Рейнжер генерал

4-р сарын 25, 2016 9:20 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 199
4-25-5х

Д.БОЛОРМАА

Монголын генералуудын өдөрэнэ пүрэв гаригт тохиож байна. Монголын төр алтан мөрдэстнүүддээ хүндэтгэл үзүүлдэг түүхэн  энэ өдрийг угтажМонгол Улсын төлөөбуландаа нэгэн залуухан генералыг урилаа. Монголын Зэвсэгт хүчинд дэлхийн мэргэжсэн цэрэг буюу албан ёсны хэллэгээр рейнжер офицер гурав байдаг. Тэдний нэг нь ЗХЖШын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Довчинсүрэнгийн Ганзориг. Хэвлэлд тэр бүр ярилцлага өгөөд байдаггүй болохоор дуулгах сонин ихтэй эрхмийн нэг мөн боловч энэ удаад зөвхөн АНУын рейнжерийн сорилт, Монголын энхийг сахиулах ажиллагаа, эр цэрэг аавынх нь тухай яриа өрнүүллээ.

 

Танд удахгүй болохМонголын генералуудын өдөр”-ийн мэнд хүргэе. Рейнжер буюу мэргэжлийн цэргийн тань  хувьд асуух асуулт надад олон байна. Рейнжер гэж ямар хүнийг хэлдэг юм бэ?

4-25-5Ахмад үеийнхээ уламжлалыг хадгалж, эгэл  цэрэг дайчидтайгаа бие, сэтгэлээрээ хамт байж, тэднийг эцэг, эхийн ёсоор халамжлан сургаж ирсэн олон сайхан буурай генералууд болоод одоо мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа бусад генералууддаа баярын мэнд хүргэжхамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Рейнжер гэдгийг энгийнээр тайлбарлавал байлдааны үүргийг ямар ч хүнд нөхцөлд биелүүлэх чадвартай болсон хүнийг хэлнэ.

Рейнжер болоход ямар шалгуур давдаг, ямар сорилтууд туулдаг бол?

Нэлээд хэдэн  оронд рейнжерийн дамжаа гэж бий. Тэр дотроос  хамгийн хүнд шалгууртай нь АНУын Рейнжерийн дамжаа. АНУын Зэвсэгт хүчин өөрийн тусгай хүчинтэй. Тэдний нэг төрөл нь рейнжер. Түүх сөхөхөд америкууд дэлхийн хоёрдугаар дайны дараа 1950-аад оны үеэс эхлэн  Вьетнамын дайны үеэс эхлэн рейнжерүүд бэлтгэж эхэлсэн байдаг. Ингэхдээ Английн тусгай хүчний сургалт болон зарим хөгжсөн орнуудын цэргийн сайн сайн хөтөлбөр, шалгууруудаас сонголт хийн сургалтын хөтөлбөрөө боловсруулсан байдаг юм билээ. Өнөөг хүртэл энэ хөтөлбөр нь өөрчлөгдөөгүй гэхээр үнэхээр цаг үеийг давсан, хатуу шаардлага хангасан хөтөлбөр гэдэг нь ойлгомжтой. Харин энэ хөтөлбөрийн бүх шалгуурыг давсан хүн рейнжер гэж цоллуулах эрхтэй болно. Америкууд цэргийн алба хаагчдынхаа зүүн мөрийг түрүүлж хардаг. Зүүн мөрөнд нь рейнжер хэмээх нэр байхгүй болЗа, энэ бэлтгэгдсэн цэргийн алба хаагч биш байнагэсэн байдлаар харилцаж эхлэх жишээтэй. АНУын армийн хэмжээнд хамгийн нэр хүндтэй, хамгийн хатуу шалгуур давсан, хамгийн их хүлээн зөвшөөрөгдсөн төдийгүй Зэвсэгт хүчнийхээ гол тулгуурын нэг нь рейнжерүүд.

Таны цэргийн дүрэмт хувцасны зүүн мөрөнд рейнжер гэсэн бичиг хэдийнээс эхлэн байраа эзлэв?

Би  2002 онд АНУын Рейнжерийн дамжааг дүүргэсэн. Миний араас хурандаа С.Түвшинбаяр, хурандаа Л.Гансэлэм нар төгссөн. Сорилтын тухайд хүн гэдэг амьтан юм бүхнийг хийж гүйцэтгэж чаддаг гэдгийг илэрхийлэхийн тулд маш олон хүнд шалгуур давах ёстойБуудагч байх, сэтгэл зүйн хувьд төлөвшсөн, бусдыг хамт олон болгон нягтруулж манлайлах чадвартай, байлдааны талбарын ямар ч нөхцөлд биеэ удирдаж зөв шийдвэр гаргадагбие бялдар эрүүл саруул, чадал тэнхээ, хурд хүч шаардсан даалгавар биелүүлдэг байх  зэрэг ерөнхий шаардлагын хүрээнд эхлээд шалгалт авна. Энэ шалгалтад нь тэнцсэний дараа рейнжерийн дамжаанд оролцох эрхтэй болно. Харин дамжааны үеэр бодитойгоор өнөөх хүнд сорилтуудаа давж гүйцэтгэнэОлон хоног нойр, хоолгүй явах бол наад захын шалгуур. Ингэхдээ байлдааны төрөл бүрийн даалгаврыг давхар гүйцэтгэнэ гээд яривал их зүйл бий.

Хэдий хугацаанд сорилтыг давах ёстой вэ?

Эхний оролдлогоор бүх сорилтоо алдаагүй гүйцэтгээд явбал 70 хоног. Сургалтын явцад унах юм уу, алдаа гаргасан тохиолдолд хоёр дахь удаагийн нөхөн үе шатаар дамжих боломж олгодог. Боломжит хугацааг нь тооцоод үзвэл 110 хоног. Тэгэхээр 70-110 хоногийн хугацаанд рейнжерийн дамжааг дүүргэнэ гэсэн үгХоёр дахь боломжоо алдвал шууд буцаана.

Таны хувьд хэдий хугацаанд дуусгав?

-70 хоног.

Тэгвэл хамгийн хүнд шалгууруудыг онцолж болох уу. Монгол хүний онцлогоос өөр гүйцэтгэхэд хүнд сорилтууд байсан уу?

Хувь хүний хичээл зүтгэл, ур чадвараас л хамаарна. Түүнээс биш америкууд, монголчууд гэж ялгаж онцлох зүйл байхгүй. Монголчуудын хувьд усанд сэлэлт жаахан хэцүү юм билээ. Сорилтын өмнө усан дотор байлдааныхаа хэрэгслийг үүрээд сэлэх гэж нэлээд удсанБайлдааны бүх  хэрэгслээ үүрээд 400 метр газарт яаж сэлнэ дээ гэж өөрөө өөртөө  сэтгэлзүйн ачаалал хэт өгч байснаа эргээд бодоход  хамгийн хүнд мэт санагддаг юм. Гэхдээ сорилтоо  бол ажрахгүй даваад л гарсан. Миний хувьд бүх  сорилтын дарааХүн гэдэг ямар ч хүнд нөхцөлийг давж гарах чадвартай агуу амьтан юм. Тархи, сэтгэлзүй нь чадахгүй гэсэн ачааллыг бие махбодид өгч хүний чадварыг бууруулдаг юм байнагэдгийг ойлгож авсан. Нойргүй явах жаахан хэцүү, хоолгүй явах нь амархан. Гурван хоног тасралтгүй нойргүй явахад сэтгэх болон гүйцэтгэх чадвар огцом буурдаг. Мэдээж нойр, хоолгүйгээр хэр амжилттай  явах нь салааны удирдлагаас хамааралтай. Сорилтууд бүрт салааны дарга томилох бөгөөд тэр хүн нь зөв менежментээр удирдаж чадвал алдаа гаргахгүйгээр даалгавраа богино хугацаанд гүйцэтгэнэБүр амрах хугацаагаа ч нөхөж авч чадна. Буруу тооцоолж алдвал даалгавраа гүйцэтгэж дуустлаа нойр, хоолгүй  явах нь бий. Манай салаанд ганц гадаад хүн байсан нь би.

Та хэдэн хэлээр ярих вэ. Арван жилдээ Оросын сургууль төгссөн учраас орос хэлдээ төгс байх?

Орос, англи хэлтэй

Манай улсаас хурандаа С.Түвшинбаяр, хурандаа Л.Гансэлэм та гурваас хойш нэлээд олон цэргийн алба хаагч төгсөхөөр очоод чадаагүй гэх юм?

Төгсч чадаагүй. Энэ дамжаа нь өөрөө богино хугацаатай атлаа хамгийн их өртөгтэй. Сургалтын явцад зарцуулах төсөв нь өөрөө маш их учраас америкчууд өндөр өртгөө тооцоод нэг улсаас таван удаа энэ сорилтод унавал тухайн улсаас сонгон шалгаруулж авахаа зогсоодог. Казахстан улс энэ эрхээ алдчихлаа гээд нэлээд юм болж байж дахин сэргээсэн гэдгийг санаж байна. Цэргийн алба хаагчийнхаа бие бялдар, сэтгэл зүй, мэдлэг ур чадвар, үүрэг гүйцэтгэх чадвар зэргийг  бүгдийг тооцож явуулахгүй бол эргээд энэ дамжаанд хүнээ оролцуулах улсынхаа  эрхэнд саад болох аюул бий. Бид гурвын хувьд Элитийн батальон буюу Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн анхны офицерууд. Анги маань ачаалал, шаардлага гээд өндөр босготой байсан учраас хүнд саад бэрхшээл бүхнийг давж туулах бие бялдар болоод сэтгэлзүйн бэлтгэлээ эндээс олж авсан гэж боддогБид гурав 365 хоногийн талыг нь Тавантолгойд хээрийн сургууль хийж өнгөрөөсөн нь  рейнжер хэмээх өндөр босготой дамжааг төгсөх өд чухал түлхэц өгсөн гэж хардаг шүү.

Монголын Зэвсэгт хүчин рейнжерүүдээ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн цэрэг эр гэдэг утгаар  нь тусгайлан  анхаардаг уу?

Бусад орнуудын хувьд цалин хангамжаас нь эхлээд айхтар анхаардаг. Манайд бол тийм юм алга. Гэхдээ энэ бол тийм ч  чухал зүйл биш. Цэрэг эрс, хамт олны маань хүндлэл хамгаас чухал.

Таны ажлын гараа аль ангиас эхэлж байв?

-1995 онд Зэвсэгт хүчний химийн анги буюу 119 дүгээр ангид тагнуулын салааны захирагчаар ажлын гараагаа эхэлсэн. Энэ ангид томилогдох үндэслэл нь ОХУын  Тамбов хотын Хими хамгаалах цэргийн дээд сургуулийг төгссөнтэй холбоотой.

Таныг удам дамжсан цэргийн хүн гэсэн. Хүүгээ шилдэг офицеруудын нэг болгоход аавын үүрэг их байдаг байх. Гэр бүлийнхээ талаар яриач?

Аавыг маань Р. Довчинсүрэн гэдэг. Цэрэгт татагдан НАХЯ, Ардын армид ажиллаж байсанЗХУын Улс төрийн академийг төгсч ирээд Ардын армийн 134 дүгээр пуужингийн дивиз, 028, 065 дугаар ангид ажилласан байдаг. Хамгийн сүүлд нь Ардын армийн улс төрийн газарт ажиллаж байгаад дэд хурандаа цолтойгоор тэтгэвэртээ гарсан. Харамсалтай нь 2002 онд бурхан болсон. Миний өнөөдөр сайн сайхан яваа бүхний цаана эцгийн маань үнэтэй сургааль байдагАавМиний хүү ажил мэргэжилдээ эзэн бай. Чи ажил эхлүүлсэн бол тууштай байж ард нь гар. Гэхдээ битгий онгирч бай. даруу байгэж захьдаг байсанИжийг маань Д.Ренчин гэдэг сайхан эмэгтэй бийЗХУд Соёлын дээд сургууль төгсч ирээд Улсын нийтийн номын санд хэлтсийн дарга, Монгол Хувьсгалт Залуучуудын эвлэлийн хороонд зохион байгуулагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Би эцэг эхээс хоёулаа. Эгчийг маань Д.Байгаль гэдэг, Анагаах ухааны  их сургуулийн багш.

Удам дамжсан эр цэрэг гэдэг эрхэм бахархлаа  үргэлжлүүлэх сонирхол мэдээж байдаг байх. Таны хүүхдүүдээс цэргийн хүн болох сонирхолтой хүүхэд бий биз?

Болоосой л гэж бодох юм байна шүү дээ. Эцгийн хувиар хүчээр ч болтугай болгох бодол байна./инээв/

Энхийг дэмжих ажиллагаанд  Монгол Улс анх  оролцоход Таныг залуухан офицер тийшээ явсан гэж  армийнхан ярих юм билээ

-1999 онд Д.Баярсайхан генерал  /тухайн үед дэд хурандаа байсан санагдах юм/ нададМанай улс энхийг сахиулах ажиллагаанд оролцохоор хөөцөлдөж, штабт энхийг сахиулах ажиллагааны алба байгуулах гэж байгааЧи тэнд ажиллах уу?” гэж асуулаа. Тэр үед байгуулагдаад удаагүй байсан Элитийн гэж алдаршсан 150 дугаар ангид химийн албаны дарга, сургагч багш байсан. Ажил ч ихтэй байсан үе.  “Сонирхолтой юм байнагэж бодоод л  өнгөрсөн. Гэтэл 2000 ондБүгд Найхамдах Казахстан улсад зохион байгуулагдах энхийг сахиулах ажиллагааныЦЕНТРАЗБАТ-2000” сургуульд манай Зэвсэгт хүчнээс нэг салаа оролцох болсон. Тус салааг удирдан явах хүндтэй үүрэг надад ногдсон. Тус сонголтыг нэлээд хэд хэдэн хүнтэй харьцуулан бодож байж Г.Рагчаа генерал гаргасан юм билээ. Нэгэнт дарга нар тушаасан учраас салаагаа удирдаж оролцсон. Бидэнд энхийг дэмжих ажиллагааны талаар мэдээлэл бага, зөвхөн хоорондоо ярилцаад, өөрсдөөрөө туршилт  хийж энхийг дэмжих хээрийн сургуульд оролцсон юмдаг. Тэр үедМонгол цэргийн салаа гадаад оронд хөл тавилаагэж шуугиж байсныг санаж байна. 1945 оны Чөлөөлөх дайнаас  хойш Монголын цэрэг  ийм олноороо гадаадын оронд хөл тавьж байгаагүй юм билээ. Тэгээд тэгсэн биз. Өнөөдөр бол давхардсан тоогоор 13 мянга гаруй алба хаагч хилийн дээс алхаж, энхийг дэмжих ажиллагаанд оролцоод байна.

Манай энхийг сахиулагчид л өнөөдөр эх орныхоо нэрийг мандуулж байна шүү дээ

Манай улс 2002 оноос хойш 14 жилийн хугацаанд давхардсан тоогоор 13 мянга гаруй цэргийн алба хаагч НҮБ  болон олон улсын энхийг дэмжих бусад ажиллагаанд оролцоод байна. Энэ хугацаанд монгол цэргүүд эх орныхоо нэрийг дэлхийд үргэлж  мандуулж байнаҮүнийг өнөөдөр НҮБын энхийг сахиулах ажиллагаанд цэргээ илгээж байгаа гадаад улс орон бүр, энх тайван, тогтвортой, аюулгүй байдлыг эрхэмлэгч дэлхийн хамтын нийгэмлэг даяараа хүлээн зөвшөөрнө. Монгол Улс өнөөдөр  улс төр дипломатын аргаар гадаад ертөнцөд амжилтад хүрч байгаа нь манай  энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байгаатай салшгүй холбоотой. Энэ бол Монголын Зэвсэгт хүчний, цаашлаад энхийн сахиулагчдын маш том гавьяа. БидМонгол цэрэггэсэн брэндийг НҮБын болон эвслийн цэргийн ажиллагаанд бий болгож чадлаа. Монгол цэргүүд зохион байгуулалтаараа үнэлэгдлээ. Үүрэг гүйцэтгэх чадвар, мэргэжлийн ур чадвараараа үнэлэгдлээ. Энэ бүхний цаана цэргийн багийн захирагч нарын ур чадвар, хичээл зүтгэл байдаг.

Таны ажил бол энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийг удирдан чиглүүлэх. Энэ ажлын өдөр тутмын  бэрхшээл саад хэр байдаг бол. Зэвсэг техникийг сайжруулах, нийгмийн хамгаалалд нь анхаарах гээд асуудал ихтэйг ойлгож байна?

Улс орны эдийн засгийн байдлаас хамаараад зэвсэг техникээ сайжруулаад явах боломж хомс байгаа ч манай залуус эрвийх дэрвийхээрээ зүтгэж, болгоод явж  байнаАлбан хаагчдын, ялангуяа цэргийн албанд ирж байгаа залуучуудын эрүүл мэнд салбарын хэмжээнд санаа зовоосон асуудал болоод байна. Гуравдугаарт, эх орныхоо нэрийг дэлхийд мандуулж байгаа алба хаагчдыг маань хэвлэлээр гүтгэх дайрах явдал сүүлийн үед гарч байна. Тэд ямар хүнд нөхцөлд үүргээ амжилттай гүйцэтгэж, дэлхийн улс орнуудын цэрэг эрчүүд биднээр хэрхэн бахдан биширч байгааг бичихгүй байж зөвхөн харлуулахын тулд  элдэв юм зохиож бичдэг сэтгүүлчдэд үнэхээр их харамсдаг. Даанч яав даа гэж боддог шүү. Бид шүүмжлэлийг бол хүлээж авнаХарин гүтгэлгийг бол хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Хамгийн сүүлд гэхэдӨнөөдөрсонины 2016 оны дөрөвдүгээр сарын 22-ны дугаартЦэргийн багийн захирагчийн баяжих аргагэж нийтлэл гарсан байна. ЗХЖШын даргын баталсан  энхийг сахиулагчдын сонгон шалгаруулах журам гэж бий. Энэ журмын дагуу тэнцсэн алба хаагчид ажиллагаанд явдагМагадгүй ажиллагаанд явах гэсэн ч эрүүл мэнд, бие бялдараараа тэнцээгүй алба хаагч, цэргийн баг удирдах хүсэл сонирхолтой ч дадлага ур чадвар нь дутсан  офицер буруу зөрүү мэдээлэл өгсөн байхыг үгүйсгэхгүйЗэвсэгт хүчний цэргийн багийг ойролцоогоор 30 гаруй цэргийн алба хаагч удирдаж явсан. Эдгээр багийн захирагч нараас хөрөнгө мөнгөтэй, чинээлэг болсон хүнийг би лав мэдэхгүй. Хэрэв гэнэт хөрөнгөжсөн багийн захирагч байсан бол холбогдох байгууллага нь шалгаад явах байх. Эцсийн дүнд эх орныхоо нэрийг маш богино хугацаанд дэлхий дахинаа гаргаж ирсэн алба хаагчдын маань талаархи мэдээлэл бүхэн бодитой байх ёстой шүү.

Үймээн самуун ихтэй, иргэний зөрчил ихтэй газар үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдаа өдөр бүр удирдлагаар хангаж ажилладгийн хувиар Таны хамгийн их айдаг зүйл юу вэ?

Ямар нэгэн эрсдэл гарчих вий, тухайн бүс нутагт нь ширүүхэн үймээн самуун болчих вий, алба хаагчдад маань ямар нэгэн гэнэтийн аюул тохиолдох вий гэдгээс их айдаг. Гэхдээ би монгол цэргүүддээ 100 хувь итгэдэг. Үүрэг гүйцэтгэх чадварт нь  итгэдэг.

Та өөрөө хэдэн удаа энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэв?

Гурван удаа.

НҮБын энхийг дэмжих ажиллагаанд цэрэг хандивлагч орны хувиар манай улс топ 20-д багтдаг гэдэг. Цаашдаа амжилтаа ахиулж топ 10 дотроо орох  боломж байдаг уу?

Өнөөдөр Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа олон улсын энхийг сахиулагчид дотроос Монголын энхийг сахиулагчид үүрэг гүйцэтгэх ур чадвараар хамгийн өндөр гэж тус ажиллагааны удирдлага, бусад орныхон үзэж байна. Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийн хувьд дэлхийн мэргэжлийн армийн цэргийн алба хаагчидтай энэ зэрэгцэн ажил үүргээ гүйцэтгэж байна. Харин топ 10 руу дэвших, эсвэл топ тавд багтах асуудал хүндрэлтэй. Яагаад гэхээр манай улсын хүн амын тоо, цэргийн тоо бусад орнуудын хувьд харьцангуй бага учраас боломжгүй. Харин үүрэг гүйцэтгэх байдлаараа хүлээн зөвшөөрөгдсөн  нэр хүнд, “Монгол цэрэгхэмээх брэндээ хадгалж үлдэх нь бидний зорилго байх ёстой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Та 2015 онд бригадын генерал цол хүртсэн. Аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж яваа эр цэргийн  хувьд мөн ч  их баярласан байх даа

Эцэг эхийн өвлүүлсэн эрдэм мэдлэг, тусалж дэмжиж яваа хамт олон, надад итгэл хүлээлгэсэн удирдлагын ач буянаар энэ хүндтэй цолыг хүртсэн гэж боддог.Тухайн үедээ маш  их баярласан. Намайг Баруун Сахар руу үүрэг гүйцэтгэхээр явах үед Зэвсэгт хүчнийСоёмбосонины дарга, хурандаа Г.Нямдорж ярилцлага авахдааТа нас залуу атлаа Зэвсэгт хүчинд гүйцэтгэж буй үүргээрээ үеийн офицеруудаа манлайлах юм. Генералын мөрдэс удахгүй мэт харагдаж байнагэж байсан юмдаг. “Санаж явахад бүтнэ, байлдагчийн халаасанд генералын мөрдэс байдаггэж хариулж байсан маань өнөөдөр  биеллээ олжээ гэж харж байна. Энэ эрхэм цолыг дагаад том хариуцлага байдаг. Энэ завшааныг ашиглаад цэргийн хэргийн өргөн мэдлэг, чадвар, хүний мөс, ноён нуруу, сүрлэг сайхан жавхаа хийморь, үлгэрлэл, манлайлал нь болж яваа сайхан буурал генералууддаа хамгийн сайн сайхныг хүсье.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 47 Сэтгэгдэл

2017 оны 5-р сарын 19

http://www.blackhatlinks.com/index_web20_blog_posts.php

erfpcopmr ctgyl dhubepn sqbg gwegjzkcksimwgc

2017 оны 6-р сарын 14

… [Trackback]

[…] Informations on that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2017 оны 6-р сарын 28

… [Trackback]

[…] There you will find 54598 more Infos: zms.mn/reinzher-general/ […]

2017 оны 8-р сарын 25

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Infos here|There you will find 39717 additional Infos|Informations to that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2017 оны 9-р сарын 20

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Infos here|There you can find 92642 more Infos|Infos on that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2017 оны 9-р сарын 25

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Informations here|There you will find 4959 more Informations|Infos to that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2017 оны 9-р сарын 26

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Informations here|Here you will find 85570 more Informations|Informations on that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2017 оны 9-р сарын 26

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Informations here|Here you will find 55826 additional Informations|Infos on that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2017 оны 10-р сарын 3

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Infos here|There you can find 22177 more Infos|Infos to that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2017 оны 10-р сарын 24

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Infos here|There you will find 37696 additional Infos|Infos to that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2017 оны 11-р сарын 1

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|Here you will find 35174 additional Informations|Infos to that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2017 оны 11-р сарын 6

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Infos here|Here you can find 58654 additional Infos|Infos on that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2017 оны 11-р сарын 21

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Informations here|Here you can find 9512 more Informations|Informations to that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2017 оны 12-р сарын 1

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Informations here|Here you will find 92199 more Informations|Infos on that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2017 оны 12-р сарын 27

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Infos here|There you can find 30908 additional Infos|Infos to that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2017 оны 12-р сарын 30

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Infos here|There you can find 15426 additional Infos|Infos to that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2017 оны 12-р сарын 31

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|Here you can find 2237 additional Informations|Infos to that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2018 оны 1-р сарын 9

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Informations here|Here you will find 61702 additional Informations|Informations on that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2018 оны 1-р сарын 9

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Infos here|There you can find 74243 more Infos|Informations on that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2018 оны 1-р сарын 14

dofollow nofollow checker tool

utitswmxq rihig cmlbypb kovq obbhpqdpopyywpl

2018 оны 1-р сарын 18

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Infos here|There you will find 56506 more Infos|Informations on that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2018 оны 1-р сарын 22

… [Trackback]

[…] Read More here|Read More|Find More Infos here|Here you can find 28760 additional Infos|Infos to that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2018 оны 1-р сарын 31

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|Here you will find 87701 more Informations|Infos on that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2018 оны 2-р сарын 13

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Infos here|Here you can find 78726 additional Infos|Informations on that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2018 оны 3-р сарын 15

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Infos here|Here you can find 40830 additional Infos|Infos to that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2018 оны 3-р сарын 25

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Informations here|There you can find 12352 additional Informations|Informations to that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2018 оны 3-р сарын 31

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Infos here|There you will find 91684 more Infos|Informations on that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2018 оны 5-р сарын 4

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|There you will find 4755 more Informations|Informations to that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2018 оны 5-р сарын 15

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Informations here|Here you can find 25002 more Informations|Informations to that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2018 оны 5-р сарын 18

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Infos here|There you can find 66677 additional Infos|Informations on that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2018 оны 5-р сарын 21

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Infos here|There you can find 70946 additional Infos|Infos on that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2018 оны 6-р сарын 3

… [Trackback]

[…] Read More here|Read More|Read More Informations here|Here you can find 170 more Informations|Informations to that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2018 оны 6-р сарын 6

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Informations here|Here you will find 72310 more Informations|Informations on that Topic: zms.mn/reinzher-general/ […]

Ellgync
2018 оны 6-р сарын 13

Canadian Farmacy cialis from canada Potenzmittel Kamagra Sildenafil

2018 оны 6-р сарын 15

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Informations here|There you will find 26139 more Informations|Informations to that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2018 оны 7-р сарын 14

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Informations here|Here you will find 84049 additional Informations|Informations on that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2018 оны 7-р сарын 14

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Informations here|There you can find 9746 more Informations|Infos to that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2018 оны 7-р сарын 14

… [Trackback]

[…] Find More on|Find More|Find More Infos here|There you will find 43814 more Infos|Infos to that Topic: zms.mn/reinzher-general/ […]

peep
2018 оны 7-р сарын 18

Find More on | Find More | Find More Infos here | There you will find 43814 more Infos | Infos to that Topic: zms.mn/reinzher-general/

adi
2018 оны 7-р сарын 18
2018 оны 7-р сарын 19

… [Trackback]

[…] Read More on|Read More|Find More Informations here|There you can find 98455 additional Informations|Informations on that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2018 оны 8-р сарын 7

… [Trackback]

[…] Read More on|Read More|Read More Infos here|Here you will find 98092 more Infos|Informations on that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2018 оны 8-р сарын 12

… [Trackback]

[…] Find More here|Find More|Find More Infos here|There you will find 72352 additional Infos|Informations on that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2018 оны 8-р сарын 14

… [Trackback]

[…] Find More on|Find More|Read More Informations here|Here you can find 57558 additional Informations|Infos on that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2018 оны 8-р сарын 14

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|There you will find 64570 more Informations|Infos on that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2018 оны 8-р сарын 23

… [Trackback]

[…] Find More here|Find More|Read More Informations here|Here you will find 36671 more Informations|Informations to that Topic: zms.mn/reinzher-general/ […]

2018 оны 9-р сарын 3

Roma Fotballdrakt

Wow….such a useful internet site.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *