Пакистан охиныг дэмжих бүх нийтийн өдөр

11-р сарын 12, 2012 10:31 am Нийтлэгч: Ангилал Дэлхийд , Тойм Уншсан: 246

Н.МӨНХЖИН

 

НҮБ арваннэгдүгээр сарын 10-ныг Ойрхи Дорнод дахь эмэгтэй­чүү­дийн боловсрол, эрхийн төлөө тэмцэж байгаа 15 настай пакистан охин Малала Юсуфзайг дэм­жих өдөр болгон зарлажээ. Энэ тухай Нэгдсэн Үн­дэстний байгууллагын бо­ловсролын асуудал ха­риуц­сан тусгай элч Гордон Браун (Их Британийн Ерөн­хий сайд асан) мэ­дэгдсэн байна.

2012 оны аравдугаар сард талибуудад буудуулан хүнд шархадсан 15 настай блог хөтлөгч охиныг дэлхий даяараа дэмжих уриалгыг НҮБ-ын тэргүүн Бан Ги Мун гаргасан аж. Талибуудын эзэрхийлэл доорх амьдрал, нөхцөл болон сурч боловсрох боломжийн талаар блог хөтөлдөг Малала охин толгой, хүзүүндээ буудуу­лан хүнд шархадсан юм. Тэрээр одоо Их Британид эмчлүүлж, бие нь сайж­раад байгаа ажээ. Түүнтэй хамт сургуулийн авто­бусаар явж байсан ангийн хоёр охин нь бас шар­хадсан юм. “Талибан” хөдөлгөөн 2011 онд устгах ёстой хүмүүсийн жаг­саалтдаа Малалаг оруул­сан байв. Улмаар түүний амь насанд халдсаныхаа дараа “Тэр хүүхэд амьд үлдвэл дахин амь насанд халдана” хэмээн мэ­дэгджээ.

НҮБ-ын тусгай элч Гордон Браун арваннэг­дүгээр сарын 9-нд Па­кистаны Ерөнхийлөгч Асиф Али Зардаритай уул­захдаа Малала Юсуфзайг дэмжиж, Пакистан улс дахь бүрэн дунд боловс­ролыг үнэгүй болгохыг уриалсан хоёр сая хүний гарын үсэгтэй шаардлагыг гардуулсан байна. “Reu­ters” агентлаг уламжилс­наар, Зардари уг хү­сэлтийг хүлээн авч, сур­гууль завсардаад байгаа таван сая пакистан хүүх­дийг сургуульд явуулахын тулд НҮБ-тай хамтран ажиллахаа амлажээ. Өн­гөрсөн долоо хоногт арван мянга гаруй британи ир­гэдийн төлөөлөл Ерөнхий сайд Дэвид Кэмеронд хандаж пакистан охидын боловсролын төлөө цу­цашгүй явж байгаад хүнд шархадсан Малала Юсуф­зайг Нобелийн энх тайвны шагналд нэр дэв­шүүлэхийг хүсчээ.

Малала Юсуфзай 11 наснаасаа эхлэн “ВВС”-ийн урду хэлний сайт дээр блог хөтөлж ирсэн юм. Тэрээр 2007-2009 онд “Та­либан”-ы хяналтад байсан Пакистаны Сват хөндий дэх амьдралын талаар блог­тоо бичдэг байв. Ма­лала талибуудын үйлдэж буй яргалал, балмад үйлд­лийн талаар айж ичилгүй бичдэг байсан юм. Тэрээр Пакистан, Афганистан дахь охид, эмэгтэйчүүдийн боловсролыг дэмжсэн бич­­лэг, уриалгаараа дэл­хийд нэрд гараад байсан охин ажээ.

Английн Бирмингем хотын эмнэлэгт эмчлүүлж, өдөр ирэх бүр бие нь сай­жирсаар байгаа Малала охин бүх талын дэмжлэг үзүүлсэн сайн санаат хү­мүүст талархаж буйгаа улам­жилжээ. Тэрээр илаарш­са­ны­хаа дараа блогоо үр­гэлж­лүүлэн хөт­лөх бодол­той байгаагаа ярьсан байна.

Нийт: 2 Сэтгэгдэл

Marv
2016 оны 12-р сарын 1

Wow! Talk about a posting knconikg my socks off!

Ellgync
2018 оны 6-р сарын 13

Need Acticin Buy Cheap Valtrex Online No Prescription generic cialis overnight delivery Cephalexin Allergy

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *