Робот эмч бүтээжээ

3-р сарын 14, 2018 10:29 am Нийтлэгч: Ангилал Технологи , Энтертайнмэнт Уншсан: 33
image

Х.Оюунболд

БНХАУ-ын Аньхуй мужийн халамжийн төвд робот эмч өвчтөн эмчилж эхэлсэн байна. Энэ робот нь  хүмүүст туслахын тулд өвчтөний онош болон бусад эмчээс авсан жорыг санах чадвартай юм. “Iflytek” компанийн бүтээсэн Хиао И нэртэй роботыг одоогоор Хөфэй хотын төв эмнэлэгт туршиж байна. Эмч робот нь том цэнхэр нүдтэй, инээмсэглэсэн царайтай, яг хүн шиг төрхтэй ажээ. Мөн хиймэл оюун ухааны тусламжтайгаар өвчтөний оношлох болон өөр бусад эмчид үзүүлсэн өвчтөний түүхийг түшиглэн тэдэнд жор бичиж өгөх чадвартай юм. Түүнчлэн  дэлхийн түүхэнд анх удаа өнгөрсөн онд шалгалт өгч эмчлэх эрхээ авсан робот.  Мөн хүнийг асарч сувилах болон шүлэг бичих зэрэг хялбар хөнгөн ажлыг робот хийдэг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин