Роман Гонтюк дасгалжуулагч болох нь

1-р сарын 22, 2013 6:24 pm Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 488
2004 оны Афины олимпийн мөнгө, 2008 оны Бээжингийн олимпийн хүрэл медальт, Украины жүдоч Роман Гонтюк улсынхаа шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчийн албанд нэрээ дэвшүүлжээ.

М.ТИЛЕК

2004 оны Афины олимпийн мөнгө, 2008 оны Бээжингийн олимпийн хүрэл медальт, Украины жүдоч Роман Гонтюк улсынхаа шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчийн албанд нэрээ дэвшүүлжээ. Лондонд эхний тойрогт бүдэрч гурав дахь олимпоос медаль авч чадаагүй тэрээр зодог тайлж, дасгалжуулагчаар ажиллахаар шийдсэн бололтой. Роман Гонтюкийг манай жүдо бөх сонирхогчид андахгүй. Тэрээр 2008 оны Бээжингийн олимпод хүрэл медалийн төлөө манай Д.Нямхүүтэй барилдаж байсан. Түүний ярилцлагыг хүргэе.

 

-Өнгөрсөн 2012 оныг ямар амжилтаар үдэв?

-Өнгөрсөн жил миний хувьд нэг талаар маш хүнд, хариуцлагатай, нө­гөө талаар их сонирхолтой болсон гэхэд болно. Лон­доны олимпийн тоглолт миний хувьд гурав дахь нь байсан. Олимпийн меда­лийн цуглуулгад алтан медаль нэмэхийг туйлын их хүсч байлаа. Харам­салтай нь тэгж чадаагүй. Хаа нэгтээ алдсан байх. Би дасгалжуулагчдаасаа их юм сурсан. Тэд ч на­даас ялалт хүлээж байлаа. Үнэнийг хэлэхэд би сайн барилдахыг их хичээсэн.

-Бүтэлгүйтэл хуучин онтойгоо үлдлээ. Харин шинэ онд шинэ төлөвлөгөө байгаа биз?

-Тийм ээ. Сүүдрийг хуучин ондоо үлдээсэн. Өнгөрсөн жилийн хувьд дурсамжтай сайн сайхан явдал, амжилт ч цөөнгүй байсан. Олимпийн нээл­тийн ажиллагаанд манай улсын тамирчдын жаг­саал санаанд тод үлджээ. Улсынхаа төрийн далбааг барих хүндтэй үүргийг надад итгэж хүлээлгэсэнд их баярласан. Миний бодлоор Украины баг хамгийн шилдэг нь байсан.

-Та шигшээ багийн ахлах дасгалжуулагчид нэрээ дэвшүүлсэн байна. Яагаад тийм шийдвэр гаргав?

-Би өөрийнхөө нэрийг шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчид дэв­шүүл­сэн нь үнэн. Энэ алба надад дөхөмтэй гэж үзсэн. Нэр дэвшигч болгон Украины жүдог хөгжүүлэх талаархи өөрсдийн хөтөлбөрөө дэвшүүлсэн. Өөрийнхөө туршлага, олж авсан мэдлэгээ залууст, багийн­хаа анд нарт сургаж, тэдэнд тусалж чадна гэж итгэж байна. Энэ бол миний мөрөөдөл байсан.

-Шигшээгийнхэн таны шийдвэрийг яаж хүлээж авав?

-Одоо манай шигшээ­гийнхний уур амьсгал хэцүү байгаа. Шигшээд олон жил ажилласан хүмүүс ажлаа өгөх дургүй бололтой. Ер нь жүдогийн шигшээ багт өөрчлөлт хийх цаг нь болсон гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч буй. Дөрвөн жилийн гол тэмцээн болох Лондоны олимпод манай баг медальгүй буцсан. Өмнөх бүх олимпоос медальтай ирж, Украины жүдо сохирхогчдыг баяр­луулж байлаа. Тиймээс би энэ уламжлалыг таслах­гүйг хүсч байна. 2016 оны Рио-де-Жанейрогийн олимпоос медальтай ирэх нь бидний гол зорилго.

-Дэлхийд ноёрхоод буй Украины боксчдын араас замнахад бэлэн үү?

-Яагаад болохгүй гэж. Манай боксчид бусад тамирчдад сайн үлгэр дууриал болж байна. Тамирчин бүр эх оронч байх ёстой. Би боксч­дынхоо амжилтаар бахар­хаж байна. Манай жүдо­чид ч гэсэн тэдний амжилтыг давтах бо­ломж­той гэж боддог.  

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *