П.Орхон гурав дахь удаагаа аваргалав

1-р сарын 30, 2018 11:26 am Нийтлэгч: Ангилал Бөхийн мэдээ , Урлаг, спорт Уншсан: 47
8

Д.ЦЭРЭН

 ОХУын нэрт бөх, олимпийн аварга Иван Ярыгиний нэрэмжитАлтан гранпритэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Красноярск хотод болж өндөрлөлөө. 29 дэх удаагаа болсон энэ уламжлалт тэмцээнд ОХУ, Монгол, АНУ, Куба, Япон, Хятад зэрэг 20 орны 300 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд өрсөлдсөн байна. Энэ тэмцээнд манай улсаас 60 бөх зодоглож нэг алт, нэг мөнгө, найман хүрэл медаль хүртлээ. Чөлөөт бөхийн дэлхийн отгон аварга, гавьяат тамирчин П.Орхон эмэгтэйчүүдийн 63 кгд алтан медаль хүртэж энэ жингийн босоо бөх гэдгээ дахин харууллаа. Тэрбээрбага дэлхийн аваргагэж нэрлэгддэг энэ тэмцээнд гурав дахь удаагаа аваргалж байгаа юм.

П.Орхон гавьяат маань хагас шигшээд өнгөрсөн жил аваргын төлөө өрсөлдсөн ОХУын тамирчин И.Тражуковаг илүүрхэн ялсан бол энэ удаа алтан медалийн төлөө Японы бөх К.Сакаег оноогоор (10:0) цэвэр ялж Иван Ярыгины нэрэмжит тэмцээнд түрүүлсэн Монголын 12 дахь бөх боллоо. Мөн эмэгтэйчүүдийн 57 кгд өрсөлдсөн Азийн АШТий хүрэл медальтХилчинспорт хорооны тамирчин ОУХМ Э.Гантуяа гялалзтал барил­даж мөнгөн медалийн эзэн болов. Тэр алтан меда­лийн төлөө БНХАУын тамирчинд ялагдсан байна.

Эрэгтэйчүүдийн 57 кгд спортын мастер Ц.Цогбадрах, 61 кгд Т.Түвшинтулга, 92 кгд Л.Төртогтох, 125 кгд Н.Золбоо, эмэгтэйчүүдийн 55 кгд Э.Даваачимэг, 65 кгд З.Болортунгалаг, Э.Цэвэгмид, 72 кгд гавьяат тамирчин О.Насанбурмаа нар хүрэл медалийн тавцанд зогсов. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос Иван Ярыгиний нэрэмжит энэ удаагийнАлтан гранпри”-гээс эхлэн эрэгтэй бөхчүүдэд дэлхийн чансааг олгохоор шийдвэрлэсэн нь тэмцээнийг өрсөлдөөн илүүтэй болгов.

Тэгвэл манайхаас оролцсон есөн эрэгтэй тамирчин хүрэл медалийн төлөө барилдаж дөрөв нь шагналын тавцанд зогсож чадсан байна. Энэ удаагийн тэмцээний эрэгтэй 10 жингийн наймд нь ОХУ-ын тамирчид аварга болсон бол эмэгтэйчүүдийн жингийн тавд БНХАУ, гуравт нь Японы бөхчүүд тэргүүлэв. Үлдсэн хоёр жинд Монгол, АНУ-ын бөхчүүд манлайлсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 

 

1 Сэтгэгдэлтэй

Ellgync
2018 оны 6-р сарын 1

Cialis Vendita Onlin 5mg Generico Will High Single Dose Amoxicillin Chlamydia cialis overnight shipping from usa Lilly Cialis Comprar Lasixonline

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *