Петербургийн эдийн засгийн форум: Атлантаас Номхон далай хүртэлх орон зайд итгэлцэл бий болгох асуудлыг хэлэлцэнэ

5-р сарын 13, 2018 7:05 pm Нийтлэгч: Ангилал Дэлхийд Уншсан: 27
5-11-13-550x300

Д.ЭНХЭЭ

Шинжээчид Петербургийн эдийн засгийн олон улсын форумын хүрээнд (ПМЭФ) болох телемэтгэлцээнээр Лиссабоноос Владивостокийн хооронд хамтын ажиллагаа, аюулгүй байдлын орон зай бий болгох боломжийг хэлэлцэнэ хэмээн “Росконгресс” сан мэдээлснийг РИА Новости уламжлав.

“Петербургийн эдийн засгийн олон улсын форум-2018”-ын ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд “Атлантаас Номхон далай хүртэл: итгэлцлийн орон зай бий болгохуй” сэдвээр  өргөн хүрээтэй хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөж байна. Хэлэлцүүлэг Russia Today (RT)- ийн телемэтгэлцээний хэлбэрээр явагдана” хэмээн сангийн мэдээнд дурджээ.

Мэтгэлцээнд оролцогчид Атлантын болон Номхон далайн хооронд хамтын ажиллагааны орон зай бий болгох боломж, интеграцийн эерэг, сөрөг тал, мөн түүнчилэн өнөөгийн нэгдлүүдэд Евроазийн улс орнуудын оролцооны үр дүнгийн талаар хэлэлцэнэ.

Мэтгэлцээний чиглүүлэгч нь Russia Today телесувгийн хөтлөгч Питер Лавелль байна. Хэлэлцүүлэгт оролцогчдын дунд Евроазийн эдийн засгийн комиссын зөвлөлийн дарга Тигран Саркисян, сенатын гишүүн Алексей Пушков, Алс Дорнодын хөгжлийн сангийн ерөнхий захирал Алексей Чекунков, Олон улсын мэтгэлцээний “Валдай” клубын хөтөлбөрийн захирал Тимофей Бордачев болон бусад хүмүүс байна.

“Нэлээд хэдэн жилийн өмнө ОХУ нь Лиссабоноос Владивостокийн хооронд бүх нийтийн аюулгүй байдлын орон зай бий болгох асуудлыг дэвшүүлж байсан. Энэ үзэл санаа өнөөдөр хэр зэрэг тулгамдсан асуудал болох, хэрэв үл гүйцэлдэх бүтэшгүй санаа гэж үзвэл оронд нь ямар санаа дэвшүүлж болох вэ? Магадгүй, газар зүйн цар хүрээг танах уу, эсвэл өргөтгөх үү? Энэ бүгдийн тухай л ярилцах болно” хэмээн Бордачевын хэлснийг “Росконгресс” уламжлав.

“Өнөөдөр Атлантаас Номхон далай хүртэлх орон зай бол харилцан үл итгэлцлийн орон зай байсаар байна. Үл итгэлцлийн төв нь Атлантын нөгөө эрэг тал руу байна. Орос ч, Европ ч аль аль нь зөрчилтэй нөхцөл байдлыг хадгалахыг хүсэхгүй байгаа. Тийм болохоор л харилцан яриа хэлцэл, харилцан үйл ажиллагааны чадамжийг хадгалах зорилт урган гарч байна. Гагцхүү ингэж байж л Атлантаас Номхон далайн хооронд нэгдмэл орон зайн үзэл санааг сэргээх боломж бүрдэнэ ” хэмээн  Пушковын онцолсныг сан эш татав.

Эх сурвалж: www.polit.mn

Нийт: 7 Сэтгэгдэл

plmclesia
2018 оны 5-р сарын 15

viagra soft pills https://holidayrentallorgues.com/ buy viagra online [url=https://holidayrentallorgues.com/#]https://holidayrentallorgues.com/[/url]

zzqskame
2018 оны 5-р сарын 15

does viagra work https://aluixnetwork.com/ lowest price viagra [url=https://aluixnetwork.com/#]https://aluixnetwork.com/[/url]

Aarondus
2018 оны 5-р сарын 15

wh0cd201481 levitra

ngfKeshy
2018 оны 5-р сарын 15

cheap viagra https://mo-basta.org/ viagra effects on women [url=https://mo-basta.org/#]https://mo-basta.org/[/url]

Alfredmum
2018 оны 5-р сарын 15

wh0cd307305 phenergan tablets

Williamvaf
2018 оны 5-р сарын 15

Ellgync
2018 оны 6-р сарын 3

Zenegra 100 generic cialis from india Buy Sildenafil Tablets Propecia Oder Proscar

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *