Парис, Францын шинэ Жихадизмийн нийслэл

10-р сарын 13, 2016 10:10 am Нийтлэгч: Ангилал Геополитик , Дэлхийд , Халуун цэг Уншсан: 45
10-13-4

Н.МӨНХЖИН

Хэдэн мянган сэжиг­тэй этгээд дөрвөн дүүрэг бо­лон дагуул жижиг хотуу­дад нь бүгсэн Парис хот Францын лалын радикал үзлийн нийслэл бо­лон хувирч байна. 65 сая хүн амынх нь 5-6 сая нь лал шашинтай Фран­цын Дотоод хэргийн яам 15 мянга гаруй лалын радикал үзэлтэй иргэдийг бүртгэж авчээ. Улсын сур­гуулиар дамжсан, гэр бүл дот­роо, эсвэл шоронд үзэл бодол нь эргэж үндсэрхэг, ра­дикал болсон франц ир­гэд сүүлийн 15 жилд Ев­ропт жихадист гэмт хэр­гийн үрийг тарьж, Франц улсыг Европын хол­бооны анхны хүчирхэг “лалын” улс болгожээ. Хо­туудын дарга нар сэ­жиг­тэй этээдүүдийн та­лаарх цагдаагийн мэ­дээл­лийг гаргаж өгөхийг Дотоод хэргийн яамнаас шаардаж байна. Энэ мэдээл­лийг гаргаж өгс­нөөр юуг ч шийдэхгүй, шинэ асуудал бэрхшээл үүсгэж магадгүй хэмээн сайд Бернар Казнев үзэж байна. Дотоод хэргийн сайд Казнев Франц дахь лалын радикализмийн анхны албан ёсны “газрын зураг”-ийг гаргаж үзэхэд Парис хот Францын ирээдүйн жихадизмийн нийслэл болон хувирч байгаа нь харагджээ.

Өнөөдөр Парис хо­тод 300 гаруй тун аюул­тай лалын дайчин бүрт­гэгджээ. Парис болон нийс­лэл хотын эргэн той­ронд байдаг дагуул хо­туудыг оруулбал 1000-1500 орчим аюултай эт­гээд байна. Метро, галт тэрэг­ний сайн ажиллагаа, сүл­жээг ашигласан лалын үнд­сэрхэг үзэлтнүүд нийс­лэлийн захын дүүргүүдэд бүгсээр байгаа аж. Эдгээр захын дүүргээс метрогоор 15 минут яваад л Парисын төвд хүрч болно.

Францад хотын 780 бүс нутаг аюул эрсдэлтэй хэмээн албан ёсоор тэмдэглэгджээ. Террорист ажиллагаа үйлдэгдэж магадгүй эдгээр бүсээс 50 орчмыг нь маш ауюлтай хэмээн тодотгосон байна. Хотын захын зарим бүс, тухайлбал, Марсель  хотын хойд хэсэг нь гэмт хэргийн гаралтаар Европт толгой цохиж байгаа юм. Парис хотыг Францын жихадизмийн нийслэл гэж үзвэл Цэнхэр эрэг болон Хойд эрэг (Бельгитэй хил залгаа) тун аюултай фронт болон бэхжиж байгаа аж. Марсель, Ниц, Лилл, Лион болон бусад том хотын захын дүүргүүд гэмт хэрэгтнүүдээрээ алдартай ба тэдгээрийн дунд тун аюултай жихадист дайчид байгаа хэмээн үзэж байна.

Эрх баригчид асуудалтай захын дүүргүүдийг “аврахын” тулд хэдэн жилийн турш хэдэн сая еврогийн хөрөнгө оруулалт хийсээр байгаа ч олигтой үр дүн харагдахгүй байгаа юм. Марселийн хойд хэсгийн гэмт хэргийн гаралт Европт магадгүй хамгийн өндөрт тооцогдож байна. Парисын захын дүүргүүдэд хэрүүл маргаан, зодоон, танхайн гэмт хэрэг байнга гардаг аж. Өнгөрсөн долоо хоногт хар арьстай хэсэг франц залуус дөрвөн цагдааг чулуугаар нүүлгэж, галдаж хүнд гэмтээжээ. Хоёр цагдаагийн биеийн байдал хүнд байна. Парис болон бусад хотод цагдаагийн нэгжлэг, ажиллагаа үргэлжилж, террорист ажиллагаа явуулж магадгүй гэж үзсэн иргэдийг баривчилж саатуулсаар байна. 2015 оны арваннэгдүгээр сард лалын террористууд Парис хотод хэд хэдэн алан хядах ажиллагаа явуулж 137 хүний аминд хүрсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Нийт: 2 Сэтгэгдэл

Caelii
2016 оны 12-р сарын 1

Je suis tout à fait d’accord avec Thomas[..] lorsqu’il dit que:” il faut connaitre ces limites”. C’est vrai.Mais il faut savoir qu’on ne fois pas abuser de l’alcool … FACILE de dire, mais il faut aprpqiuel.Chacun à sa façon de boire. Chacun à sa pensé sur l’alcool. Chacun à de différentes manière d’agir sous l’effet de l’alcool … Mais, nous devons savoir que l’alcool peut nous jouer de mauvais tour …

Emberlynn
2016 оны 12-р сарын 3

Supisirrng to think of something like that http://wmwddpmsw.com [url=http://lgdskdfth.com]lgdskdfth[/url] [link=http://syafmed.com]syafmed[/link]

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *