“Русал”-ыг дэмжих бэлэн хөтөлбөр одоохондоо байхгүй гэв

4-р сарын 23, 2018 9:16 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 36
31068864_2049534395305583_3548231250986663936_n

Д.ЭНХЭЭ

 Русал”-ыг түр хугацаагаар төрийн мэдэлд авч нийгэмчлэх тухай аж үйлдвэрлэл болон бизнес эрхлэгчдийн Оросын холбооны тэргүүн Александр Шохины санал бол шинжээчдийн зөвлөмжүүдийн нэг нь юм. Компанийг дэмжих бэлэн хөтөлбөр одоохондоо алга хэмээн ОХУын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэв. Энэ талаарРИАНовостимэдээлсэн байна.

Компанийн активуудыг царцаах, тэдэнтэй хамтарч өрийн болон хувьцааны арга хэрэгслээр явуулдаг бүх төрлийн ажиллагааг оролцуулан Америкийн иргэдэд зориулсан аливаа бизнес эрхлэхийг хориглох зэрэг АНУаас дөрөвдүгээр сарын эхээр тогтоосон хориг арга хэмжээнд хамааруулсан компанийн жагсаалтадРусалбагтсан юм. АНУын Сангийн яам хувьцаа худалдах, өрийн бусад арга хэрэгслийн үйл ажиллагааг явуулахад нэг сарын хугацаа олгосон.Хориг арга хэмжээ тавдугаар сарын 7-ноос үйлчилж эхэлнэ. Хориг тогтоосон компаниудтай гэрээ, хэлцэл болон бусад харилцан үйл ажиллагааг зогсоох үйл ажиллагааг  хоёр сарын дотор хийх зөвшөөрлийг америкийн иргэдэд олгожээ.

АНУын шинэ хориг арга хэмжээнд хамаа­руулсан компаниудыг,түүний доторРусал”-ыг түр хугацаагаар төрийн мэдэлд авч нийгэмчлэх нь боломжит хувилбаруудын нэг гэж Шохин өнгөрсөн лхагва гаригт мэдэгдсэн юм.

Засгийн газар даргынхаа өгсөн чиг үүргийн дагуу хориг арга хэмжээний дарамтад өртсөн компаниудад үзүүлж болох дэмжлэгийн асуудлаар ажиллаж байгаа. Тийм болохоор энэ бол Засгийн газарт хамаарах сэдэвхэмээн Песков сэтгүүлчдэд тайлбарлажээ.

Русал”-ыг түр хугацаагаар төрийн мэдэлд авч нийгэмчлэх талаар Шохины дэвшүүлсэн асуудлыг авч хэлэлцэж байгаа юу гэсэн асуултад ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн даргаКомпаниудад хэрхэн туслах вэ гэдэг асуудлаар шинжээчдийн хүрээнд янз бүрийн үзэл бодол яригдаж байгаа, энэ бол тэдний нэг нь. Тэгэхдээ энд компанийн хувьцаа эзэмшигчид болон өмчлөгчийн эздийн санаа бодол, Засгийн газрын боломжийг авч үзэх нь чухал шүү дээ. Тиймээс энэ бол хэлэлцэж байгаа хувилбаруудын нэг нь л юмгэж хариулсан байна.

Миний мэдэж байгаагаар, дэмжлэг үзүүлэх бэлэн хөтөлбөр одоохондоо байхгүйхэмээн Песков нэмж хэлсэн байна.

http://www.rian.ru/

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 1

Urologia Priligy Legally Generic Levaquin Ups How To Get Metronidazole Over The Counter cialis canada Acheter Du Cialis Securise

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *