Пеле: Неймар бол дэлхийн хамгийн сайн тоглогч

3-р сарын 29, 2018 12:21 pm Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 45
o750_400_optim_m_8acde7cea4273e0662d2649562dcff15
Х.ОЮУНБОЛД

Эдисон Арантис ду Наскиментуг хүүхэд байхад нь Пеле гэж хочилжээ. Тэрээр энэ нэрэндээ дургүйцэн гомдож явсан ч хожим нь түүнийг дэлхийд алдаршуулсан нэр болно гэж төсөөлж байгаагүй аж. Пеле “Миний аав намайг агуу зохион бүтээгч Томас Эдисоны нэрээр нэрлэсэн. Би үүгээр нь их бахархдаг байлаа. Хочныхоо  талаар мэдэхийг ч хүсдэггүй байлаа” гэж дурссан байдаг. Түүнтэй As.com цахимын сэтгүүлчтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Та 77 настай ч шүтээн хэвээр байна. Энэ тэмцээн нь таны амьдралд юуг илэрхийлдэг вэ?

-Энэ үнэн. Надад дэлхийн цомын аваргатай холбоотой олон дурсамж бий. Тэмцээнд үргэлж бэрхшээлтэй тулгардаг ч хождог байсан. Харин 1958 онд энэ нь мөрөөдөл, би залуу байж. Хэн ч биднийг хожно гэдэгт итгээгүй. Хүмүүс Висенте Фиолагаас багтаа 17 настай тоглогчтой хэрнээ аваргын цом авахыг хүсч байгааг нь Шведэд болсон ДАШТ-ий үеэр асууж байсан. Гэвч бид аваргын цомыг авсан юм. Дараа нь 1962 онд Бразилийн багийг сайн тоглож байхад би бэртсэн. Гэвч бид ялалт байгуулсан. Харин Их Британид хөлөө гэмтээснээс тоглоогүй. Бид ч хожиж чадаагүй. Гэхдээ 1970 онд бүх баг тоглоход бүгдийг нь хожиж аварга болсон.

-Шведэд 1958 онд болсон тэмцээнд та их өвөрмөц гоол хийсэн. Ялангуяа, өрсөлдөгч багийн тоглогчийн дээгүүр бөмбөгөө давуулсан. Энэ аргыг хэзээ хэрэглэхээр шийдсэн байсан бэ?

-Хийх үйлдлээ бодсон байсан гэвэл худлаа ярьсан болно байх. Тэр бол аяндаа гарсан хариу үйлдэл байлаа. Бурхандаа талархъя. Тэр бол тоглогчид байх ёстой давуу талын нэг байсан. Тэр үед хурдан шийдвэр гаргах хэрэгтэй болсон учраас бөмбөгийг цээжээрээ хаасан. Гэвч эсрэг багийн хамгаалагч довтолж надад саад болсноос энэ аргыг хэрэглэх шаардлагатай болсон юм. Бурхан надад хүч хайрласан. Надад бодох хугацаа байгаагүй.

-Тэгвэл эсрэгээрээ Мексикт 1970 оны сүүлээр Италийн хаалганд толгойгоороо мөргөж гоол хийж байсан?

-Тэр тоглолтод бэлдсэн байсан. Гэхдээ бүх үйлдлээ биш. Зөвхөн байрлал нь тодорхой. Бид талбайн хажуугаас гарч ирээд ихэнх тоглогч шиг бөмбөгний араас гүйхийн оронд талбайн нөгөө талаар нь явах шаардлагатай болж, хүлээсэн. Тоглолт талбайн зүүн талд өрнөж байхад би баруун талд нь жаахан ард зогсоод хүлээж байсан. Тэр гоолыг Ривелинотой хамтарч оруулсан. Гэхдээ толгойгоороо мөргөхийг сургуулилсан.

-Толгойгоороо мөргөснөө сайн санаж байна уу?

-Мэдээж. Энэ бол манай гэр бүлээс уламжлагдаж ирсэн. Миний аав хөлбөмбөгчин байсан. Олон бөмбөгийг толгойгоороо мөргөж оруулж байсан. Би түүнийг дууриахыг хүсдэг байлаа. Гэвч би их сайн байгаагүй ч хөл хүчтэй байсан шүү. Миний  аав “Тоглогчдын ихэнх нь толгойгоороо мөргөхийн тулд нүдээ аньдаг.  Чамд бөмбөг ирэнгүүт нүдээ нээ, бөмбөгөө хаашаа цохихоо сонго” гэж үргэлж хэлдэг байсан. Би  бэлтгэл сургуулилт их хийсэн. Нүдээ нээж, толгойгоороо доош харах хэрэгтэй.

-Гэвч бүх тоглолт амжилттай болдоггүй. Үнэн үү? Бүгд  Их Британийн хаалгач Гордон Бэнксийн бөмбөгийг чинь хаасныг одоо ч санаж байгаа байх?

-Хэдийгээр тоглолт нь өөр ч бүхэлдээ төстэй байсан. Бид бэлдсэн байсныг харж байгаа биз дээ. Гэхдээ Бэнкс их сайн байсан.

-Бразил 1950-1970 оны хооронд гайхалтай багийг бүрдүүлж чадсан. Та нар бусдаас илүү гэдгээ мэдэрч байсан уу?

-Бразил тэр үед Диди, Зито, Гарринча тэргүүтэй залуу тоглогчоос бүрдсэн сайн зохион байгуулалттай баг байсан. Би Висенте Фиола бид нарт хэлж байсныг санадаг. Тэрээр “Би ярьж болох уу. Учир нь би та нараас хамгийн настай нь. Та нар дасгалжуулагч. Та нар дэлхийн хамгийн шилдэг баг гэдэгтээ эргэлзэх хэрэггүй. Гэхдээ бусад өрсөлдөгчөө хүндэтгэх хэрэгтэй. Тоглолтын талбайд хожсон гэж бүү бодож орж бай. Өрсөлдөгч багийнхаа хүндэтгэлийг яаж хүлээх вэ гэж бодож орох хэрэгтэй. Түүний энэ үгийг байнга санадаг. Тэр бол их багш байсан юм.

Энэ  жилийн ДАШТ ОХУ-д болно. Бразил аварга баг болоход юу хэрэгтэй вэ?

-Бразилийн баг үргэлж аварга болох боломжтой хүчтэй баг. Нөгөө талаараа сүүлчийн ДАШТ-д бидэнд асуудал байсан нь бэлтгэл хийх  хугацаа байгаагүйтэй холбоотой. Мөн Бразилийн ихэнх тоглогч гадаадад байгаа нь бидний тоглож байсан үеэс ялгаатай. Бидэнд илүү их цаг байсан. Энэ нь дасгалжуулагчид багийг бүрдүүлэхэд их хүндрэл учруулдаг байсан. Үүнийг өөрчлөх шаардлагатай байсан учраас баг энэ байна гэж хэлэх хэцүү байсан. Харин би хувьдаа дэлхийн хамгийн шилдэг баг бол Бразилийн баг гэж боддог.

-Аварга нэрэнд дуртай юу?

-Үргэлж. Хэрэв Бразилийн багт тэмцээнд бэлдэх хугацаа өгвөл, үргэлж дэлхийн аварга болох боломжтой баг.

-Бид өөр ямар бусад багийг анхаарах ёстой вэ?

-Бид Германы багийг үргэлж хүндлэх хэрэгтэй. Мөн ОХУ-ын багтай сайн байх ёстой. Харин Латин Америкаас гэвэл Аргентины баг аварга болох боломжтой.

-Неймар Бразилийг амжилтад хөтөлж болох юм?

-Неймар шигшээд орсноос хойш түүний тоглолтын арга барил өөрчлөгдсөн. Тэр өөрчлөгдөх хэрэгтэй болсон. Өмнө нь өөрийнхөө багт тоглож байхдаа зүүн талд тоглодог довтлогч байсан. Бразилд шилдэг 10-т багтдаг, хагас хамгаалагч. Дасан зохицох их хэцүү. Гэхдээ тэр чадсан. Ер нь Лионел Месси, Кристиано Рональдо, Неймар нар хамгийн шилдэг тоглогч. Өөр шилдэг сайн довтлогч алга. Хамгийн чухал нь баг сайн зохион байгуулалттай, нэгдмэл байх хэрэгтэй. Учир нь нэг багт 3-4 сайн тоглогч байхгүй. Үүнтэй төстэй зүйл Германы багт тохиолдож байсан.  Өмнө нь хувийн тоглолт хийхийг чухалчилдаг байж. Харин одоо их өөрчлөгдсөн. Одоо бүгд багаар тоглодог болсон.

-Та түүнийг багийн шилдэг тоглогч болоход бэлэн гэж харж байна уу?

-Тийм ээ, мэдээж бэлэн. Неймарын тоглолтын арга барил өөр болсноос зарим нэг дутагдалтай байж болно. Гэхдээ тэр Бразилийн багийн шилдэг тоглогч. Гэсэн ч тэр үүнд бэлдэх хэрэгтэй. Нэмж хэлэхэд миний хувьд техникийн хувьд тэр бол дэлхийн хамгийн  шилдэг тоглогч. Би үүнд эргэлздэггүй.

Эх сурвалж: www.polit.mn

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 2

Acheter Viagra Cialis Pharmacie buy cialis Canadiancialissources El Cialis Sirve

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *