Рocc үүлдэр Монголд нутагшлаа

6-р сарын 12, 2013 1:14 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм Уншсан: 477
Голландын Pluriton компанийн Росс тахианы үүлдэр Монголд нутагшлаа.

Голландын Pluriton компанийн Росс тахианы үүлдэр Монголд нутагшлаа. “Ажигана Мах импекс” компани эх орондоо тахианы мах нийлүүлж, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр хангахын тулд тус үүлдрийг монголд нутагшуулжээ. 1958 оноос хойш Монгол Улсад Голландын шинэ үүлдрийг турших гэж оролдсон боловч олон шалтгааны улмаас амжилтанд хүрч чадаагүй хэдий ч өнөөдөр Монголын олон чиглэлийн мэргэжилтэн эрдэмтэн, докторуудтай хамтарч энэхүү дэлхийн №1 үүлдрийг Монголд амжилттай нутагшуулсан байна. Ингээд нийт Монголчуудын дунд нэр өгөх уралдаан зарлаж 20000 орчим санал ирснээс Улаанбаатар хотын Сонгино-Хайрхан дүүргийн иргэн Л.Цэцэгдэлгэрийн ирүүлсэн ”ОРГИО” нэрээр нэрлэгдэж Монголоороо гоёсон Монголдоо өсгөсөн тахианы мах энэ сардаа багтан ресторануудад түгээгдэж эхлэх юм байна.

 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *