Прокурор маргааш гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг өргөн мэдүүлэх үү?

12-р сарын 6, 2018 12:14 pm Нийтлэгч: Ангилал Нийгэм , Хууль эрхзүй Уншсан: 10
Untitled-1-4

Д.АРИУН

ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудал дээр Б.Батзоригоос эхлээд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал парламентын төвшинд яригдсан.  Их Хурлын гишүүд “ширэн нүүр”-лэж байгаад Б.Батзоригийг авч үлдсэн бөгөөд өөрийнхөө тэргүүлдэг яамны дэргэдэх сангаас өөрийнхөө хувийн компанид тэрбум төгрөгийн зээл авчихсан Б.Батзориг гишүүний бүрэн эрхтэйгээ үлдэнгүүтээ Төрийн ордонд бараа сураг нь харагдахаа больж алга болчихоод байгаа.

Маргаашийн баасан гариг буюу арванхоёрдугаар сарын 7-нд ЖДҮСХС-тай холбоотой гурван гишүүний асуудлыг прокуророос УИХ-д өргөн мэдүүлэх бололтой. гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нартай холбоотой хэрэг мөрдөн байцаалтаас прокурорт шилжиж, прокурор хянаад АТГ руу шилжүүлжээ. Тиймээс маргааш буюу баасан гаригт дээрх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг Прокурор УИХ-д өргөн мэдүүлэх бололтой.

Улсын Ерөнхий прокурорын газраас өнгөрсөн 11 дүгээр сарын 16-нд сүүлийн үед олны анхаарал  татсан “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүүд холбогдох хэрэг, Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэрэг, Үнэ тогтворжуулах хөтөлбөртэй холбоотой хэрэг, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөртэй холбоотой хэрэг, Агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн төсөл, хөтөлбөрүүдтэй холбоотой хэрэг, Оюу Толгойн гэрээ байгуулах үйл явцад албан тушаалтан албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэрэг, 60 тэрбумын гэх хэрэг, АСЕМ-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан  төсөв, хөрөнгө нь хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй гэх хэрэг, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой хэрэг, Оффшор бүсэд төрийн албан хаагч, түүнтэй хамаарал бүхий этгээд хөрөнгө байршуулсан гэх хэрэг зэрэг авилгын гэмт хэргүүдийг шалгуулахаар Авилгатай тэмцэх газар, Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөгч нарын хамтарсан ажлыг хэсгийг байгуулж, ЦЕГ-аас 22 мөрдөгчийг татаж, ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээ авч, Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, ЦЕГ, АТГ–ын удирдлагуудад шуурхай  шалгаж шийдвэрлэн, үр дүнг тооцож ажиллах үүргийг өгөв.  Мөн Улсын Ерөнхий Прокурорын газрын хоёр хяналтын прокурорыг Нийслэлийн Прокурорын газарт дэмжлэг үзүүлэхээр түр хугацаагаар томилж, дээрх хэргүүдэд хяналт тавих прокуроруудыг уртасгасан цагаар ажиллуулахаар шийдвэрлэж байсан билээ.

Эх сурвалж: polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *