Рохинжа иргэд Бирмийн Засгийн газартай тэмцэнэ гэв

1-р сарын 8, 2018 10:29 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд Уншсан: 10
1-8-5

Х.ОЮУНБОЛД

Лалын шашинт  рохинжа иргэд Бирмийн Засгийн газрын ивээн тэтгэж буй алан хядах үйл ажиллагааны эсрэг үндэстнийхээ эрх ашиг,тэдний ирээдүйг хохироож мэдэх бүх тогтоолын талаар зөвлөлдөхийг шаардахын тулд тулалдахаас өөр сонголт алга гэжээ. Рохинжа Аракан үндэстнийг аврах зэвсэгт хүчнийхэн өнгөрсөн наймдугаар сарын 25-нд дайралт хийсэн. Үүний улмаас  лалын шашинт рохинжа иргэдийн ихэнх нь амьдардаг  хойд муж Ракхайд хүчирхийлэл болон  гал түймэр газар авч ойролцоогоор 650 мянган рохинжа иргэн Бангладеш руу дүрвэсэн юм. НҮБ Бирмийг цэргийн кампанит ажиллагаа явуулж үндэстний цэвэрлэгээ хийж байна гэж буруушаасныг тус улсын Засгийн газар үгүйсгэсэн байна. Харин наймдугаар сард гарсан түрэмгийллээс хойш өнгөрсөн баасан гариг хүртэл  босогчдын  жижиг бүлэг дайралт хийсэн юм.  Тэд  энэ үеэр   Бирмийн зэвсэгт хүчний машиныг отсоноор аюулгүй байдлын зарим цэргүүдийг нь шархдуулжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *