П.Очирбат: Ардчиллын түүхийг “Тэнгэрийн цаг”-т бүтээлэээ

10-р сарын 5, 2018 4:00 pm Нийтлэгч: Ангилал Uncategorized Уншсан: 37
z4-1

Х.ОЮУНБОЛД

Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын   “Тэнгэрийн цаг” дурдатгал номын нээлт өнгөрсөн баасан гаригт боллоо.  Энэхүү бүтээлийг англи хэлнээ хөрвүүлөн бүтээжээ.  АНУ-ын Элчин сайдын яамны олон нийттэй харилцах  албаны дарга Роберт Тэйт, номыг зохиогч П.Очирбат, 2003-2006 онд  Монгол Улсад сууж байсан Элчин сайд Памела Слуц нар нээлтэд ирсэн хүмүүст хандаж үг хэллээ.  Номын зохиогч П.Очирбат энэ номыг нь  англи хэлнээ орчуулах, хэвлүүлэх ажлыг санаачилж, энэ үйл  ажиллагааг зохион байгуулсан Элчин сайд Памела Слуц болон АНУ-ын Элчин сайдын яамны олон нийттэй харилцах  албаныханд талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр “Монголын ардчилалд зориулагдсан дурдатгалын номонд давхардсан тоогоор 1850 хүний нэр бий.  Иймээс номыг “Эрт, эдүгээгийн Монгол Улсын түүх, ардчилалтай нэр холбогдсон хүмүүс бүтээжээ” гэж үзэж болно гэсэн юм. Тухайлбал номын ардчиллын үйл явцыг манлайлж  ид  залуу насандаа  зүтгэж явсан С. Зориг агсан,  Э.Бат-Үүл,  Ц. Элбэгдорж, Дарь.Сүхбаатар, Д.Ганболд нарын ажиллаж явсан 1990-ээд оноос эхлээд, одоо монголын ардчиллыг хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа залуучуудын замналын түүх энэ номонд оржээ.  Номыг  П.Очирбат Мэндсайхны Энхсайхан  тавьснаар бичсэн гэдгээ онцлов.  Номын зохиогч “Ном бичнэ гэхээр  надад өөрийгөө нэг магтсан болчих гээд байдаг учраас жаахан цааргалж байсан юм. Гэвч энэ нь монголын нийгэм,ардчиллын тусын тулд монголын ардчиллын түүхийг бичиж үлдээхэд хэрэгтэй.  Ялангуяа, дэлхийн улс орнуудад хэрэгтэй мэдээллийг түгээхэд хэрэг болно гэснээр “Тэнгэрийн цаг”-аа бичсэн нь таван орны хэлээр орчуулагдан ном болж гарсан байна”  гэв. Монголын түүхэн нэгэн цаг үеийг харуулсан энэ номыг англи хэлнээ хөрвүүлсэн нь гадаад хэлнээ орчуулагдаж буй зургаа дахь ном болж байгаа нь энэ юм байна.  Энэ үйл ажиллагааны үеэр  П.Очирбат, АНУ-ын Элчин сайд Памела Слуц  нар  номонд гарын үсэг зурж Улаанбаатар хотын төв номын сангийн захирал  Д.Индра болон АНУ-ын Элчин сайдын олон нийттэй харилцах албаны дарга Роберт Тэйт нарт  дурсгасан юм.

Номын зохиогч П.Очирбат энэ номыг нь англи хэлнээ орчуулах, хэвлүүлэх ажлыг санаачилж, энэ үйл ажиллагааг зохион байгуулсан Элчин сайд Памела Слуц болон АНУ-ын Элчин сайдын яамны олон нийттэй харилцах албаныханд талархаж байгаагаа илэрхийлэв.

Монголын ардчилалд зориулагдсан дурдатгалын номонд давхардсан тоогоор 1850 хүний нэр бий.

Үүний дараа тэнд ирсэн хүмүүс ерөнхийлөгч асан Пунсалмаагийн Очирбат болон  Элчин сайд  Памела Слуц нараас зарим нэг сонирхсон асуултаа асууж байв.  Элчин  сайд Памела Слуц энэ номыг англи хэлнээ хөрвүүлэхэд 2015 оноос эхэлж, гурван жил гаруй  хугацаа зарцуулсан гэв. Тэрээр “Би Монголд Элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа монголын түүх,соёлын талаар маш их уншиж мэдмээр санагддаг байлаа. Гэвч тэр үед  монголын түүхтэй холбоотой ном товхимол  англи хэл дээр их ховор бага байсан. Ялангуяа 1980-2000 хүртэлх буюу ардчилал руу шилжиж байх үеийн түүхийн тухай ном их ховор байсан учраас элчин сайдын хувьд их харамсалтай байсан. Харин 2014 онд хөрөнгө оруулалтын чуулганы үеэр ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатыг илтгэл тавьж байх үеэр тааралдаж дурдатгалаа бичиж байсан  болон англи хэл дээр хөрвүүлэгдсэн үү гэж асууж байсан. Тэр үед Ерөнхийлөгч надад дурдатгалаа бичиж ном болгож гаргасан гэхдээ англи хэл дээр хөрвүүлээгүй гэсэн учраас түүнээс албан ёсны зөвшөөрлийг нь авч орчуулж эхэлсэн”  гэв.  Энэ үеэр  УИХ-ын гишүүн  асан  М. Энхсайхан ном  бичих саналыг тавьсан гэж түүний  талаар дурдсанд талархлаа илэрхийлээд  энэ номыг орчуулах ажлыг санаачилсан  Элчин сайд Памела Слуцийг  “Монгол Улс ардчилал руу маш тайван замаар шилжиж чадсан” гэж хэлснийг маш чухал зүйл хэлсэн гэж үзэж байгаагаа онцлов. Тэрээр энэ түүх нь зөвхөн монголчуудын түүх биш. Дэлхийн бусад улс орнуудад үлгэр болж очих түүх байх ёстой юм” гэж хэллээ. Түүнчлэн англи хэлнээ орчуулагдаж ном болж гарч байгаа нь Монгол Улсыг болон монголын ардчиллын түүхийг гадаадад сурталчилсан  маш чухал арга хэмжээ болсон учраас Элчин сайдад талархаж байгаагаа илэрхийлэв.

“Эрт, эдүгээгийн Монгол Улсын түүх, ардчилалтай нэр холбогдсон хүмүүс бүтээжээ” гэж үзэж болно

Элчин сайд Памела Слуц энэ номыг англи хэлнээ хөрвүүлэхэд 2015 оноос эхэлж, гурван жил гаруй хугацаа зарцуулсан гэв.

Энэ үйл ажиллагааны үеэр П.Очирбат, АНУ-ын Элчин сайд Памела Слуц нар номонд гарын үсэг зурж Улаанбаатар хотын төв номын сангийн захирал Д.Индра болон АНУ-ын Элчин сайдын олон нийттэй харилцах албаны дарга Роберт Тэйт нарт дурсгасан юм.

Монголын түүхэн нэгэн цаг үеийг харуулсан энэ номыг англи хэлнээ хөрвүүлсэн нь гадаад хэлнээ орчуулагдаж буй зургаа дахь ном болж байгаа нь энэ юм байна.

Эх сурвалж:www.polit.mn

Сэтгэгдэл бичих

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.

Сэтгэгдэл *
Нэр *
E-Mail *