хувьтай холбоотой асуудалд Эрүүгийн хэрэг үүсгүүлж шалгах ёстой. Тэгсэн энэ хэрэг надад хамаагүй, би оролцоогүй, би мэдэхгүй гэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн. Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу доорх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Эдийн засгийг удирдах, төрийн өмчийн бодлогыг удирдан зохион байгуулах, хуулийн хэрэгжилтийг хангах үндсэн үүргийг Засгийн газар хэрэгжүүлнэ. “Эрдэнэт” үйлдвэрт Монгол Улсын хууль зөрчигдөж байхад “Би мэдээгүй” гэж хэлдэг Ерөнхий сайд байж болдог юм уу.  Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийг Ерөнхий сайд, Засгийн газартай зөвшилцөж томилдог юм. Гэтэл Ерөнхий сайд байсан хүн “Би мэдээгүй” гээд энэ хэргээс бултах юм гэнэ. Тийм юм гэж байдаггүй юм аа…”

Захидлын хариу:

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

– Нас маань дөч дөнгөж гарч байна. Дөрвөн хүүхэд маань нялх байна. Тантай хамт эрлэг рүү явах сонирхол алга. Та  яарч байгаа бол явж болно. С.Баяр гэдэг хүний насыг хүндлээд шинийн 8-ны дотор хэрүүл хийхийг оролдсонгүй. С.Баяр, Ж.Батзандан бид хоёр хоёулаа Монгол Улсын иргэн. Би УИХ-ын гишүүний хувьд үүргээ биелүүлж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудлаар хуулийн байгууллагыг ажлаа хийхийг сануулсан. Ингэлээ гээд тэр хүн хуулийн байгууллагаар явбал явна биз. Би ч бас холбогдох газарт нь хандана гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 14

Thyroxin Online cialis 5 mg best price usa Cilais Viagra Y Captopril

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *