Р.Жигжид: Монгол ажилчдын байрыг ирэх онд ашиглалтад оруулна

12-р сарын 1, 2015 10:10 am Нийтлэгч: Ангилал Ногоон мэдээ , Уул уурхай , Эдийн засаг Уншсан: 52
12-1-5

Х.ХАТАН

Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын нэр бүхий гишүүдээс Ерөнхий сайдад хандаж тавьсан асуулгын хариуг өгсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуунаас Газрын тосны тухай хуулийн хэрэгжилтийн талаар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид танилцууллаа.

Газрын тосны газар болон Хятадын газрын тосны үндэсний корпорацийн хооронд 2014 оны наймдугаар сарын 21-ний өдөр байгуулсан Газрын тосны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай санамж бичиг, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд Газрын тосны газрын даргын 2014 оны аравдугаар сарын 1-ний өдрийн 186 дугаар тушаалаар Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм байна. Энэхүү ажлын хэсгийн удирдамжид Тамсагийн төслийн үр ашгийг нэмэгдүүлэх, Тосон-Уул XIX талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох асуудлууд багтсан бөгөөд ажлын хэсэг Хятадын газрын тосны үндэсний корпорацийн төлөөлөлтэй гурван удаа уулзалт хэлэлцээр зохион байгуулжээ. Харин Хятадын газрын тосны үндэсний корпорацийн зүгээс “Тосон-Уул XIX” талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний одоогийн нөхцлүүдийг тогтворжуулах талаар хатуу байр суурь илэрхийлсээр байгаа аж.

Мөн өнгөрсөн тавдугаар сард Хятадын газрын тосны үндэсний корпорацийн дарга Жоу Жи Пин солигдсонтой холбогдуулан яриа хэлэлцээрийн явц удаашраад байгаа юм байна. Тиймээс Газрын тосны газрын зүгээс Хятадын газрын тосны үндэсний корпорацийн шинээр томилогдсон дарга, тус корпорацийн тэргүүн дэд ерөнхийлөгч бөгөөд Петрочайна хувьцаат компанийн даргатай дахин уулзалт зохион байгуулах хүсэлтээ хүргүүлжээ.

Мөн Тосон-Уул XIX талбайн бүтээгдэхүүн хуваах гэрээний нөөц ашигласны төлбөрийн асуудал яриа хэлэлцээрийн шатанд байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг хэлэлцээр дууссаны дараа өгөх боломжтой гэсэн хариултыг салбарын сайд өгсөн юм.

Сайдын хариулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү, Х.Болорчулуун, Н.Батбаяр, Ц.Даваасүрэн нарын асуултад тэрээр “Буйр-22 талбайн гэрээний хугацаа 2012 онд дуусч Засгийн газрын тогтоолоор уг талбайг буцааж авахаар шийдвэрлэсний дагуу ажлын хэсэг гарч талбайг бүхэлд нь хүлээж авсан байдаг. Энэ үндсэн дээр нээлттэй тендер зарлаж сонгон шалгаруулалт явуулах ажлыг 2015 онд дахин зарлах чиглэл гарч, бэлтгэл ажил хийгдэж байгаа. Мөн Газрын тосны тухай хуулийг шинэчлэн найруулж баталсантай холбогдуулан 13 бичиг баримтыг шинээр боловсруулахаас наймыг нь хийжээ. Бусдыг нь сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлдэж байна. Эдгээр бичиг баримтыг эцэслэн гаргаснаар уул уурхайн салбарт ажиллагчдын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны байдал сайжрах боломжтой. Петрочайна компанид ажиллаж байгаа монгол ажилсдын амьдрах байрны тухайд 2016 ондоо багтааж ашиглалтад оруулахаар гэрээлэгч талтай тохиролцсон” гэж Уул уурхайн сайд Р.Жигжид хариулсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

1 Сэтгэгдэлтэй

Mitchell
2017 оны 2-р сарын 13

I had such a great time last year. I am anxious to do it again, (even though I lost my voice due to health issues- I’ll make up for it in eastsennesr! I promise!)You need to make a Facebook Event so we can invite our friends and get it on their calenders.I hope to see you there!

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *