П.Сэргэлэн: Түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх зайлшгүй шаардлагатай

3-р сарын 14, 2017 10:48 am Нийтлэгч: Ангилал Зочин , Ярилцах цаг Уншсан: 18
3-14-1h

Д.ОЮУНЧИМЭГ

Цаг үеийн асуудлаар ХХААХҮийн сайд П.Сэргэлэнтэй ярилцлаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хийж, хэрэг­жүүлэх ажлынхаа талаар ярилцлагаа эхэлье?

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоорХХААХҮЯнаас нэлээдгүй ажлыг хийхээр төлөвлөж байна. Тухайлбал, мах, сүүний аяныг эхлүүлэхээр зарласан. Сүүний аяны хүрээнд Япон улсын хуурай сүү боловсруулах үйлдвэрийг оруулж ирсэн. Эхний ээлжинд сүүний гарцөндөртэй 60 сумд тоног төхөөрөмжийг суурилуулан, малчдын саасан сүүг газар дээрээс нь худалдаж авахбодлогын арга хэмжээ авч ажиллалаа.

Энэ хүрээнд ЯпонМонголын хамтарсан компани өөрийн хөрөнгөөр ажлыг эхлүүлэн, үйлдвэрээ суурилуулан, ажлааудирдахаар болж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд туршилтын үйлдвэрийг байгуулж, сургалт зохион байгууллаа. Цаашид хөрөнгө, санхүүгийн асуудлыг компани хариуцан ажиллавал бусад сумдад сүү боловсруулах жижиг оврынүйлдвэрийг байгуулах бүрэн боломжтой. Салбарын яамны зүгээс аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж бодлогындэмжлэг үзүүлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүгээрээ төр, хувийн хэвшлийн түншлэл сайн талаараахамтарснаар гарах үр дүн, эдийн засагт үзүүлэх үр нөлөөг бодитоор харуулахыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, малчин сүүгээ бэлэн мөнгөөр борлуулан орлоготой болох. Нөгөө талдаа компани шингэн сүүгээ боловсрууланхуурай сүүний охь болгон түүгээрээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн орлого олох боломж бий. Мэдээж энэ аяныхүрээнд өөр бусад олон ажлыг хийж хэрэгжүүлнэ. Жишээлбэл, сүүгээр үйлдвэрлэж болох эцсийн сүү, сүүн  бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх юм. Бяслаг, тараг, ааруул гэх мэтчилэн олон бүтээгдэхүүний үйлдвэрлэлөснө гэж харж байна.

Махны аяны хүрээнд мах боловсруулах үйлдвэрүүдийг чанаржуулах талд илүү анхаарч ажиллана. Манай улсадбайгаа мах боловсруулах үйлдвэрүүдийн 4-5 нь л олон улсын шаардлага хангасан байдаг. Дийлэнх нь зогсонгибайдалтай байгаа юм. Энэ бүхэнд шалтгаалж буй олон хүчин зүйл байгааг бизнесийнхэн хэлж байна. Өнгөрсөнхугацаанд мах экспортлох тухай ярьж байгаа ч чанарын шаардлага хангах хэмжээнд бэлтгэн нийлүүлэх компанибайхгүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гадны улс орнууд манай улсаас мах экспортлох хүсэлтээилэрхийлэхдээ олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн махаа бэлтгэхийг шаардаж байна. Тиймээс энэ чиглэлрүү онцгой анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай. Түүнээс гадна малынхаа удам угшлыг сайжруулахёстой. Энэ хүрээнд малын эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөрийг улс орны хэмжээнд явуулахаар хөтөлбөрболовсруулж байна. Мал эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ОХУ хамтран ажиллахаар болсон. Мөн НҮБын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага Монгол Улсын малыг эрүүлжүүлэх чиглэлд хамтарч ажиллахаар тохиролцсон.

Жил бүрийн хавар нөөцийн махны асуудал гардаг. Энэ жил нөөцийн мах худалдаанд гарах уу?

Малчдыг орлоготой болгох, мал махыг худалдан авах, төвлөрсөн том хотуудыг махны нөөцийг хангахаар Засгийнгазраас шийдвэр гарсан. Мах боловсруулах үйлдвэрүүд арилжааны банкнаас зээл авахад нь Засгийн газраасзээлийн хүүнд тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд мах боловсруулахүйлдвэрүүд махаа бэлтгэхээр ажиллаж байгаа. Үйлдвэрүүд саналаа өгсөн байна. Мэдээж арилжааны банкуудыншаардлагыг хангасан үйлдвэрүүд махаа бэлтгэх боломжтой.

Манай улсын малын тоо толгой өсч байгаа ч махны үнэ буурахгүй байна гэж шүүмжилдэг. Махныүйлдвэрүүд олон улсын стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг гаргахдаа өртөг шингэсэн үнээрборлуулдаг. Үүнийг буруутгах аргагүй. Гэвч худалдан авагчид хямд үнийг сонирхож байгаа шүү дээ?

Монгол Улс түүхий эд бэлтгэлийн тогтолцоогүй болсон нь гашуун үнэн. Энэ нь эцсийн хэрэглэгчид очихбүтээгдэхүүний үнийг өсгөх нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Тухайлбал, хөдөөгийн малчид махаа ченжүүдээрдамжуулан борлуулдаг гэдгийг хүн бүр мэднэ. Хоёр шат дамжаад орох боломжийг 3-4, магадгүй тэрнээс ч олоншат дамжсанаар үнийг хөөсрүүлдэг. Үүнийг л халах хэрэгтэй. Тэгэхээр яамны зүгээс түүхий эд бэлтгэлийнуламжлалт тогтолцоог бэлтгэх чиглэлд анхаарлаа хандуулж байна. Ингэснээр дамжлагагүй болно гэсэн. Эцсийндүндээ махны үнийг бодитоор тогтоох боломж бүрдэнэ. Энэ нь хэрэглэгчдийн хүсч байгаа хямд үнэтэй дүйнэгэдэгт итгэж байна. Түүнээс гадна ариун цэвэр, чанар стандартыг мөрдүүлэх, хэрэглэгчид аюулгүй хүнс хэрэглэхболомжтой болно гэсэн үг. Хамгийн гол нь хүнсний аюулгүй байдлын баталгааг бүрдүүлэх учиртай. Тиймээсуламжлалт тогтолцоог бэхжүүлэх зайлшгүй шаардлага байгааг илэрхийлж байгаа юм. Энэ нь зөвхөн мах гэжтуйлшрах хэрэггүй, бусад бүтээгдэхүүнд ч хамааралтай асуудал юм шүү дээ. Үүний тулд бодлогын яам ньбодлого боловсруулах малаа эрүүлжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Нөгөө талдаа экспортлохыг хүсч байгаа газруудадэрүүл малтай гэдгээ нотлох хэрэгтэй юм. Түүний дараа түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сэргээх ёстой.

Мал эрүүлжүүлэх тогтолцоох сэргээхийн тулд юуг, хэрхэн хийх вэ?

Одоогийн эдийн засгийн байдлыг харвал хүнд байгаа хэдий ч бид гарах гарцыг эрэлхийлсэн. Тиймээс НҮБынХүнс, хөдөө аж ахуйн байгууллага Монгол Улсын малыг эрүүлжүүлэх чиглэлд хамтарч ажиллах нь зүйтэй юм гэдэгшийдвэрийг гаргасан. Мөн ОХУтай хамтарна. Тус улсаас малыг эрүүлжүүлэх вакциныг нэн хөнгөлөлтэй нөхцөлөөрөгсөн. Өөрөөр хэлбэл, 5.7 тэрбум төгрөгөөр авах байсныг 1.2 тэрбумаар авсанаар дөрвөн тэрбум төгрөгийг хэмнэжчадлаа. Тэгэхээр зарим тохиолдолд төр шууд худалдан авалт хийх нь улсын төсөвт хэмнэлттэй гэдгийг эндээсхарж болно. Энэ хэмнэлт нь ХХААХҮЯны нийт ажилчдын дөрвөн жилийн цалинг тавих мөнгө. Саяхан ОХУынЕрөнхийлөгч зарлиг гарган Монгол Улсын мал эрүүлжүүлэхэд дэмжлэг үзүүлэн дөрвөн тэрбум төгрөгийн вакциныгхандивлахаар болсонЭхний ээлжинд өвчлөлтэй малд вакциныг хийгээд эхэлсэн байгаа. Үйлчилгээний хувьд машсайн байгааг малчид хэлсэн. Тухайлбал, вакцин хийснээс долоо хоногийн дараа хариу урвал нь илэрч, эрүүлжижбайгаад баяртай байгаагаа илэрхийлж байна. Хамтын ажиллагааны хүрээнд ирэх сард ОХУын экспертүүд болонХөдөө аж ахуйн сайд айлчилна. Мөн тус улсаас газар тариалан, хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд тоногтөхөөрөмжийн зээл олгохоор болсон. 10 сая ам.долларын тоног төхөөрөмжийг 10 жилийн хугацаатай жижиг, дундтариалан эрхлэгчдэд олгох юм.

Манай улсын малын тоо толгой өсөхийн зэрэгцээ бэлчээрийн даацны асуудлыг ярьж байгаа шүү дээ?

Монгол Улсын мал хүн амтайгаа харьцуулбал өсч байгаа нь үнэн. Гэхдээ бид гадагшаа урсах мөнгөний урсгалыгбууруулах, дотоодод орох валютыг нэмэгдүүлэхийн тулд ажиллах хэрэгтэй. Үүний тулд хөрш зах зээлээанхааралтай ажиглаж байх нь чухал. Мэдээж тэдний хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжийг чэрэлхийлэх ёстой юм. Ингээд харвал манай улсын малын тоо толгой өсч байгаа ч хоёр хөршийн экспортлохыг хүсчбайгаа хэмжээг тасралтгүй нийлүүлэхэд учир дутагдалтай байна. Тухайлбал, урд хөршийн үхрийн махны жилийнхэрэглээнд 91 сая толгой үхэр байдаг гэдэг судалгаа бий. Бид хойд хөрштэй үхрийн мах экспортлох тухай ярихадбидний нийлүүлж чадах хэмжээ манай улстай хил залгаа орших бүс нутгийн хэрэглээг арай ядан хангах юм билээ. Учир нь малын тоо толгой өсч байгаа хэдий ч улсын хэмжээнд дөрвөн сая үхэртэй юм шүү дээ. Тэгэхээр тооноосчанарт шилжих ёстой. Мах, сүүний гарцыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд малын удам, угшлыг сайжруулаххэрэгтэй. Энэ мэтчилэн аль аль талдаа бодох, төлөвлөх ажлууд бий.

Жил бүрийн хавар, намарт тариаланч, салбарын яам хоёр ойлголцож чаддаггүй шүү дээ. Та энэ тал дээрямар бодлого баримталж ажиллах вэ?

Яам болон тариаланчдын хооронд үл ойлголцох зүйл байхгүй. Яамны зүгээс энэ салбарт хэрэгжих бодлогыгдорвитой хэрэгжүүлсэн. Тиймээс тариаланчид бордоо, үрийн буудай, шатахууныг олгосон. Мөн улаанбуудайнүнийг зах зээлийн бололцоотой дундаж үнээр тавьж өгсөн. Тариаланчдад урьдчилгаа олгохын зэрэгцээулаанбуудайг нь төр худалдаад авчихсан байгаа. Газар тариалангийн салбар цаг агаар, байгалийн хүчин зүйлээсшалтгаалдаг. Тэгэхээр тариаланчдын хөдөлмөр зүтгэлийг үнэлж хөл дээр нь босгохын тулд төр бодлогоор дэмжихучиртай. Үүний тулдАтрын –III” аяныг сэргээж байна. Энэ хүрээнд жижиг, дунд тариалан эрхлэгч, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариаланчдаа дэмжихээр ажиллаж байна.

Тариаланчдын хувьд агуулах сав тун хомс байгаа нь хүндрэл учруулдаг. Ялангуяа хүнсний ногоо тариалдагхүмүүсийн хувьд хэцүү байгаагаа хэлсээр байгаа шүү дээ?

Агуулах зоорийг олноор бий болгохыг зорьж байна. Тариалангийн бүс нутгуудад зоорь барьж байгуулахаартөлөвлөж байгаа. Сайн агуулах, зоорьтой тохиолдолд жилийн туршид шинэхэн ногоо идэх боломжтой болно. Ингэснээр тариаланчид намар тариагаа борлуулахаар тэвдэх шаардлагагүй болно. Энэ нь жилийн дөрвөнулиралдаа орлогоо хуваарилах боломжийг бүрдүүлэх юм. Аяны хүрээнд хүнсний ногоо, жимс, жимсгэнэүйлдвэрлэгчиддээ шаардлагатай тоног, төхөөрөмж, агуулах савыг нь шийдэх талд анхаарлаа хандуулж ажиллаххэрэгтэй. Ийнхүү дэм дэмэндээ хөгжих учиртай. Нэг үеэ бодвол хүнсний ногооны жилийн хэрэглээний 80 гаруйхувийг тариалан эрхлэгчдийнхээ хүчээр хангаж чаддаг болсон. Мах, гурил, хүнсний ногооныхоо хэрэгцээг 100 хувьхангасны дараа экспортод гаргах тухай ярихад асуудалгүй.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл хөтөлбөрүүд олон байсан хэдий ч төдийлөн үр дүнгүй байгаагхүмүүс хэлж байна. Гэхдээ аливаа зүйлд алдаа, оноо бий гэх нь ч бас бий. Тэгэхээр энэ салбарт ямарбодлого баримталж ажиллах вэ?

Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд урт хугацаатай, бага хүүтэй зээл олгоход Засгийн газрын бодлого чиглэх хэрэгтэй. Үнэн хэрэгтээ үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид арилжааны банкны зээлээр хөл дээрээ босч, эдийн засагт хувьнэмрээ оруулна гэдэг хүнд даваа гэдгийг цаг хугацаа харуулж байна. Тэгэхээр бодлогын яамнаас бага хүүтэйзээлээр хангалттай хэмжээний хөрөнгийг шийдвэрлэх нь зүйтэй. Гэхдээ зээл авсан аж ахуйн нэгжүүдтэй эргэххолбоотой, нарийн хяналттай ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, тавилгын үйлдвэрт зээл олгожээ. Анх зээл авахадямар төвшинд үйл ажиллагаа явуулдаг байсан. Зээлэнд хамрагдсаны дараа хэрхэн өргөжсөн болон ажлын байрыгнэмэгдүүлсэн эсэхийг хянах. Мөн борлуулалтын тооцооллоо зохистой ашиглаж байгаа зэрэг олон асуудлыг ньхарилцан нягталж байх нь үр өгөөжийг нэмэгдүүлэх учиртай. Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Бид төрийнзүгээс бодлогын хэмжээнд бүх салбараа дэмжиж ажиллах болно. Гэвчугжны хургашиг бүхий л боломжийг төрбүрдүүлэх ёстой гэдэг байдлаар хандахаа болих цаг болсон. Зах зээлийн нийгэмд бизнес, өрсөлдөөний зарчмааршалгарч гарах чадвартай байх хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд, эдийн засгийн өсөлтийг хадгалахын тулд цаашид хэрхэн хөгжих вэ, боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулах нь зүйтэй. Мөн бодлогын яамнаас шалтгаалах асуудлыг цаг хугацаа алдахгүй шийдвэрлэхийг зорьж ажиллана.

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *