“Рио тинто” компанийн төлөөлөлтэй уулзлаа

3-р сарын 8, 2018 9:44 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 56
2-5

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын Канад улсын Торонто хотод хийж буй ажлын айлчлал үргэлжилж байна. Тэрээр энэ сарын 5-ны өдөр Австрали Улсын Хойд Австрали болон Эрдэс баялгийн сайд, Сенатын гишүүн Матью Канаван, “Рио тинтокомпанийн хайгуулын газрын дарга Дэйв Эндрюс нартай уулзлаа.

Мөн Канадын Экспортын Хөгжлийн байгууллагын Олборлох салбарын төслийн санхүүжилтийн газрын захирал Фрэнк Келлитэй болон бусад төлөөлөгчидтэй хоёр талын уулзалтууд хийв. Уулзалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас геологи, уул уурхайн салбарт баримталж байгаа бодлого, тодорхой төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов.

Канад Улсын Байгалийн баялгийн Жим Каррыг тус улсын Парламентад төлөөлдөг нарийн бичгийн дарга Ким Руддтай уулзав. Энэ үеэр шинээр боловсруулагдаж буй “Уул уурхайн тухай хууль”, уул уурхайн салбарыг цаашид хөгжүүлэх стратеги, цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд уул уурхайн салбарт хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг олон асуудлаар санал солилцжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *