Р.Баттулга: “Алтын дайтай мөнгөн медаль шүү” гэж дүүгээ тайвшрууллаа

8-р сарын 14, 2012 10:07 am Нийтлэгч: Ангилал Урлаг , Урлаг, спорт Уншсан: 399

Ч.ҮЛ-ОЛДОХ

 

Дэлхийн аваргын мөнгөн медальт, Гавьяат тамирчин Н.Төгсцогт “Лондон-2012” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэж монголчуудаа баярлуулаад байна. Бид түүний гэрийнхэн рүү утас цохиж баярын сэтгэгдлийг нь хуваалцсан юм. Н.Төгсцогтын нагац ах Р.Баттулгатай утсаар холбогдож, цөөн асуултад хариу авлаа.

 

-Юуны өмнө та бүхэнд баяр хүргэе. Н.Төгсцогт маань олимпийн мөнгөн медалийг дэлхийн аваргын мөнгөн медальтай хос­луул­сан анхны монгол боксчин боллоо. Энэ баярт  мөчид манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцана уу?

-Дүүгийн минь амжилтыг хуваалцаж бай­гаа монголын ард түмэн­дээ бас бидэнтэй хамгийн түрүүнд утсаар холбогдож, баярын сэтгэгдлийг маань Монголын ард түмэнд хүр­­гэж байгаа танай сони­ны хамт олонд баярлалаа. Төгсцогтыгоо олимпийн дэвжээнээс мөнгөн медаль хүртсэнд маш их баяртай байна. Шийдвэрлэх мө­чийн тулааныг телевизийн шууд нэвтрүүлгээр үзсэн. Мөнгөн медаль хүртсэнд нь бид их баяртай байна.

-Тоглолтын дараа та бүхэн утсаар холбогдсон уу. Тэр үед Н.Төгсцогт маань та бүхэнд юу хэлсэн бэ?

-Яг тэр тулааны дараа бид утсаар холбогдоогүй. Яагаад гэвэл, дүү минь жаахан сэтгэл дундуур байсан. Алтан медаль авч, аварга болж чадаагүйдээ тэгсэн байх.

-Тэгээд хэзээ хол­богдсон бэ?

-Бид өчигдөр интер­нэтэд орж мессенжэрээр холбогдсон. Тэгээд “Ал­тын үнэтэй мөнгөн медаль авчирлаа” гэж хэлээд дүү­гээ тайвшруулсан. Өөрөө үнэхээр сэтгэл дундуур байна лээ.

-Хэзээ ирэхийг нь асуу­сан уу?

-Уг нь өнөөдөр ирнэ гэж байсан юм. Гэтэл олим­­пийн аварга, Хөдөл­мөрийн баатар Э.Бадар-Уугантай утсаар холбог­доход маргааш буюу найм­дугаар сарын 15-ны өглөө 5.30 цагт ирэхээр боллоо гэсэн.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *