Протокол: Үндсэн хуулийн өөрчлөлтийг ЖДҮ-тэй Засаг хийдэггүй юм

11-р сарын 6, 2018 4:18 pm Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 5
fa95709b8d70d24fea2f535403f40efd_1377

 

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаанаар  Б.Батзориг сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.  Энэ үеэр гишүүд ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

Б.БАТЗОРИГ: –Би сайдаар нэг жил гаруй ажиллалаа. Энэ хугацаанд  салбарыг солонгоруулах чиглэлд анхаарал тавин ажилласан. Хэд хэдэн хуулийг УИХ-аар оруулж батлууллаа. Газар тарилан, ал ахуйн салбарын тоон үзүүлэлтүүд ерөнхийдөө өөдрөг байгаа. Энэ бүхинийг бүтээхэд хамтран ажилласан салбарынхандаа баярлалаа. Монгл Улсын иргэдээсээ, ээжээсээ уучлал хүсч байна. Би албан ажлаа өгөхөөр Ерөнхий сайдад хүсэлтээ өгсөн.

Ж.МӨНХБАТ : -Би Б.Батзориг, Ж.Бат-Эрдэнэ нарыг Монголын улс төрд хариуцлагаа хүлээж чаддаг жишгийн харуулсан явдалд баярлаж байгаа. УИХ-ыг тараах асуудалд хөндөгдсөн цаг үе таартлаа. Ард түмэн өнөөдөр ямар их бухимдалтай байна. Үүн дээр найман хувинтай ус хийгээд галыг унтраахгүй. Засгийн газар өөрсдөө санаачлага гаргаад, шалгаад ЖДҮ тойрсон асуудлыг гаргаад ирчихсэн юм шиг пиар явуулж байна. Зээлээ төлөөлд, уучлал гуйгаад ч ард түмэн хүлээж авахгүй байна. Ер нь  фермийн аж ахуй эрхлэх гэж байгаа нэг нь энд суух хэрэг  байхгүй.

Л.БОЛД: Өнөөдөр та нар Үндсэн хуульд хамаг бурууг өгч байна.  Ингэж болохгүй. Өөрчлөх дээрээ тулбал ЖДҮ-тэй Засгийн газар өөрчилдөггүй юм.  Эхлээд наад намынхаа идээ бээрийг шах.

Я.Санжмятав: –Та танхимынхаа гишүүдэд хууль бус юм битгий хий гэж шаардлага тавиагүй юм биш үү. Тийм учраас өнөөдөр Засгийн газартай хариуцлага тооцох асуудал яригдаж байна. Та нар шүд сугалах зарчмаар нэг нэгнээрээ туг тахидгаа хэзээ болих юм бэ. Та нар зээл авчихаад огцруулах болохоор бүгдээрээ орж ирээд алгаа ташаад сууж байна.

Эх сурвалж:www.polit.mn 

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *