Параолимпоос анхны медалиа авлаа

3-р сарын 12, 2018 10:16 am Нийтлэгч: Ангилал Спорт , Урлаг, спорт Уншсан: 42
penchion

 Х.ОЮУНБОЛД

 Өмнөд Солонгосын ПёнЧан хотод өнгөрсөн баасан гаригт өвлийн параолимпийн нээлт боллоо. Энэ удаагийн параолимпод 48 орны 567 тамирчин уулын цана, сноубоард, биатлон, цанын гулгалтын хос төрөл, тэргэнцэртэй кёрлинг, хоккей гэсэн төрөлд өрсөлдөнө. Параолимпод анх удаа Хойд Солонгос болон Тажикстаны  тамирчид оролцож байна. Энэ удаагийн өвлийн олимпод  хоёр Солонгосын тамирчид нэгдэн жагсч оролцсон бол параолимпод тусдаа жагсчээПараолимпод АНУ 165, Канадаас 124 тамирчин оролцохоор болжээ. Харин  наадмыг зохион байгуулагч эзэн орноос 86 тамирчин оролцож байна.

Мөн энэ наадмын медальтнууд тодорч эхэлсэн байна. Олон улсын параолимпийн хорооны туган дор оролцож байгаа ОХУ-ын тамирчин Екатерина Руманцева биатлоны зургаан км-т түрүүлж алт, нутаг нэгт тамирчин Анна Миленина мөнгө, Украйны тамирчин Людмила  Ляшенк хүрэл медалийн эзэн болов. Мөн Михалина Лусова харааны бэрхшээлтэй тамирчдаас бөөн гараатай биатло­ны зургаан км-ийн төрөлд түрүүлж алтан медаль авчээ. Тэрээр параолимпийн таван удаагийн аварга юм. Харин мөнгө, хүрэл медалийг  Украйны тамирчин Оксана Шишкова, Беларуссын тамирчин Светлана Сажоненко  нар хүртсэн байна. Гүйлтийн цанын төрөлд Канадын хос тамирчин 20 настай, дэлхийн аварга Мак Маркус, Жак Летч нар алт, Словакийн хос Жакуб Крако, Бранислав Брозман нар мөнгө, хүрэл медалийг Италийн хос Жакомо Бертаньолли, Фабрицио Казаль нар хүртжээ. Параолимп энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *