“Р.Чойном”цувралд мартагдсан бүтээлүүдийг багтаажээ

6-р сарын 21, 2017 9:05 am Нийтлэгч: Ангилал Боловсрол , Нийгэм Уншсан: 35
book-3

Т.БАТСАЙХАН

Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 80 жилийн ойн хүрээнд “Өд” сангаас эрхлэн гаргаж буй “Р.Чойном” зохиол бүтээлийн 13 боть ном, “Эрх чөлөө”, “Уур минь хүрч байна” хос цомгийн нээлт өчигдөр боллоо.  Р.Чойномын уран бүтээлийн өвийг хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг “Өд” сан нь 2000 оноос эхлэн нэрт найрагчийн зохиол бүтээлийг хэвлэж эхэлсэн байдаг.  Түүнээс хойш 25 цуврал ном хэвлэгдсэн байна. Тэдгээр номоо эвхэтгэн ийнхүү 13 боть номыг бүтээжээ. Номын тухайд I-II боть нь шүлэг, III-IV боть нь найраглал, V-VI боть нь шүлэглэсэн тууж, роман, VII-VIII боть нь өгүүллэг, тууж, роман, IX боть нь орчуулгын бүтээл, X боть нь захидал, XI боть нь дурсамж, хууч яриа, XII боть нь сурвалжлага, ярилцлага, XIII боть нь судлал шинжлэл гэсэн бүтэцтэй байна. Эдгээр ботийг соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Цэдэв, Л.Дашням, Ж.Нэргүй, Л.Нямаа, зохиолч А.Шартолгой, доктор С.Байгальсайхан, судлаач О.Содномпил, “Өд” сангийн тэргүүн, доктор Д.Ганболд нар шүүж редакторлажээ.  Нээлтийн үеэр “Өд” сангийн тэргүүн, хэл шинжлэлийн ухааны доктор Д.Ганболд “Р.Чойном найрагчийн мэндэлсний 80 жилийн ойд зориулан найрагчийн зохиол бүтээлийг нэгтгэсэн 13 боть  бүтээх ажлаа эхэлж сая дууслаа. Бүтээлдээ Р.Чойномын өөрийнх нь гар бичмэлээс буулгах гэж их хичээсэн. Энэ явцдаа ойролцоо нэртэй шүлгүүдийг нь хольж бичих явдал байсныг гар бичмэлтэй нь тулгаж, цэгцэлсэн. Судалгаанаас үзэхэд найрагчийн маань 1800 гаруй бүтээл байдаг. Энэ дотроос өмнө нь ганцхан удаа хэвлэгдэж түүнээс хойш дахин хэвлээгүйн улмаас мартагдсан зохиол бүтээлийг нь номондоо оруулсан” гэж байв. Харин цомгийн тухайд эхнийхнийг нь “Эрх чөлөө” гэж нэрлэжээ. Найрагчийн хүсэл мөрөөдөл, зохиол бүтээлийнх нь цаад мөн чанар эрх чөлөөний дуулал болж байсан учраас ийм нэр өгсөн гэнэ.  Хоёр дахь цомог нь “Уур минь хүрч байна” нэртэй. Р.Чойном 1969 онд хэцүү нэртийн хаалга татах болсон шалтгаан нь “Уур минь хүрч байна шүлэг”. Тиймээс хоёр дахь цомгоо ийн нэрлэсэн гэнэ. 

Тус цомогт Ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Л.Чаминчулуун, Д.Сосорбарам зэрэг уран бүтээлчид өөрсдийн дуу хоолойгоор Р.Чойном найрагчийн шүлгүүдийг мөнхөлсөн байна. Мөн номын нээлтийн үеэр “Р.Чойном 80 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо. Доктор, дэд профессор А.Мөнх-Оргил, доктор Ш.Баттөр “Яруу найраг дахь эрх чөлөө”, доктор П.Батхуяг “Р.Чойномын “Хүн” шүлэглэсэн роман, А.Пушкины “Евгений Онегин” найраглалын дүрийг харьцуулсан нь”,  Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Нэргүй “Р.Чойномын орчуулгын чадвар” зэрэг зургаан сэдвээр илтгэл хүргэж хэлэлцүүллээ.  Р.Чойномын уран бүтээлийг дөрвөн үечлэлд авч үздэг байна. Туурвилын эхэн үе буюу 1956 он гэхэд Р.Чойном анхны шүлгээ “Утга зохиол урлаг” сонинд хэвлүүлж, хилчдийн сэдэвтэй “Үүрээр” хүүхдийн найраглал, “Сонирхолтой захидал” нэртэй найраглалаа тус тус хэвлүүлчихсэн байжээ.  Улмаар 1959 онд “Тэнгис” найраглалаараа утга зохиолын уралдаанд оролцож гуравдугаар байр эзэлсэн байдаг. Энэ үе бол Чойномын туурвилын эхэн үе. Харин хоёр дахь үе бол түүний уран бүтээлийн оргил үе. Энэ нь 1960-1969 он. Түүний бичсэн бүхий л томоохон хэмжээний бүтээлийг авч үзвэл энэ үед хамаарагдаж байдаг хэмээн судлаачид үздэг. Тухайлбал, “Залуу нас” тууж нь 1962 онд хэвлэгдсэн, “Хүн” шүлэглэсэн роман нь 1964 онд, тухайн үеийн оюутнууд бүгдээрээ цээжээр уншдаг байсан “Алтай” найраглал нь 1963 онд тус тус хэвлэгдчихсэн байв.  Харин гуравдугаар үе бол 1970-1979 он хүртэлх жилүүд. Үүнийг Чойномын уран бүтээлийн хориотой үе гэж нэрлэж байгаа. Учир нь Чойном 1969 онд шоронд ороод түүнээс хойш нэг ч зохиол нь хэвлэгдээгүй байдаг. Хэдийгээр зохиолууд нь хэвлэгдэхгүй байсан ч Р.Чойном цөллөг болон шоронд байхдаа ч байнга зохиолоо бичиж байсан. Дөрөвт нь 1990 оноос хойшхи үеийг цагаадсан үе гэж үзэж байна.1979 онд нас бараад 1990 онд цагаадах хүртэл нь Чойномын шүлгийг унших нь бүү хэл нэрийг нь ч хэлэхээс цээрлэж байсан үе. Харин 1990 оноос яруу найрагч маань цагаадсанаар түүний зохиол бүтээлүүдийг ард түмэн чөлөөтэй уншиж эхэлсэн байдаг. Ийнхүү 13 боть бүтээлд түүний энэхүү дөрвөн цаг үеийн бүтээлүүдийг багтааснаараа онцлог юм.  Нээлтэд эрдэмтэн судлаачдаас гадна найрагчийн дүү нар хүрэлцэн иржээ. Р.Гандолгор “Ахтайгаа амьд сэрүүнд нь ойр байж чадаагүй. Харин өнгөрсөн хойно нь зохиол бүтээлээс нь бүхий л амьдрал үзэл санааг нь мэдэрч байна. Түүний бүтээлүүдийг мөнхөлж ном бүтээл болгож буй “Өд” сангийнхандаа баярлаж сууна” гэж байв. Найрагчийн бүтээлийн нээлт өчигдөр Улаанбаатар хотноо болсон бол энэ сарын 30-нд төрсөн нутаг болох Хэнтий аймгийн Чингис хотод нээлтээ хийнэ. Хэнтийд болох нээлтийн үеэр номын сангийн нээлт, ном солилцох өдөрлөг, уншигч зохиолчдын уулзалт, номын худалдаагаар үргэлжлэх юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 15 Сэтгэгдэл

LarCisk
2017 оны 9-р сарын 25

Fish Disease Amoxicillin cialis price Buy Phenergan Online Where to buy generic isotretinoin isotrex shop Amoxicillin With Coumadin

LarCisk
2017 оны 10-р сарын 1

Cialis Viagra Levitra Differenze Amoxicillin Suspension Ingredients buy cialis Buy Tamoxifen In Australia Generique Cialis France Priligy Dapoxetin Gunstig Kaufen

LarCisk
2017 оны 10-р сарын 5

Zentel In Internet On Line generic viagra No Prescription Penicillin isotretinoin 10mg no prior script

LarCisk
2017 оны 10-р сарын 9

Comprar Cialis 20 Cheap Cialis Online Uk viagra Propecia Irreversible Schaden Route Of Administration Amoxicillin Toronto Drug Store

LarCisk
2017 оны 10-р сарын 11

Cold Sores Keflex Buy Cialis Generic Online viagra Best Price For Cialis 5mg Clomid C Est Comment Vendita Viagra In Contrassegno

LarCisk
2017 оны 10-р сарын 12

Comparateur De Prix Propecia viagra Dutasteride 0.5mg Direct Website Mastercard With Overnight Delivery Discount Non Prescription Generic Lasix Uk Buy Albenza Oral

LarCisk
2017 оны 10-р сарын 15

Vigorexin Serum Zithromax Dosage Chart By Weight viagra Precios Propecia Sildenafil Tablets To Buy

LarCisk
2017 оны 10-р сарын 22

Where To Buy Genuine Alli Cephalexin Treatment Uti buy viagra online Viara Generic Pay With American Express Cephalexin History Cheapest Viagra Online

LarCisk
2017 оны 10-р сарын 27

Costo Priligy Dapoxetina Cialis Kaufen Gelsenkirchen Canandian Pharmacy buy viagra online Kamagra Soft Chews Propecia Embrion

LarCisk
2017 оны 10-р сарын 27

Where Can I Buy Macrobid viagra online pharmacy Amoxicillin With Coumadin Acheter Baclofen 10mg

LarCisk
2017 оны 10-р сарын 31

No Rx Elocon Need Online Overseas Pharmacy Forum Viagra Sans Ordonnance Canadian On viagra Buy Diflucan No Prescription

Jefftreaps
2017 оны 10-р сарын 31

Generique Amoxicillin En Ligne Buy Elavil75 Priligy Sanchez Drago cialis Amoxicillin Osage For 7 Month Old Cialis Viagra Vergleich

LarCisk
2017 оны 11-р сарын 7

Buy Nolvadex Tamoxifen Uk Nolvadex Medicament Acheter Levitra En Fr generic cialis Purchase Isotretinoin Price In Internet Cialis Generic Overnight Shipping

LarCisk
2017 оны 11-р сарын 8

Women Viagra Pharmacy X One cialis Levitra Bucodispersable Prospecto Cialis Receta Medica Story Comparison Viagra

LarCisk
2017 оны 11-р сарын 19

Cialis In Nurnberg buy levitra 20mg usa Buy Viagra Online Cheap Healthy Man Pills

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *