С.Баяр М.Энхболдын засаглалыг 10 жилийн дараа дахин нураалаа

7-р сарын 2, 2017 11:53 am Нийтлэгч: Ангилал Намууд , Улс төр Уншсан: 45
BAYR

Б.ДАМДИН-ОЧИР

Элчин сайд С.Баяр МАН-ын Ерөнхий­лөг­чийн Сонгуулийн штабыг албан бусаар удирджээ. Энэ сарын 26-нд болсон санал хураалтын дүнгээр МАН бараг л ялагдсан. Одоо энэ намд ихээхэн бужигнаан үүсээд байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна. МАН-ынхан энэ ялагдлын хариуцлагын талаар ч ярьж эхэлсэн байна.

МАН-ын түүхийг харвал дарга нь нэр дэвшвэл шууд л  Ерөнхийлөгч болчихдог байв. Харин энэ удаад М.Энхболд арайхийн хоёроор гарч, ингэхдээ араасаа элдэв хэл ам дагуулаад байгаа нь энэ намынхны хувьд ялагдлаас ялгаагүй гэж үзэхэд хүргээд байгаа юм.

Уг нь МАН-ын олон сонгуулийг удирдаж ялалт авчирч байсан, сонгуулийн стратегич энэ удаад ихээхэн нөлөөтэйгөөр С.Баяр оролцсон байдаг. Гэсэн ч үр дүн ийм гарлаа.

Гэхдээ С.Баярын хувьд сонгуулийн дүнг өөрийн санасан үр дүнд хүргэж чаддаг гэдэг магтмаар тодорхойлолттой нэгэн. Тэр нь МАН, түүний дарга М.Энхболд өнөөдөр ийм хэмжээний санал цуглуулсантай С.Баяртай яаж ийгээд холбогдоно гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, энэ удаагийн Ерөнхийлөг­чийн сонгуулийг зохион байгуулах ажилд Элчин сайд С.Баяр уригдаж ирсэн байж таарна. Урилгы авч хүрэлцэн ирсэн С.Баяр хэрвээ намаа ялалтад хүргэнэ гэж тооцоолсон бол яагаад ч М.Энхболдыг нэр дэвшигчээр зүтгүүлэхгүй.

Энэ үнэний ортой. МАН сонгуулиас өмнө судалгаа хангалттай хийсэн. Түүгээр нь МАН-ын дарга М.Энхболдын рейтинг ямар байсныг хангалттай олж харцгаасан. Гэлээ гээд нэр дэвшсэн бол боломжтой харагдаж байсан Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарыг орхиод М.Энхболдыг өрсөлдүүлсэн нь хачирхалтай байгаа юм. Хамгийн товчхоноор хэлэхэд М.Энхболдыг унана гэдгийг С.Баяр мэдэхийн дээдээр мэдэж байсан нь ойлгомжтой.

Нэгэн түүхийг сануулъя. Түүх гэдэг засч болдоггүй, тэр хэвээрээ үлддэг гайхал л даа. Одоогоос 10 жилийн өмнө, 2007 оны аравдугаар сарын 22-нд МАХН /одоогийн МАН/-ын XXV Их хурал эхэлж байв. Бүтэн долоо хоног үргэлжилсэн энэ хурлаар МАН-ынхан даргаа шинээр сонгосон. Уг нь 2005 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа М.Энхболд намын даргын албыг аваад хоёр жил илүүхэн ажиллаж байв.

МАН-ын XXV Их хурал 2007 оны аравдугаар сарын 29-нд өндөрлөлөө. Намын даргын төлөө тус албыг хашиж байсан, Ерөнхий сайд М.Энхболд, тухайн үед МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Баяр нар өрсөлдсөн. Ингээд 666 төлөөлөгч санал хураалтад оролцож 377 буюу 56.61 хувийн саналаар С.Баяр МАН-ын дарга болж, хуучин дарга М.Энхболд 289 буюу 43.39 хувийн санал авсан байдаг.

С.Баяр намын даргаар сонгогдоод индэр дээрээс хэлсэн үгийг олон хүн санаж байгаа даа. Тэрээр “…Намын даргыг Ерөнхий сайдын албан тушаалаас салгаж болохгvй гэсэн миний зарчмын байр суурь төлөөлөгч та бvхний ч байр суурь мөн гэж би бодож байна. Бидний гол зорилго бол 2008 оны сонгуульд ялалт байгуулах явдал. Би чадах бүхнээ хийх болно. Сонгуулийн дүн ямар ч гарсан би бүрэн хариуцлага хүлээнэ. Тэр үүрэг хариуцлагыг хүлээхтэй дүйх эрх мэдлийг өгөөч гэж би бүрэн хүсч байна” гэсэн. Ингэж С.Баяр нэг дор Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга болж байлаа. Харин энэ бүх эрх мэдлийг атгаж суусан М.Энхболд юу ч үгүй үлдэж байсан юм.

С.Баяр, М.Энхболд хоёрын түүх их сонин. Үүнээс хоёр жилийн өмнө буюу 2005 оны эхээр МАН-ын даргын суудлын төлөө энэ хоёр эрхэм өрсөлдөж Их хурлын хэдхэн төлөөлөгчийн саналын илүүгээр М.Энхболд ялж байсан байдаг. Тэр үед С.Баяр ОХУ-д Элчингээр сууж байгаад ирээд удаагүй байсан. Тэр өрсөлдөөний дараа намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга болсон байсан юм. Эндээс үзвэл М.Энхболдын хажуу бөөрөнд хоёр жил гаруй тэвчээртэй сууж байгаад нэг “өндийхдөө” санасан бүхнээ, байгаа бүгдийг нь хуу хамсан нь энэ болж таарч байгаа юм.

Улмаар М.Энхболд Ерөнхий сайдаас огцрох хүсэлтээ өгснийг УИХ-ын 2007 оны арваннэгдүгээр сарын 7-ны хуралдаанаар хэлэлцэж, Засгийн газрыг нь огцруулсан. Ингээд М.Энхболд хэд хоног Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан.

Гэхдээ С.Баяр Ерөнхий сайд болсныхоо дараа түүнийг Засгийн газрынхаа Шадар сайдаар томилсон юм. Энэ нь тухайн үед М.Энхболдыг харж үзсэн эршүүд үйлдэл мэт нийтэд харагдаж байв. Магадгүй, М.Энхболд үүнд нь талархаж хандсан байж болох юм. Гэхдээ л С.Баяр хоосорч үлдсэн М.Энхболдыг ийм маягаар өөрийгөө сөрж, дайсагнахгүй болгож чадсан байдаг.

Ингээд 2007 оны арваннэгдүгээр сарын 22-ны чуулганы үдээс өмнөх хуралдаанаар С.Баярыг Ерөнхий сайдаар томилж баталгаажууллаа. Санал хураалтад оролцсон 67 гишүүний 97.1 хувь нь МАН-ын дарга С.Баярыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн. Харин УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүн З.Энхболд Б.Батбаатар нар эсрэг санал өгч байв.

Энэ бол түүх юм.  

Одоогоос 10 жилийн өмнө болсноороо онцлогтой. Бас өнөөдөр сонгуулийг нь удирдаж ийм дүнд хүргэсэн С.Баяр тэр үед Ерөнхий сайд, МАН-ын дарга гэсэн хоёр том сэнтийг нь нэг дор “булааж” байснаараа бүр ч онцлог байгаа юм.

Өнөөдөр М.Энхболдын суудал ямар нэг байдлаар ганхаж эхэлж байгаа нь мэдрэгдэж байна.

Хэрвээ М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээгүй бол, эсвэл С.Баярыг урьж авчраад сонгуульдаагүй бол хэдхэн хоногийн өмнөх шигээ эрх баригч МАН-ын хүчтэй удирдагч хэвээрээ байх байлаа. Гэвч бүх юм нэгэнт болоод өнгөрсөн. Ирэх өдрүүдэд лав МАН-ын дотоодод юу ч болж мэдэхээр байна.

Юутай ч М.Энхболдын МАН доторх хийгээд Монгол Улсад тогтоосон засаглал нурж эхэллээ гэсэн үг.

Хамгийн сонирхолтой нь 10 жилийн өмнөх МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа М.Энхболдоос Ерөнхий сайд, намын даргын албыг нь авч байсан С.Баяр өнөөдөр Англи дахь Монголын Элчин сайдаар ажиллаж байхдаа УИХ-ын дарга, намын даргын албанаас нь буулгах замыг засчихлаа гэмээр харагдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 2 Сэтгэгдэл

JimmiNu
2017 оны 9-р сарын 9
Albaker Loanfirm
2017 оны 9-р сарын 21

HOHHOT CHINA миний сайхан өдөр

Агвакерын зээлийн компанийг үүсгэн байгуулсан бодит болон жирийн зээлийн компаний орон сууцыг худалдан авахаар зээл авахад хэрхэн итгэж буйгаа нотолж байна. Би өнөөдөр сайхан амраарай.
,
Намайг Хөххот хотоос Абдуллах гэдэг нэртэй. Би сүүлийн таван сарын туршид жинхэнэ зээлийн компанийг хайж байна.
Надад бүгдэд нь итгэж, эцэст нь надад итгэдэг байсан зальтай хүмүүс байсан
Өдөржингөө, надад мөнгө өгөхгүй, бүгдийг нь өглөө
миний итгэл найдвар алдагдсан, би гомдоллож, бухимддаг, би интернетэд зээл авч байсан компаниудтай ямар нэгэн зүйл хийх сонирхолгүй байсан тул би мөнгө зээлж авсан
Найз минь, би түүнд тохиолдсон бүгдийг хэлсэн, тэр надад тусалж чадна гэж хэлсэн
Тэрбээр зээл авахад надад тусалж чадах зээлийн компанийг мэддэг
надад маш бага хүүний түвшин 2%, тэр саяхан авсан
Тэднээс зээл авсан, тэр зээлээ хэрхэн авахыг надад зааварласан
Тэр надад хэлсэнчлэн, би тэдэнтэй хамт И-мэйлээр өргөсөн: (albakerloanfirm@gmail.com) Би хэзээ ч итгэж байгаагүй харин би оролдож,
24 цагийн дотор зээл авсан нь миний хамгийн том гайхшрал байлаа.
Би дахин аз жаргалтай, баян болсон бөгөөд энэ зээлийг Бурханд талархаж байна
Иймэрхүү компаниудад энэ бүх залилангууд дээр байгаа хэвээр байгаа,
Зээл авахад шаардлагатай бүх хүмүүст зөвлөгөө өгнө үү
(albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч танд алдагдахгүй болно
таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Өнөөдөр та бүхэнтэй (Albakerloanfirm@gmail.com) утсаар холбоо барьж, зээлээ аваарай.
 Альберкерийн зээлийн компанид зээл авахад нь туслаарай. Учир нь би энэ компанийг зээлдүүлэхгүйгээр амжилттай зээлээр авсан.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *