“Приус”-ын татварын хэмжээг Засгийн газар тогтоож,  үйлчлэх хугацааг сунгана

5-р сарын 18, 2017 8:26 am Нийтлэгч: Ангилал Засгийн газар , Улс төр Уншсан: 4
5-18-2

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэлээ. 2017 оны төсвийг тодотгохдоо Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины татварыг 50 хувь хөнгөлөхөөр тогтоосон юм. Уг хуулийг энэ сарын 01-нээс дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд приус машинд 375 мянгаас 6.6 сая төгрөгийн татвар ногдохоор болж байгаа юм. Тэгвэл иргэдийн саналыг үндэслэн УИХын гишүүн Х.НямбаатарХос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хувь хэмжээг Засгийн газар 0-50 хүртэл хувиар тогтоохөөрчлөлтийг Онцгой албан татварын тухай хуульд оруулах хуулийн төсөл санаачилжээ. Уг төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн саналаа төсөл санаачлагчид уламжлахаар тогтов.

Хэрэв өөрчлөлтийг УИХ баталбал дээрх төрлийн автомашинуудын Онцгой албан татварын хэмжээг Засгийн газар 0-50 хүртэл хувь байхаар тогтоохоос гадна хуулийн үйлчлэлийг хойшлуулах боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзлээ.

КУВЕЙТИЙН САНХҮҮЖИЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Кувейт Улсын ЭльКувейт хотод 2017 оны 05 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд болох Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө. Кувейтийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Түлэнхийн төвийн барилгыг санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Энэ тусламжийн гэрээг байгуулж, Кувейтийн сангаас олгож байгаа санхүүжилтийг 12 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх боломжийг хуралдааны үеэр эрэлхийлэх юм. Мөн Хэнтий аймгийнӨндөрхаан нисэх онгоцны буудлын хөөрч буух шороон зурвасыг асфальтан хучилттай болгох төсөл”-ийг хэрэгжүүлэх хэлэлцээр байгуулахыг зорьж байна.

 

КОМПАНИУДАД ШАЛГАЛТ ХИЙНЭ

 

Гадаадаас ажиллах хүч ажиллуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд ХЗДХЯ, ХНХЯнаас хамтарсан шалгалт хийж, дүнг Засгийн газрын хуралдаан танилцуулахыг  Ерөнхий сайд  үүрэг болголоо. Шалгалтаар аж ахуйн нэгжүүд  гадаадын ажиллах хүч, мэргэжилтнээ Засгийн газрын тогтоолд заасан ажлын байрандаа ажиллуулж байгаа эсэх, уг ажлыг дотоодын ажиллах хүчнээр гүйцэтгүүлэх боломжтой эсэх, мөн зарим ажил нь үнэхээр гадаадын мэргэжилтэн гүйцэтгэх ёстой нарийн мэргэжлийнх мөн эсэх, хэрвээ биш бол монгол иргэдээ ажиллуулах зэргийг судалж шалгахыг хоёр яамны хамтарсан ажлын хэсэгт чиглэл болголоо.

ЦЭРГИЙН АЛБАНД ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТЭНЦҮҮЛЭХ ЖУРМЫГ БАТАЛЛАА

Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ыг хавсралтаар баталлаа. Ир­гэнийг цэргийн жин­хэнэ албанд эрүүл мэн­дээр тэнцүүлэх, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагч тайван цагт алба хаах, цэргийн академи, их, дээд сургууль, кол­леж, дамжаанд элсэх болон энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүй­цэт­гэхэд эрүүл мэндийн байдлыг тодорхойлж, дүгнэлт гаргахад дээрх журмыг мөрдөх юм.

Хугацаат цэргийн албанд татагдсан болон цэргийн гэрээт ал­банд элсэхээр хүсэлт гаргасан иргэнд хийх эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шин­жил­гээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах, эмч нарын комисс хоёр жилд нэг удаа төв, орон нутагт ажиллаж иргэнийг тайван цагт цэргийн албанд татахгүйгээр бүрмөсөн чөлөөлөх шийдвэр гаргах зэрэг зохицуулалтыг шинээр тусгасан байна. Мөн тайван цагт иргэнийг эмчилж эрүүл болгох, эрүүл мэндийн сургалт явуулах үүрэгтэй байгууллагуудыг нарийвчлан тодорхойл­лоо. Архаг суурь өвчнөө нуун дарагдуулсан тухайн иргэний өвчин алба хаах хугацаанд нь сэдэрч, цэргийн албанаас чөлөөлөгдсөн тохиолдолд цэргийн анги, байгууллагаас гарсан эрүүл мэндийн зардлыг өөрөө хариуцахыг ч журамд заасан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *