Паркийн газрыг аврах ажлын хэсэг байгууллаа

2-р сарын 7, 2013 9:47 am Нийтлэгч: Ангилал Нийгэм , Нийтлэлчдийн клуб Уншсан: 189
Монголын залуучуу­дын холбооны санаачил­сан “Паркаа аваръя” хө­дөл­гөөнийг ажил хэрэг болгох шийдвэр гарлаа.

Д.БОЛОР

 

Монголын залуучуу­дын холбооны санаачил­сан “Паркаа аваръя” хө­дөл­гөөнийг ажил хэрэг болгох шийдвэр гарлаа. Ерөнхий сайд Н.Алтан­хуягийн тушаа­лаар хүүхэд, залуучуу­дын хөгж­лийг хан­гах хувьч­лагдсан ба­рил­гыг чөлөөлөх бодлого боловсруулах аж­лын хэсэг байгуулсан бай­на. Тод­руулбал, хүүхэд, залуучуу­дын хөгжилд зо­риул­сан газар болоод ба­рилгад эзэн суусан ком­пани, аж ахуйн нэгжийн захирлуудад ха­риуцлага тооцох, цааш­лаад цуцлах арга хэмжээ авахыг са­нуул­жээ. Ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг удирдана. Гишүүдэд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Бо­ловсрол, шинжлэх ухаа­ны дэд сайд Б.Ургамал­цэцэг, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд Э.Тамир, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, Хөдөл­мөрийн яамны Тө­рийн нарийн бичгийн дар­га Б.Ганцэцэг нар багтжээ. Мөн Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэл, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан­гэрэл, Монголын залуу­чуудын холбооны ерөн­хийлөгч А.Мөнхбат нарын 13 хүн ажиллах юм байна. Ажлын хэсэгт багт­сан бүх гишүүн нь шийд­вэр гаргах эрх бүхий хэм­жээний удир­дах албан тушаалт­нууд аж. Тэд хүү­хэд, за­луу­чуудыг хөгжүү­лэх зо­риу­лалтаар баригд­сан ба­рилга байгуулам­жид ул­сын хэмжээний үзлэг явуулж зориулалтын дагуу ашиглагдаж байгаа эсэ­хийг тогтоон дүгнэлт гар­гана. Хэрэв зориулалт нь өөрч­лөгдсөн газар бо­лоод ба­рилга байвал хүү­хэд, залуу­сын байгуул­лагын мэдэлд шилжүүлэх бүх боломжийг эрэл­хий­лэх юм байна. Бо­ловс­­руул­сан саналаа ирэх сар­д баг­таан Засгийн га­зарт мэ­дүүлэхээр төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *