Парламентыг дарангуйлсан МАН шударга ёсны эсрэг кноп дарлаа

11-р сарын 7, 2018 3:52 pm Нийтлэгч: Ангилал Улс төр Уншсан: 16
бөөрбөрбрхөбхөбрь

 

С.САРУУЛ

Энэ удаагийн парламент эрүүгийн хэрэгт сэжиглэгдэж яллагдагчаар татсан хүнийг хаацайлж авч үлдсэнээрээ түүхэнд “хар” тамгатай үлдэхээр боллоо. УИХ-ын гишүүн хүн улсын мөнгийг хувьдаа зувчуулсан талаарх Улсын ерөнхий прокурорын барьж орж ирсэн баримтыг 76 гишүүн тоож авч үзсэнгүй. Харин оронд нь шударга ёс нэхсэн хууль хяналтын байгууллага руу давшилсаар байгаад л бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг бүрэлдэхүүнээрээ унагаж орхив. Чуулганы танхимд Ерөнхий прокурор М.Энх-Амгалан “Шударга ёс гэдгийг энэ танхимаас эхлэх ёстой. Хууль ёсыг дээдлэх ёстой гэх үндсэн зарчимтай УИХ энэ хүмүүсийг яагаад шалгуулж болдоггүй юм. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр УИХ-ын гишүүн, жирийн иргэн хоёрыг шалгах чинь шал өөр шүү. Жирийн иргэн, Сангийн эрхлэгч нь өнөөдөр цагдан хоригдчихсон. Гэтэл УИХ-ын гишүүн нь энд сууж байна. Шийдвэр гаргасан хүн шүү дээ. Энэ хүний үүргийг биелүүлсэн хүмүүс нь тэнд цагдан хоригдчихсон байна. Энэ шударга ёс юм уу” гэж хатуухан хэлсэн. Гэвч парламент ямар ч гэмшил, цочроогүйгээр Б.Батзориг гишүүнийг  “дан дээлтэй” нь  үлдээлээ.

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригт хариуцлага тооцох эхлэл ЖДҮХС-гаас үүдэлтэй. Үйлдвэр эрхлэгч, жирийн иргэдээ дэмжих учиртай татварын мөнгийг танил тал, өөрийн компани, төрийн өндөр албан тушаалтнууд дээгүүрээ хувааж авсан булхай нь илэрсэн учраас эхлээд түүний сайдын “давхар дээл”-ийг нь тайлсан. Харин УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлээд шалгуулах асуудлыг гишүүд дэмжээгүйн цаана мэдээж олонхийн бүлгийн кнопын хүч, хуйвалдаан оршиж буй. Үүнээс харвал эрх баригч намынхны хүч түрэн шийддэг байдал буюу нам нь төрөө гутааж, түүнийх нь уршгаар парламентын нэр хүнд шившигтэй хутгалдаж байна.

ЖДҮХС-гийн булхай хөвөрсөн сүүлийн долоо хоногийн хугацаанд л гэхэд МАН-ын цөөнгүй гишүүдийн ашиг сонирхлын зөрчил ил болсон. Дахиад жаахан ухах юм бол 76 гишүүнээс хөнгөлөлттэй зээл авч, ард түмний татварын мөнгөнөөс хумслаагүй хүн бараг үлдэхгүй нь бололтой. Тэр дундаа ээлжит бай нь эрх баригч намын эрх бүхий хүмүүс рүү чиглэх болчихоод байгаа учраас ганцхан сайдын суудлыг золиосолж, тэр үйлдлээ мартагнуулахаар Монголчуудыг 3-4 хоног дараалан амрааж байгаа бололтой юм.

Дээр хэлсэнчлэн хариуцлагын асуудал зөвхөн Б.Батзоригийн биш парламентын, цаашлаад МАН-ын генсекээс эхлээд “том”-чуудтай нь холбогдож таарч байгаа аж. Өөрөөр хэлбэл, МАН-ын “гал тогоо” буюу Удирдах зөвлөлийн гишүүдийнх нь булхай, луйвар илчлэгдэх гээд байгаа учраас барьцаанд нь Б.Батзоригийг сайдаас  чөлөөлсөн нэр төдийгөөр хариуцлагын асуудлыг яриад өнгөрөх нь. Төрийн мөнгийг зувчуулж, төрийн алба, парламентын нэр хүндийг шившиг болгосон сайд, дарга нартайгаа хариуцаж тооцож чадахгүй байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын огцрох асуудал  хөндөгдөх нь ч цаг хугацааны  асуудал болж мэдэхээр юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *