Парламентын Ассамблейд 41 орны 300 төлөөлөгч оролцоно

8-р сарын 20, 2015 1:18 pm Нийтлэгч: Ангилал Парламент , Улс төр Уншсан: 42
03

УИХ Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Үүнтэй холбогдуулан ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг Монгол Улсад зохион байгуулах Үндэсний хорооны гишүүн, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өчигдөр Монгол Улсад байнга суугаа гадаад улсын дипломат болон консулын төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй уулзаж, уг арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийнхээ эхэнд 2012 онд Монгол Улс Европ, Америк, Азийн 57 улс орныг нэгтгэсэн бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн том байгууллага болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын бүрэн эрхт гишүүн болсон. Мөн Монгол Улсын Их Хурал Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Пар­ламентын Ассамблейн гишүүн болсон. Ингэснээр Монгол Улс, УИХ тус байгууллагын гишүүн орнуудтай харилцаагаа өргөжүүлэх, Монгол Улсын төдийгүй, олон улсын аюулгүй байдлын олон чухал асуудлуудаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэх таатай боломж нээгдсэн хэмээн онцлов. ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлыг зохион байгуулах УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржоор даргалуулсан Үндэсний хороо байгуулагдаж, бэлтгэл ажлыг хангаж байгаа гээд ЕАБХАБ-ын 57 гишүүн орон, хамтын ажиллагааны түнш 11 орнуудаас өнөөдрийн байдлаар 41 орон, долоон байгууллагын нийт 248 төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *